Б.Гейтс Америкийн тэрбумтнуудын жагсаалтыг дахин тэргүүллээ

2008/09/19
Share |
Хүмүүс: Gates Bill  | 
Б.Гейтс Америкийн тэрбумтнуудын жагсаалтыг дахин тэргүүллээ

"Форбс" сэтгүүл Аме­рикийн шилдэг 400 тэрбумтны жагсаалтыг гаргалаа. Уг жагсаалтыг "Мicrosoft" ком­панийг үүсгэн байгуулагч, 52 настай Билл Гейтс тэргүүл­лээ.57 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй тэрбээр өнгөрсөн зургадугаар сард ажлаа өгч "Билл ба Мелинда Гейтсын сан"-г тэргүүлэх болсон. Тэрээр 11 жил "Форбс" сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтын нэг­дүгээрт бичигдэж байсан юм. Сүүлийн жилүүдэд түүнийг хөрөнгөөрөө давсан хүн нэг бус удаа гарсан ч тэр өнөө жил дахин тэргүүллээ. Уг жаг­саалтын хоёрдугаарт "Berk­­shire Hathaway" ком­панийн тэргүүн Уоррен Баф­фет (50 тэрбум ам.доллар) орсон байна. Өдгөө 78 настай тэр­бумтан өнгөрсөн онд манай дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон юм. Гэвч сүүлийн үед АНУ эдийн зас­гийн хям­ралд орсноос У.Баф­фет хө­рөнгийнхөө 15 хувийг алджээ. Гуравдугаарт 27 тэрбум ам.дол­лартай тэнцэх хөрөн­гөтэй "Oracle" кор­по­рацийн тэргүүн Лоренс Эл­лисон бичигдсэн байна.. "Форбс" сэтгүүл энэ судал­гааг 27 дахь жилдээ хийж байгаа бөгөөд шилдэг 400 тэрбумтан нь нийтдээ 1.57 трил­лион ам.долларын хө­рөнгөтэй аж. Өнгөрсөн онтой харьцуулбал тэдний хөрөнгө 30 тэрбум ам.доллараар нэ­мэгдсэн бай­на. Америкийн шилдэг 400 тэрбумтны жагсаалтад теле­визийн хөтлөгч Опра Уинфри зэрэг нийт 42 эмэгтэй оржээ. Эл жагсаалтад багтсан шил­дэг тэрбумтнуудын 19 хувь нь хөрөнгөө өв залгамжлан ав­сан байна.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.