Ойрхи Дорнод эмэгтэй лидертэй боллоо

2008/09/19
Share |
Хүмүүс:
Ойрхи Дорнод эмэгтэй лидертэй боллоо

Израилийг эмэгтэй хvн толгойлох боллоо. Уржигдар болж єнгєрсєн эрх баригч Кадима намын даргыг сонгох сонгууль нэлээд маргаантай болсон болохоор нэг хоногоор сунгасан байна. Санал асуулгыг сунгах шаардлагыг нэр дэвшигч Гадаад хэргийн сайд Ципи Ливни гаргажээ. Тvvний єрсєлдєгч Тээврийн сайд болсон генерал Шауль Мофаз эмэгтэй хvнд бууж єгєхийг хvсээгvй ч аргагvй эрхэнд ялагдсан аж. Израилийн засгийн эрх баригч “Кадима” намын даргын сонгуульд Гадаад хэргийн сайд Ципи Ливни ялсныг албан ёсоор зєвшєєрснийг дэлхийн мэдээллийн агентлагууд мэдээллээ. Тэрбээр одоо тус улсын шинэ ерєнхий сайд болох ёстой. Ципи Ливни санал хураалтаар 43,1 хувийн санал авч, хvчтэй єрсєлдєгчийн нэг байсан Тээврийн сайд Шауль Мофазийг ялжээ. Тэрбээр 42 хувийн санал авсан байна. Ливнийн олсон амжилт сонгуулийн хоёрдугаар шатыг явуулах албагvй болгосон гэнэ”.

Авлигын хэрэгт холбогдсон, одоогийн ерєнхий сайд, “Кадима” намын дарга Эхуд Ольмерт завсрын сонгуульд оролцоогvй бєгєєд ялсан хvнд бvрэн эрхээ шилжvvлэхзэр амласан юм. Харин тэрбээр огцрох эсэх нь одоогоор тодорхойгvй байна, нэг сараас наана огцрохгvй байх гэж олон улстєрч, сэтгvvлчид vзэж байна. Бас Ливни ч ерєнхий сайдын суудалд аяндаа орохгvй, тэр эрх баригч эвслийг шинээр бvрдvvлж, парламентын олонхийн дэмжлэг хvлээх ёстой. Улс тєрийн наймааны vйл явц хэдэн долоо хоног, бvр сараар vргэлжилж мэднэ. Энэ хугацаанд ерєнхий сайдын тушаалд Ольмерт байсаар байна. Хэрэв Ливни 42 єдрийн дотор засгийн газраа байгуулж чадахгvй бол бvх нийтийн сонгууль явуулж мэднэ, тэгвэл тэр сонгуульд бэлтгэхэд 90 єдрийн хугацаа шаардлагатай. Шинэ засгийн газар байгуултал Ольмерт ерєнхий сайдаараа байх юм.

Ольмертийг америк бизнесменээс их хэмжээний мєнгє хууль бусаар авч, ажлын айлчлалаар явахад нь улсаас болон ивээн тэтгэгчдээс гаргаж єгсєн мєнгийг хувьдаа завшсан хэргээр байцааж эхэлсэн. Vvний дараа эвслийн тvншvvдийн шахалтаар эрх баригч намын даргын завсрын сонгуульд явуулах болсон байна. Цагдаагийн газар ерєнхий сайдад авлига авсан, залилан хийсэн хэргээр ял тулгахыг ерєнхий прокурорт єнгєрсєн долоо хоногт санал болгожээ.

Эх сурвалж:Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ЗакладкР¸ MDMA в Южно-сух
IP:185.251.15.197  2018-07-09 16:11:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.