К.Роналдо: Надаас илvv гарсан хєлбємбєгч байхгvй

2008/09/19
Share |
Хүмүүс: Christina Ronaldo | 
К.Роналдо: Надаас илvv гарсан хєлбємбєгч байхгvй

“Єнгєрсєн ням гаригт “Манчестр Юнайтед” клубын довтлогч Криштиано Роналдо Европын лигvvдийн шилдэг мэргэн буучид олгодог “Алтан пvvз” шагналыг гардаж авсан юм.Тэрээр “Реал Мадрид”-д очих гэж нэлээн vзсэн ч “МЮ” гол тоглогчоо тавьж явуулаагvй билээ. “Алтан пvvз” гардуулах ёслол Португалын Мадейра арал дээр болсон юм. “Спорт Экспресс” сонин Европын шилдэг хєлбємбєгчтэй уулзжээ.

-Та Мадейрад “Алтан пvvз”-ийн эзэн боллоо...?
-Энэ бол миний эх орон. Би энд тєрсєн, энд миний гэр бvл, найз нєхєд минь амьдардаг. Би Мадейра аралд ирэхдээ их баяртай байдаг. ""“Алтан пvvз”-ийг Мадейрад гардуулж єгєєч гэж би хvссэн. Арлынхан надаар бахархаж байгаа нь миний хувьд нэр тєрийн хэрэг.

-Нутагтаа байнга ирдэг vv?
-Байнга ирэхийг хичээдэг. Энд ээж, эгч, ах минь амьдардаг. Тэд нар дээрээ ховорхон ирдэг л дээ. Мадейрагийнхаа нарыг их санадаг. Эндхийн цаг агаар их гоё байдаг. Бороотой Манчестерээс нисч ирэхэд халуун нар, дулаан тэнгис угтах жишээтэй. Ямар гоё гээч! Мадейрагийн хvмvvс их эелдэг. Ямар ч хvнийг єєрийн хvн шиг л хvлээж авдаг.

-Та хvvхэд байхаасаа л хєлбємбєгч болохыг мєрєєдєж байсан уу, эсвэл єєр зvйл мєрєєдєж байв уу?
-Мэдээ орсон цагаасаа л хєлбємбєгч болохыг мєрєєддєг байсан. Мэдээж 18 насандаа “МЮ”-ийн тоглогч болно гэж бодож байгаагvй. Би нэг л зvйлийг хvсч ирсэн. Тэр бол улам сайн тоглох. Эхлээд сонирхогчдын “Андоринье” клубт тоглосон. Дараа нь “Насионал”, “Спортинг” тэгээд “МЮ”-д ирлээ. Миний мєрєєдєл биелсэн, би их жаргалтай байна.

-Хєлбємбєгийг сонгоогvй бол юу болох байсан бол?
-Сонирхолтой асуулт. Мэдэхгvй юм, би vргэлж л хєлбємбєгч болохыг хvсдэг байлаа. Ээж минь надаас тєрсєн єдрєєрєє, Зул сараар ямар бэлэг авах вэ гэхэд би ямар ч тоглоом, компьютер биш зєвхєн шинэ бємбєг авъя гэдэг байсан юм. Зодог тайлсныхаа дараа юу хийхээ мэдэхгvй байна. Одоогоор хєлбємбєгєєс єєр зорилго алга.

-Тєрєлх арлаа хар багадаа орхиод “Спортинг”-д ирэхэд ямар байв. Цагаасаа ємнє эрийн цээнд хvрэх хэрэгтэй болсон уу?
-Тийм ээ, 12-тойдоо гэрээ орхисон. Лиссабонд амьдарсан эхний жил амаргvй байлаа. Заримдаа шєнєєр уйлдаг байсан. Манчестерт ирэхэд бvх юм харийн, би англи хэл сураагvй байсан ч ямар ч асуудал гараагvй. Би шинэ зvйлд суралцах дуртай. Ялалт, титэм, шагнал намайг єєрчлєєгvй. Би “МЮ”-д их сайн байна. Премьер лиг, Английн балиашгууд надад таалагддаг. Гэвч шинэ уриа дуудлагыг эрж хайх хэрэгтэй. Битгий буруугаар ойлгоорой. Яг одоо би єєр тийшээ явмааргvй байна. “МЮ”-д их сайн байна, манай клуб єнгєрсєн жилийн амжилтаа давтахад нь туслах нь миний гол зорилт. Улирал бvрийн эцэст би дараагийн удаа илvv сайн тоглох ёстой гэсэн зорилго тавьдаг.

-”Спортинг”-д байхаасаа л ингэж их эрмэлзэлтэй тоглодог болсон уу?
-Би угаасаа л ийм байсан. Гэрийнхэн маань vvнд их гавьяатай. Тэд намайг Лиссабон руу явуулахгvй байж болох байсан. Ээж, аав маань тэгэхэд “Чамд боломж гарлаа, яв. Хvчээ сорь” гэж хэлсэн. Амаргvй байсан ч энэ нь зєв сонголт байсан. Нийслэлд би ганцаардаагvй ээ. Манайхан чадах ядахаараа дэмжиж, “Спортинг”-д найз нєхєдтэй болж, дасгалжуулагч нар надад санаа тавьж байсан. Хєлбємбєгт оруулж єгсєн хvмvvст би их талархдаг.

-10 жилийн ємнє та ядуу хорооллын хvvхэд байсан. Одоо супер од, баян хvн болсон. Амьдралын ийм том єєрчлєлтийг туулахад хэцvv байв уу?
-Заримдаа сайн тал руу, заримдаа муу тал руу єєрчлєгддєг. Мэдээж эхнийхийг нь туулж єнгєрvvлэхэд хавьгvй амар. Гэвч энэ жилvvдэд би хувьдаа єєрчлєгдєєгvй. Тансаг харшид, эсвэл намаг балчигт амьдрах, эсвэл хоосон байхад ямар ялгаа байна аа. Миний vзэл бодол, хvсэл эрмэлзэл ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Хєлбємбєг тоглож, амьдралаас таашаал авах зорилго хэвээрээ.

-Нэр алдраас залхаж байна уу?
-Нэр алдар амьдралын хэв маягийг минь єєрчилсєн. Намайг дэлхийн єнцєг булан бvрт мэддэг болсон нь нэг талаар сайхан ч таатай биш. Хэнтэй харьцаж байна, юун тухай ярьж байна гэдгээ анхаарах хэрэгтэй болдог. Алхам бvрийг минь мушгин гуйвуулж магадгvй. Энэ бvгд амьдралыг багагvй тvвэгтэй болгодог. Гэвч би гол нь хєлбємбєгийн замнал, єєр дэмий яриаг чихнийхээ хажуугаар єнгєрєєе гэж шийдсэн.

-Португалд Эйсебиогоос хойш олон авьяаслаг хєлбємбєгч тєрсєн ч дэлхий даяар алдаршиж чадсангvй. Харин та vvнд их ойрхон ирлээ. Та Португалын хєлбємбєгийн шинэ нvvр царай болоход бэлэн байна уу?
-Мэдээж, єєрийн орныг нэр тєртэй тєлєєлєх нь их чухал. Намайг Португалын аугаа хєлбємбєгчидтэй зvйрлvvлж байгаа нь таатай ч vнэнийг хэлэхэд битгий ингээсэй гэж хvсдэг. Нэгдvгээрт, би хэнтэй ч адилхан байхыг хvсэхгvй. Хоёрдугаарт, миний эрмэлзэл, санаархал илvv єргєн. Би зєвхєн португалын шилдэг тєлєєлєгч тєдийгvй дэлхийн хєлбємбєгийн домог гэдгээр тvvхэнд vлдэхийг эрмэлздэг.

-Та “Алтан пvvз” авлаа. Энэ онд “Алтан бємбєг”, мєн ФИФА-гийн шилдэг тоглогчоор таныг шалгарна хэмээн vзэж байна. Та энэ хоёр шагналыг авбал євєрмєц хет-трик хийсэн анхны тоглогч болох нь?
-”Алтан пvvз”-ийн эзэн болсон нь сайхан хэрэг. Би тєвийн довтлогч биш, жигvvрийн тоглогч. Хэрвээ андуураагvй бол одоо болтол энэ шалнагыг зєвхєн цэвэр довтлогчид авч байсан. Аугаа довтлогчидтой зэрэгцэнэ гэдэг гайхалтай. Нєгєє хоёр шагналын тухайд гэвэл шvvгчдийн шийдвэрийг л хvлээж байя.

-Таныг дэлхийн шилдэг хєлбємбєгчийг нэрлээч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Криштиано Роналдо! (инээв). Vгvй ээ, vгvй яг юу гэж хариулахаа мэдэхгvй юм байна. Дэлхийд сонгодог хєлбємбєгчид цєєнгvй байна. Гэвч єнгєрсєн улиралд, vнэхээр надаас илvv гарсан хєлбємбєгч байхгvй. “Манчестер Юнайтед” Англид, Аваргуудын лигт тvрvvлэхэд би хоёуланд нь шилдэг тоглогч, мэргэн бууч болсон. Гайхалтай улирал. Гэхдээ єєрийгєє шvvх нь тийм таатай биш. Бусад нь шvvг.

-Хєлбємбєгт єєр юунд хvрэхийг хvсч байна?
-Аль болох их тvрvv, шагнал, медаль авахыг хичээдэг. “МЮ”-тай дахиад аваргалах, Португалын шигшээтэй Европын, эсвэл дэлхийн аварга болох. Энэ мэдээж хэцvv ч боломжгvй зvйл биш гэж боддог. Vvнийг зєвхєн би биш, бvх Португал даяараа хvсч байгаа. Бид шилдэг сайн тоглогчидтой, яагаад мєрєєдлєє биелvvлж болохгvй гэж.

-”МЮ” болон Португалын шигшээ танаар их дутагдаж байх шиг. Португал дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтод Данид хожигдлоо. “МЮ” “Ливерпуль”-д хожигдлоо. Таньгvйгээр баг тань сул харагдаж байна гэдгийг хvлээн зєвшєєрєх vv?
-Тийм гэж бодохгvй байна. Єнгєрсєн жил “МЮ” улирлыг мєн л муу эхлvvлсэн, би бvрэлдэхvvнд нь байсан. Клуб, шигшээ баг надаар дутагдаж байна гэж хэлэхийг би олон сонслоо. Би vvнийг байнга няцаадаг. Баг нэг тоглогчоос хамаарч болохгvй. Тийм ээ, бид “Ливерпуль”-д хожигдсон. Гэвч бид энэ улиралд Английн лигт тvрvvлнэ гэдэгт итгэлтэй байна. Шигшээ багийн тухайд бол тоглолт дєнгєж эхэлж байна. Алдаанаасаа суралцаад сайн тоглох бvрэн боломжтой.

-Та жигvvрийн тоглогч байж “Алтан пvvз” авлаа. Энэ нь одоогийн довтлогчид хангалттай сайн биш байна гэсэн vг vv?
-Миний жишээн дээр ярих юм бол хєлбємбєг єєрчлєгдєж буй нь харагдаж байгаа юм. Єнєєдєр ямар ч тоглогч довтлогч байж болно. Би олон гоол оруулсан нь дасгалжуулагч надад талбай дээр илvv эрх чєлєє олгож, мєн торгуулийн, 11-ийн цохилтыг надад єгч байгаатай холбоотой. Би жигvvрийн тоглогч ч Тевес, Руни хоёртой байраа сольж тєвийн довтлогчийн байрлалд явж л байдаг. Хатуу, баригдмал схемээр тоглосноос ингэж тоглох нь надад илvv таалагддаг.

-Та торгуулийн цохилтыг гайхалтай гvйцэтгэдэг. Бємбєг итгэмээргvй нисэлттэй явдаг. Нууц нь юу вэ?
-Хєлийнхєє хумсыг євєрмєцєєр засуулдаг болохоор тэр (инээв). Vгvй дээ, бvх нууц бэлтгэл, сургуулилтад л байгаа. Стандарт цохилт дээр би маш их ажилладаг.

-Таныг “Реал Мадрид” руу явах гэж байна гэж нэлээд шуугисны дараа “МЮ”-ийн балиашгууд яаж угтаж авах бол. Тийм эелдэгээр угтах болов уу?
-Нэртэй тоглогчийг шилжилт хєдєлгєєний цуу яриа байнга дагаж байдаг. Роналдиньо, Кака, Месси нарыг тойрч ямар их шуугиваа. Нэг улирал сайн тоглоход бvгд тvvний араас ангуучилдаг. Vvнд муу юм юу ч байхгvй. Єєрийг нь яаж vнэлж байгааг хvлээн авах хэрэгтэй. “МЮ” болон тvvний балиашгуудын ємнє миний нэр тєр цэвэр байгаа. Би хэзээ ч, хэнийг ч хуураагvй. Би энэ клубт таван жил болохдоо єєрийгєє бvрэн зориулсан. Балиашгууд надад хайртай, яагаад гэвэл би тэдэнд таатай мєч олныг бэлэглэсэн.

-Хvvхэд ахуйн тань дуртай тоглоом бємбєг байсан гэж та хэлсэн. Тэгвэл одоо энэ хэвээрээ юу, эсвэл бємбєг таны хувьд хєдєлмєрийн хэрэгсэл vv?
-Vгvй ээ, тоглоом хэвээрээ байгаа. Мэргэжлийн хєлбємбєгт зургаан жил боллоо. Дахиад дор хаяж долоон жил тоглох байх. Бємбєгт дуртай хэвээрээ. Хєлєнд минь бємбєг л байвал би аз жаргалтай хvн.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.