Хошин урлагийн А.Хvрэлхvv тайзаа орхихоор шийдэж, кино урлагт хєрєнгє хаяж эхэллээ

2008/09/19
Share |
Хүмүүс: Д Хүрэлхүү | 
Хошин урлагийн А.Хvрэлхvv тайзаа орхихоор шийдэж, кино урлагт хєрєнгє хаяж эхэллээ

Єнєєдрийн хошин урлагийн vзэгчид бvгд шахуу Хvрлээгийн тоглосон шоу, тоглолт зэргийг vзэхийг хvсдэг болсон нь нэг ёсондоо Хvрлээгvйгээр хошин урлагийг тєсєєлж чадахгvйд хvрсэнтэй холбоотой юм. Vнэхээр ч Хvрлээ хаана явна, vзэгчид тэнд хуйлрах болсон єнєє цагт тvvний тоглосон шоу, тоглолтууд vнэд хvрэх нь мэдээж. Гэвч хошин урлагийн cop болсон Хvрлээ тайзаа орхихоор шийдсэн гэх мэдээлэл олны дунд хєврєх болжээ. Учир нь тэрээр хэн нэгэнд улиг болж, vзэгчдийн дургvйг хvргэх вий гэхээс vхэтлээ айдаг гэнэ. Энэ ч утгаараа хошин урлагийн театраас хааяа ч гэсэн хол байж, vзэгчдийн хайртай жvжигчин хэвээр байхыг хvсэх болсон Хvрлээ сvvлийн vед тайзан дээр биш, тайзны ард байхаар шийджээ.

Vvнийгээ ч батлах гэсэн шиг тэрээр кино урлаг руу ханцуй шамлан оржээ. Орох орохдоо єєрєє продюссерээр ажиллаж эхэлсэн байна. "Боолын гэрээ" хэмээх хайр дурлал, уянгын халилтай энэхvv уран сайхны киноны гол дvрд жvжигчин Д.Пvрэвсvрэн, Н.Отгонцэдэг, Амараа, Болдоо нар тоглож байгаа аж. АН-ын сонгуулийн рекламанд "Намайг Амараа гэдэг. Цэцгийн толгой тасддаггvй vртэй байхыг хvснэ би, Цэцдийн толгой авдаггvй тєртэй байхыг хvснэ би" хэмээн олны анхааралд єртєх балсон жvжигчин Амараа болон тvvнтэй дэндvv адилхан Болд хэмээх жvжигчид, "Хувьсал"-ын анхны жvжигчид болох Пvрэвсvрэн, Отгонцэцэг нарын шижигнэсэн залуус энэ кинонд дvр бvтээж байгаа гэнэ.

Урлагийн салбарт олон жил зvтгэж байгаа гэсэндээ оролцон тоглох жvжигчдээ хvртэл маш сайн сонгож чадсан Хvрлээ "Боолын гэрээ" уран сайхны киног продюссерлэхийн тулд маш их хєрєнгє хаясан аж. Олон тоонд багтахуйц их мєнгєєр босож байгаа энэ кино чухамдаа хэр сонирхолтой болох нь Хvрлээгийн єєр салбарт хvчээ vзэх ур чадвар, бусад зvйлсээс шалтгаалах бололтой. Ямартаа ч Хvрлээ хошин урлагаас тvр хугацаанд ч болов холдохоор шийджээ. Хvн бvхэн аливаа зvйлээс амархан залхдаг болсон єнєє vед нэгэн бодлын Хvрлээгийн энэ шийдвэр ч зєв ч юм шиг. Гэсэн ч цаг хугацаа бvхнийг харуулах болохоор vзэгчдэд зєвхєн хvлээх л vлдлээ.

Эх сурвалж:Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Спайс мастер Купить закладкР¸ кокаин в ЛесозавР¾Ð´ÑÐºÐµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ГорбатоР²Ðµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Усолье-с
IP:5.101.219.175  2018-05-02 00:12:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.