Хүмүүс: А Хаянхярваа | |
Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ илүүтэйгээр МАСоЗХ-ны ажилдаа анхаарлаа хандуулах болсон дуучин А.Хаянхярваа улс төр рүү орохоор нэгэнт шийдсэн бололтой. Учир нь тэрээр орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Түүний хувьд Тагнуулын дээд сургууль төгссөн, урлагийнхан дундаа дээгүүр боловсролтойд ордог нэгэн. Гэвч толгойтой бүхэн улс төр рүү хошуурах болсон энэ цагт дуучин залуу улс төрийн амьдралд хэр байр суурь эзлэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
www.factnews.mn