Хүмүүс: Б Баттулга | Г Батхүү | Ч Сайханбилэг | |
Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр өчигдөр АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү нар СЕХ-ны дарга Б.Баттулгыг өрөөндөө дуудаж жавтий хүртээв. Гэхдээ сайндаа ч биш, урьдаас бэлтгэсэн жүжиг гэлтэй үйл явдал уг өрөөнд болж өнгөрлөө. Улсын прокурорын газраас СЕХ-нд хүргүүлсэн гэх бичигтэй холбогдуулан 25 дугаар тойргийн асуудлыг хурдан шийдэхийг Б.Баттулгад даалгав. Харин амтай бүхэнд загнуулсаар бараг л үүндээ дасал болж байгаа гэхэд хилсдэхгүй СЕХ-ны дарга уг бичгийг ирээгүй байгааг тайлбарлан, толгой гудайж суулаа. Харин Ч.Сайханбилэг, Г.Батхүү нарын хувьд энэ бяцхан хурал ямар ч үр дүнгүй, үзэгчгүй жүжиг мэт цаг үрсэн ажил болсон юм.
www.factnews.mn