Д.Баатаржав: Олны дэмжлэгтэйгээр олимпод төрийнхөө далбааг мандууллаа

2008/09/20
Share |
Хүмүүс: Д Баатаржав | 
Д.Баатаржав: Олны дэмжлэгтэйгээр олимпод төрийнхөө далбааг мандууллаа

Паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавь­яат тамирчин Дамба­дон­догийн Баатаржав эх орон­доо ирлээ. Төрийн ордны хүндэтгэлийн танхимд Д.Баатаржавыг төрийн тэргүүн, гишүүд хүн­дэт­гэл­тэйгээр өчигдөр хүлээн авч уулзсан юм.Энэ үеэр тэр­бээр олон нийтэд сэтгэгд­лээ хуваалцлаа. -Танд баяр хүргэе. Сэт­гэгд­лээсээ хуваалцаач?
-Монголын ард түмэн эв­тэй байхтай хүчтэй. Та бү­хэн­дээ их баярлалаа. Монгол Улсын иргэн болж төрсөндөө бахархаж байна. Намайг тө­рүүлсэн ааваараа бахархаж байна.

-Алтан медальд хүрч байсан үеэ дурсаач?
-Тэмцээнд орж байгаа тамирчин хүнд мэдээж хэцүү зүйл тулгарна. Маш өндөр хариуцлага байсан.

-Та энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-1989 оноос эхлээд хорь гаруй жил боллоо. Энэ хуга­цаанд Азийн гурван наадам, дэлхийн хоёр аварга, тивийн нэг дэлхийн аваргын тэм­цээнд оролцлоо.

-Гэр бүлд тань харвадаг хүн бий юу?
-Дорнод аймгийн Даш­бал­бар сумын нутгийн улсууд маань их харвадаг л даа. Удам дагасан юм бий. Аав маань дэг жаяг журмыг их сайн барьдаг. Байгалиа хамгаалдаг сайхан хүн. Би буриад сурын хар­ваагаар багаасаа хичээллэж байсан. Монгол хүнийг нум сумгүйгээр төсөөлөхийн арга­гүй. Нум сумдаа би хайртай. Миний хүү одоо харваж байна. Монгол Улсын спортын мас­тер цолтой. Хүү маань эх орныхоо нэрийг гаргах тамир­чин болж цаашид аавынхаа халааг авах байх аа.

-Дараагийн олимпод та оролцоно биз дээ?
-Спорт ч хугацаатай, ха­лаа­тай байдаг. Ер нь цаашид дасгалжуулагч байх болов уу гэж бодож байна.

-Та алтан медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Зургадугаар сард ээжийн­хээ нутаг Хэнтий аймгийн Дадал сум Чингэс хааныхаа төрсөн нутаг Дэлүүн болдогт очиж гуйж мөргөсөн. Монго­лын тамирчид нэр алдраа мандуулахаар олон улсын тэмцээнд явлаа шүү. Уул ус минь харж үзээрэй гэж зал­бир­сан. Тэр нөлөөлсөн байх аа.

-Олимпийн дэвжээн дээр таныг дасгалжуулж байсан багшаа дурсаач?
-Манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ба­дам­хатан багш маань байна. Дасгалжуулагчгүйгээр тамир­чин хүн амжилтад хүрэхгүй. Дасгалжуулагч хүн удирдан чиглүүлдэг гол толгой байдаг юм.

-Паралимпоос алтан ме­даль авна гэдэг монгол­чуудын бахархууштай үйл явдал боллоо?
-Монголын Төр засаг хөгж­лийн бэрхшээлтэй иргэддээ анхаарал тавьж харж үздэгт маш их баярладаг. Би БНСУ-д үйлдвэрлэсэн нумаар харва­сан. Монголчууд та бүхэндээ баярлалаа. Олуулаа бол хүч­тэй гэдэг үнэн юм байна. Та бүхнийхээ дэмжлэг туслал­цаатайгаар олимпод Монгол Улсынхаа төрийн далбааг мандууллаа. Монгол Улс ман­дан бадрах болтугай.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.