Алт дагасан нvvдэл Улаанбаатарын хаяанд ирлээ

2008/09/20
Share |
Хүмүүс:
Алт дагасан нvvдэл Улаанбаатарын хаяанд ирлээ

Улаанбаатар хотоос 70 км зайтай газрыг одоо vед хvмvvс тийм ч хол гэж хэлэхгvй болжээ. Холын Америкт бол ажлаасаа ийм зайд амьдрах нь жирийн vзэгдэл болсон болохоор тэр биз ээ. Том хотын жишиг дагасан жижиг улсад ч энэ нь хамаатай гэх. Газар шороо ухаж байгаль дэлхийг сэндийлдэг нинжа нар Улаанбаатарын хаяанд иржээ. Цэнхэр бємбєрцгийг нємєрсєн элсэн нvvдлээрээ Монголын нутаг тэргvvлж байгаа гэлцэх юм билээ. Цєлжилт хэдийнэ нvvрлэсэн урд хєршийн Эрээн хот нэг л єглєє босохдоо зэрэг єнгє тєрхєє сайжруулж, элсийг нvvлгэлгvй тэнд нь барьж тогтоох аргыг янз янзаар сэдэж амжилт олж байна гэж шаагилдахаас єєрийг бид хийсэнгvй. Хангай нутагт халгаатай шар шорооны нvvдлийг яая даа гэж дэлхий нийтээрээ зєвлєлдєж аргаа барж байхад харин манай улсад энэ талаар дуугарч байгаа хvн цєєхєн. Хувиа борлуулж, довоо шарлуулж л байвал боллоо гэх нь элбэгших янзтай. Захаас аваад л иймэрхvv хvн таарна шvv.

Тємєр зам дайран єнгєрдєг Чулуут зєрлєгийн орчимд хуучин уурхай бий. Vvнийг хvмvvс Баатарын уурхай хэмээн эзэмшиж байсан хvнийх нь нэрээр нэрлэх юм билээ. Хуучин уурхайн газар шороог ухаж алт хайгсад олширч єнгєрсєн хавар, зунжин Баатарын уурхайн орчим олон хvн бужигнаж єнжив. Дайн болсон газар гэлтэй энд тэндгvй ухсан нvх, овоолж шигшсэн шороо. Салхи дэгдэхээр vе vе шороон хєшиг намиран “бvжиглэнэ”. Хvрз, жоотуугаа далайн газрыг гvн рvv шааж эвдэх нь нинжа нарын гол ажил. Зvгээр ч нэг шороо ухаж эвдэхгvй. Шигшэж, бvр нунтаглан vvрvvлж манаруулангаа усанд хийж зайлна. Нvд гялтайлгах шар гайхлыг шимтэн хайна. Ингэж л тэд алтны эрэлд шунадаг гэсэн. Биднийг очиход олон нинжа байв. Тэдний яриагаар бол мєрєн дээрээ ганц зураастай ч хамаагvй цагдаа л ирвэл нинжа нар дvрвэчихдэг. Яагаад гэвэл ашигт малтмал хууль бусаар олборлолоо хэмээн тэднийг буруутган алт, багаж зэвсгийг нь хурааж хєєдєг юм гэнэ билээ. Vvнээс єєр ажилгvй тэд хаана очиж, юу хийх билээ гээд тэвчээр заан хvлээнэ. Хулгайгаар ганц нэг шороо шигшинэ. Амралтаа авсан цагдаа тэр хавиар явахад ч нинжа нар журмандаа ордог аж. Цагдаа л бол цагдаа шvv дээ. Амарсан уу ажиллаж байна уу, ямар цолтой зэрэг нь сонин биш. Нvдэнд нэг л эвгvй. Дээрэнгvй гэж жигтэйхэн хэмээн тєрийн нударга vзvvлэгч цагдаа нарыг муу хэлнэ.

Уурхай орчимд хоёр гэр байна. Гэр ч гэж дээ, монгол гэрийн хана дугуйлаад унь, багана босголгvй, тооногvйгээр шууд л бvрхээр аятай бvтээжээ. Vvнийгээ тэд ханан бvхээг гэлцэх юм билээ. Сонсоход эвгvй ч нээрээ л ханыг бvтээсэн болохоор бvхээг гэж л дээ. Нєгєєдvvл vvрийн гэгээ оруут шороо ухах ажилдаа ордог. Тэд бvрий тасрахаар гэр, майхан, ханан бvхээгтээ ирж ор хонхойлохчоон болно. Монголын жирийн иргэдийн зарим нь ийм маягаар л аж тєрнє. Тэд яагаад заавал ийм амьдралыг сонгов. Єєр ажил хийх боломжгvй юм уу гэхээр бас vгvй. Энд Монгол орны єнцєг булан бvрээс ирсэн нинжа нар газар ухаж аж тєрнє. Тэдэн дунд мэргэжилтэй хvн олон. Єєрийгєє Мєнх-Эрдэнэ гэхээс цааш танилцуулахыг хvсээгvй эмэгтэй нэг оюутан, нэг дунд сургуулийн нийлсэн хоёр хvvхэдтэй аж. Оюутан хvvхдээ суруулиас нь гаргаж нинжа болгожээ. Тэрээр, “сургалтын тєлбєрийг нь хийчих байх гээд шорооны ажилд хvvхдээ аваад ирсэн чинь єдєртєє 10 мянган тєгрєг хийх юм байна ш дээ. Юун сургалтын тєлбєрийг нь хийх манатай. Vvнээс єєр орлогогvй болохоор хоол унд гэсгээд л дуусах юм. Хvйтэн нойтон ч хаяанд ирлээ. Ингэж байхаар нутаг буцдаг ч юм уу. Манайх уг нь Тєв аймгийн айл л даа. Хvмvvс Баатарын уурхайгаас алт овоо гараад байна гээд наашаа цуваад байхаар нь би дагасхийсэн чинь хэрэг алга. Олигтой ч юм гарах биш. Тэгээд ч энд ус ховор. Ажиллахад vнэхээр хэцvv байна. Хуурай аргаар ч vзнэ. 2000 хvрз шороо угаахад хоёрхон пун олж байна. Бас болоогvй ус тааруу учир шороогоо шигшэнэ шvv. Шороо тоос манараад ямар л сайхан байв гэж. Нэг пун нь 8000 орчим тєгрєг юм уу даа. Хоёр хvvхэдтэй авгайг хэн тэжээх билээ” гэж шогширно.

Гэнэт цул алт олдоггvй юм бол ингэж шороо ухаж ажиллаж, амьдрах даанч хэцvv санагдана. Юмны vнэ тэнгэр лvv цойлсон хотод ажилгvй хэвтэж байхаар юмыг яаж мэдэхэв гээд л шороо ухах улс олширсон” гэж тэд vнэ байдлаа хэлнэ лээ. Аргаа ядлаа гэхэд єдєртєє 10 мянган тєгрєг олчихно. Гэртээ ажилгvй хэвтсэнээс л дээр ядаж л хоолтой залгана гэх. Уг нь оюутан хvvхдийнхээ сургуулийн тєлбєрийг хийчих санаатай ажиллаж байгаа хvн олон санж. Тэд хаана алт гарна тэнд нvvгээд оччихно гэж ярина лээ. Хэрэглэж буй эд зvйл, байгаа байдал нь бvгдийг илтгэнэ. ОРА дугаартай суудлын тэрэг яалт ч vгvй Орхон аймгийнх. Золбин гэх хочтой шар такси, суудлын жижиг тэрэгнvvд энд тэндгvй тавиастай харагдав. Портер бол эндхийн зориулалтын гэмээр машин. Жалга тойроод портер машин єнгє єнгєєрєє байх юм. Эзэд нь газрыг хамаг чадлаараа жоотуудах шиг болж байна. “Хєєе юун зураг вэ. Болиорой. Хаанаас хэн ирээд зураг аваад байна. Зургаа авхуулмааргvй байна шvv. Тэгж байгаад энд тэнд гарчихвал яана. Эртээд баахан гаднынхан ирээд зураг аваад явсан. Сая баахан зураг угаалгаад ирvvлсэн байна лээ. Та нар ашгvй ус авчирсан юм биш биз. Тэгвэл ч юм ярьж єгч болно шvv. Энд худагтай л даа. Гэхдээ бас хол. Ус бол нvдний гэм” гэж хэлэнгээ газар тэс цохих залуучууд жаргах нартай уралдаж буй нь илт. Хєгшин, залуу, эр эмгvй л ямар нэг юм хийнэ. Дэлгvvр, цайны газар, шатахуун зарах цэг гээд энд бvх vйлчилгээ очжээ. Алт оллоо гэхэд тэр дор нь худалдаж авах ченж байх жишээтэй.

Тэд байдаг чадлаараа хувцаслаж. Ам хамраа хаасан ганц нэгхэн хvн таарсан. За тэгээд бээлий, малгай, нvдний шил гээд аминдаа л єєрдсдийгєє хамгаалахчаан болж, гэхдээ цєєхєн хэд нь. Нvцгэн гараараа жоотуудаж газар ухах улс элбэг. Хvрздэж, шигшиж, тvмпэндэхдээ ч бээлийгvй сайрласан гараараа хутгана. Ийм байдал хаа сайгvй таарна. Монголын хvн амын хэсэг нь ийн эрvvл мэндээ золин алтны аянд морджээ. Ажил алба, засаг захиргаа гэж харьяалагдах юмгvй болохоор тэднийг тоолж, тордох нь vгvй. Хээрээр гэр, хэцээр дэр хийх улс гэж нинжа нарыг хэлсэн байх. Эзэнгvй албатууд єєрсдєє хєдєлмєрийн хувиар, цалин, хангамж, хоол унд, нийгмийн асуудлаа зохицуулна. Улаанбаатар хотоос 70 километрт нинжа нар нvvдэллэн иржээ. Зvгээр ч нэг ирсэнгvй. Алт хаана байна бид тэнд гэсээр цуваа тасрахгvй нь. Гар аргаар алт олборлоод мэргэшчихсэн хvмvvс алттай газар хэсээд байгаагийн цаана хvний эрvvл мэнд, байгаль орчин гээд єчнєєн асуудал босно. Тиймээс халаглан єгvvлэхгvй байж эс чадна. Алт олборлосны уршиг олон. Ногоон байгууламжаа арчилж, хамгаалж, сэргээж чаддаггvй Улаанбаатар хот цєлжихєд бэлэн болсны дохио. Гаднын тєсєл хєтєлбєр хэрэгжvvлэгчид монгол нинжа нарын эрvvл мэнд, хєдєлмєр хамгаалал, гэр бvл, хvvхдийн боловсрол гэж ирээд нарийвчилсан судалгаа хийж, хуулийн тєсєл боловсруулж, тэднийг нийгэмшvvлж, эрvvл аюулгvй ажлын байртай болгоё гэж ярьдагаас биш монгол тєрийн тvшээд санаа тавьж байсан удаагvй. Тэд нийгмээс нинжа нарыг жийгээ юу гэлтэй. Хvн “сvрэг”-ээс тасарч яваа нинжа нарын асуудалд дарга ангийнхан анхаарлаа хандуулахгvй бол хvнээ ч алдах нь, байгаль орчин ч хэцvvдэх янзтай.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñïá àìôåòàìèí сколько Ñ…Ñ€Ð°Ð½Ð¸Ñ‚ÑŒÑ Ñ амфетамР¸Ð½ купить Пятку Гатчина экстази купить нижний новгороР´ купить Ляпка ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ Ðº закладкР¸ в ЗаринскРµ купить molly Тула купить DOMINO Боготол Купить закладкР¸ спайс в ПустошкРµ êîêàèí çàêëàäêè как сделать амфивитР°Ð¼Ð¸Ð½ в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … рецепт купить BARCELONA НовомосРºÐ¾Ð²ÑÐº Купить закладкР¸ лирика в СимфероР¿Ð¾Ð»ÑŒÐ¾ÑÐ¿Ð° Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ÑÑ  купить Пекс Нижний НовгороР´ закладкР° шишки москва Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КраснокР°Ð¼ÑÐºÐµ купить первитиР½ в москве doom44 biz в обход блокироР²ÐºÐ¸ ãåðîèí çàêëàäêè ïî âîðîíåæó купить BARCELONA Верхняя Тура Купить соль в Алагире купить MDMA ÐÐ¾Ð²Ð¾ÑˆÐ°Ñ…Ñ ‚инск купить ГанджубР°Ñ Агидель купить БеленькР¸Ð¹ СлободсРºÐ¾Ð¹ термины фармакоР»Ð¾Ð³Ð¸Ñ купить Снег Нижние Серги ЗакладкР¸ лирика в СарапулРµ çàêëàäêà ã åêàòåðèíáóðãà фенамин формула Купить закладкР¸ россыпь в ПриморсРºÐµ купить Ð°Ð²Ñ‚Ð¾Ñ†Ð²ÐµÑ ‚ущие феминизР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ñ‹ е семена конопли купить Спайс Болгар наркотиРº mdmi купить Метод Нурлат Монтаж, установРºÐ° кондициР¾Ð½ÐµÑ€Ð°, монтаж кондициР¾Ð½ÐµÑ€Ð° Методон в Ирбите
IP:193.93.192.204  2018-01-07 13:27:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.