Хятадаас хөөргөсөн хиймэл дагуул Монголд буух магадлалтай гэнэ

2008/09/20
Share |
Хүмүүс:
Хятадаас хөөргөсөн хиймэл дагуул Монголд буух магадлалтай гэнэ

БНХАУ сансар огторгуйг судлах зорилгоор өнөөдөр хиймэл дагуул хөөргөжээ. Эрдэмтдийн тооцоолсноор эл дагуул энэ сарын 25-28-ны хооронд Өвөр Монголын ну­таг дэвс­гэрт буух аж. Гэхдээ Монголд ч газардаж магадгүй гэсэн таамагтай байгаа юм байна. Хиймэл дагуул манай нутаг дэвсгэрт буулаа гэхэд хүчний бай­гууллагууд ямар арга хэмжээ авах талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тод­руулж дараахь мэдээллийг авсан юм.

Хиймэл дагуул манай орны нутаг дэвсгэрт унана гэдэг нь сансрын нисгэгчийг эрэн хайх, аврах үйл ажил­лагаа явагддаг хүрээ хэсэгт болов уу гэж  мэр­гэжилтнүүд онцоллоо.

Тий­мээс хэзээ унах нь тодор­хойгүй байна, гэхдээ хиймэл дагуулыг хөөр­гөхдөө маш нарийн тооцоол­сон байдаг болохоор төлөв­лөсөн газар­таа л буудаг гэ­лээ. Хэрэв манай улсад уна­вал зэвсэгт хүчин нисгэгчийг эрэн хайх, аврах үйл ажил­лагааг эхлүү­лэхэд бэлэн байгаа аж. Харин энэ ажлыг гүйцэтгэхийн тулд хоёр улсын Засгийн газар ха­рилцан то­хиролцож шийд­вэрлэсний үндсэн дээр хэ­рэг­жих юм байна. Дашрамд дурдахад хоёр, гурван жилийн өмнө Хятадаас хөөргөсөн хиймэл дагуул буцаж газар­дахдаа манай улсын хилийн зур­васын өмнөхөн буусан удаа бий.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Njqijldc , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=1Eq66 mszCFjPXiK48RgNCMRQ_ido7Aof3 , https://www.google.kg/mymaps/v iewer?usp=sharing&mid=1YX1ldaO blsiEyVuZBwWEqbC4IJQ7ZAns , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=12d6C wbQdQJFG55Yo2ZYDCwzgEH35Gpad ,
IP:146.185.201.90  2018-12-12 00:55:24
Trrwfkwp , https://www.google.jo/mymaps/v iewer?usp=sharing&mid=1cOlvBaL N6oiIH6vAXZ-eFC0cdf0usgW6 , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1fMiFFZS eLqDqerwgCPpdtwBFw0sWgRzi , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=1uMi03nY d58L3hzXjMPdXNR1xGynRlfDh ,
IP:185.101.71.48  2018-12-12 00:55:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.