А.Жоли: Брэд бид хоёр хүүхдүүдээ томрохоор гэрлэнэ

2008/09/20
Share |
Хүмүүс: Pitt Brad |  Jolie Angelina | 
А.Жоли: Брэд бид хоёр хүүхдүүдээ томрохоор гэрлэнэ

Саяхан хоёр ихэр хүүхдийн эх болсон жүжигчин Анжелина Жоли "Кун-фупанда", "Wanted" кинонд тоглосныхоо дараа ярилцлага өгчээ. Каннын наадамд Жолиг гэнэт төрвөл эмнэлэгт хүргэх тусгай нисдэг тэрэг бэлэн байсан бөгөөд түүнийг харсан бүхэн жирэмслэлт эмэгтэй хүнд ямар гайхалтай зохидгийг дуу алдан ярьж байсан гэдэг.

Каннын наадамд Анжелина Брэд хоёр "Майкрософт" компанийн томоохон албан тушаалтны өргөөнд байрлаж байв.

-Та удахгүй төрнө. Цагийн хуваариа хэрхэн гаргадаг вэ. Үнэхээр их зураг авалтад ордог шиг санагдах юм?
-Миний цагийн хуваарь өнгөн талаас нь харахад л шахуу. "Кун-фу панда"-д дуу оруулахад ердөө л долоо хоног л зарцуулсан. Өнгөрсөн жил би дөрвөн сар л зураг авалтад орсон. Брэд ч өөрийгөө тэгтлээ шахахгүй байгаа. Бид нэг нэгийгээ нөхөж ажилладаг. Амралтын өдөр хэзээ ч зураг авалтад ордоггүй. Долоо хоногт ядаж нэг удаа хоолны ширээний ард хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүсдэг. Мэдээж бид олон арван асрагчтай л даа. Гэвч тэд шөнө манайд үлддэггүй болохоор бид хоёр хүүхдүүдээ асардаг. Бид бусдаас хавьгүй илүү боломжтой л доо. Дөнгөж төрөөд л ажил руугаа гүйдэг бүсгүйчүүдийн өмнөөс харамсдаг. Каннд бид бүх хүүхдээ авчирсан. Бид Улаан хивсэн дээгүүр явж байтал Брэд гэнэт учиргүй инээсэн. Тэгсэн чинь Шайло охин минь түүн рүү шээчихсэн байсан.

-Хүүхэлдэйн кинонд дуу оруулсан таны дүр тулааны урлагийн том мастер эм бар. Та түүний хөдөлгөөнийг дууриаж байсан уу?
-Мэдээж хэрэг үгүй. Тэгээд ч би давхар биетэй шүү дээ. Энүүхэндээ гэхэд манай зураачид кун-фугийн мастер тэр ч байтугай Жаки Чантай зөвлөлдөж бар, панда болон бусад амьтад хэрхэн хөдөлдгийг тооцсон. Хүүхэлдэйн кинонд гардаг амьтны бүх хөдөлгөөн анатомын байдалтай нь тохирсон байгаа. Барын дуу оруулсан нь миний амьдралдаа хийсэн хамгийн сайхан зүйлийн нэг гэдэгт итгэлтэй байна.

-Дуу оруулах биеэр жүжиглэхээс хэцүү юу?
-Би анх удаа хүүхэлдэйн кинонд дуу оруулаагүй. "Кун-фу"-гаас өмнө "Усан доорхи ах дүү нар"-ын загасанд дуу оруулсан. Харин анх удаа дуу оруулах гээд микрофоны ард зогсоход хачин мэдрэмж төрж байсан. Кинонд дүрээ би өөрөө бүтээдэг. Гэтэл хүүхэлдэйн кинонд миний өмнөөс зурчихсан, бүтээчихсэн байдаг. Бас студид нүүр будалт хийлгэхгүй, хүүхдүүдтэйгээ хамт очиж болно. Үүгээрээ давуу талтай.

-Кинонд Хятадын соёл урлагийг тусгасан. Та хүний эрх хамгаалагчийн хувьд Бээжингийн олимпийн наадмыг бойкотлох уу?
-Хятадын байдал хүндрэлтэй байгаа нь үнэн. Надад болон бусад идэвхтнүүд санаа зовохгүй байх аргагүй. Гэвч олимпийн наадам болно гэж баярлан хөөрч байгаа хятад хүүхдүүдийг хараад тэдний хувьд ямар чухал баяр болохыг төсөөлж байна. Тэд улс төрийн эсэргүүцэлд дарагдан гуних ёсгүй гэж бодож байна.

-Брэд Питт та хоёр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлэх үү?
-Бид гэрлэлтийн эсрэг биш байгаа. Одоохондоо зайлшгүй шаардлага алга. Бид хоёулаа гэрлэж үзсэн. Бидэнд таалагдаж байгаа учраас л хамт байна. Бид хүүхдүүдээ эн түрүүнд тавьдаг. Тэд өсч том болоод биднийг яагаад гэрлэхгүй байгаа юм гэвэл л нөлөөлөх байх.

-Таныг дэлхийн хамгийн сайхан эмэгтэй гэдэг юм билээ?
-Би үүнийг тэгтлээ ноцтой хүлээж авдаггүй. Толинд харахад ээжийгээ бас Шайло охинтойгоо төстэй байдаг. Та бүхэнд л гэж хэлэхэд толинд харахад надад таалагдаагүй юм байдаг юм шүү.

-Тийм гэж үү?
-Би бусдаас юугаар ч илүү биш. Гэхдээ уучлаарай миний гадаад төрхний юу таалагддаггүйг хэлэхгүй байхыг зөвшөөрнө үү. Хамгийн гол нь миний дэргэд намайг сайхан гэж үнэлдэг хүн минь байна. Тэрч байтугай кесарево хагалгаа хийлгэсэн байхад ч намайг гайхалтай гэдэг. Дэмжлэг туслалцаа, хайр сэтгэл үнэтэй эд.

-Та Оросын найруулагч Тимур Бекмамбетовагийн ажлыг нэлээд үнэлж байгаа гэсэн?
-Тийм ээ. Тэр үнэхээр онцгой. Түүний "Wanted” кино бусад тулааны киноноос эрс ялгаатай. Эхлээд би тэгтлээ үнэлээгүй. Ердөө л комикс гэж бодож байв. Надад бодитой амьдралын кино илүү таалагддаг. Гэтэл Тимур намайг гайхшруулсан. Надад энэ кинонд тоглох үеэр хүнд байлаа. Ээж маань нас барсан. Миний тоглож байсан хоёр ангит "Хүчтэй зүрх" киноны гол дүр Марианны нөхрийг хороодог үетэй таарсан.

Бас Шайло охиноо хөхүүлж, тэр байнга уйлагнадаг байв. Өөрөөр хэлбэл, эсрэг хоёр дүрд нэгэн зэрэг зураг авахуулж байлаа.

-Хүүхэд өргөж авсаар л байх уу?
-Брэд бид хоёр ихрүүдээ төрүүлнэ. Хүүхэд ч өргөж авна.

Анжелина Жоли 1975 оны зургадугаар сарын 4-нд Лос-Анжелест төрсөн. Эцэг нь жүжигчин Жон Войт. Жоли 14 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан. Алдарт Ли Страсбергийн студидэд хичээллэсэн. "Тасалдсан амьдрал" киноны дүрээр Америкийн кино академийн дээд шагнал "Оскар" хүртсэн. 2001 онд НҮБ-ын Дүрвэгсдийн комиссарын сайн санааны элч болжээ.

Эх сурвалж:Нийгмийн толь

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.