Б.Шvvдэрцэцэг: Бvх зохиолоо сонсдог ном болгоно

2008/09/20
Share |
Хүмүүс: Б Шүүдэрцэцэг | 
Б.Шvvдэрцэцэг: Бvх зохиолоо сонсдог ном болгоно

Номд хайртай уншигчдын магнайг тэнийлгэсэн "Номын ертєнц" vзэсгэлэн яармаг Мэдээллийн технологийн Vндэсний паркт гурав хоног vргэлжлэв.Єндєрлєхєєс нь урьтаад дуртай номоо 30-50 хувийн хямдралтай vнээр авахаар яарсан уншигчид сvvлийн єдєр бvр ч олноор цугласан байлаа. Энэ vеэр зохиолч, сэтгvvлч, Б.Шvvдэрцэцэгийн сугалаатай номын худалдаа явагдаж vнэнч уншигчид нь хайртай зохиолчийнхоо гарын vсэгтэй номыг азын шагналаар мялааж давхар бэлэгтэй буцсан. Тухайлбал, гурван бvсгvй "Кашмер Хаус"-ын ноолууран бvтээгдэхvvнээр "гангарч", таван уншигч салоны "Chic" гоёмсог ороолтоор хvзvvгээ "баярлуулснаас" гадна тvлхvvрийн оосор, гоо сайхны бvтээгдэхvvн, "180 хэм" DVD гээд олон бэлэг багтсан байв. Зохиолч Б.Шvvдэрцэцэг энэ жил "ургац арвин"-тай байна. Саяхан тvvний зохиолоор бvтээсэн "180 хэм" DVD vзэгчдийн хvртээл болсон юм. Тvvнтэй ярилцлаа.-"И-мэйлээр илгээсэн ягаахан сарнай", "Шvрэн бугуйвч" гээд таны зохиолууд ихэвчлэн хайрын сэдэвтэй байдаг. Яагаад заавал хайрын сэдвийг сонгов?
-Эхний бичсэн зохиолууд маань хайрын сэдэвтэй байсан болохоор хvмvvс намайг тэгж боддог юм шиг байгаа юм. Миний хувьд заавал хайрын тухай бичье гэсэн бодол байдаггvй. Сvvлд бичсэн зохиолууд маань ерєєсєє хайрын тухай биш. Нийгмийн асуудлыг хєндсєн хэд хэдэн зохиол бий.

-Та сэтгvvлч хvн, яагаад уран зохиол руу "урвачихаваа". Анхны зохиол...?
-Би санамсаргvй байдлаар уран зохиол руу орсон. Нєхєртэйгєє хамт сонин эрхэлж гаргадаг байхдаа уншигчдын хvсэлтээр "Хулан" гээд цуврал тууж бичсэн юм. Тэр маань хvмvvст их таалагдаж гарч дуусаагvй байхад нь л ном болсож хэвлvvлээч гэсэн санал тавьж байсан. Яагаад тэгтлээ их таалагдсаныг би єєрєє ч гайхдаг. Єдєртєє л 100 гаруйг зардаг байлаа. Одоог бодоход дєнгєж ном сонирхож эхэлж байсан vе. Тvvнээс хойш уншигчдынхаа хvсэлтээр "Шvрэн бугуйвч" гэдэг хайрын тууж бичсэн.

-Тэгвзл зохиолын санаа яаж тєрдєг вэ?
-Зохиолын санааны хувьд хvмvvс намайг єєрийнхєє амьдралыг биччихсэн юм уу гэдэг. Баруунд л том зохиолчид нас дээр гарсан хойноо єєрийнхєє амьдралыг бичдэг байх. Миний хувьд би єєрєє сэтгvvлч хvн, янз янзын амьдрал, хувь заяатай хvмvvстэй учирдаг. Тийм болохоор амьдралаас л санаагаа олж авдаг. Хамгийн сvvлд бичсэн "Чимээгvй хашгираан" бол бидний vеийн, 40-єєд насныхны амьдралыг хєндєж бичсэн.

-Яагаад заавал 40 насныхан гэж?
-40 нас хvрнэ гэдэг их нарийн зvйл юм билээ. Єєрийгєє хамгийн азгvй гэж боддог хvмvvс ямар насныхан бэ гэсэн олон улсын судалгаагаар 44 насныхан гэж гарсан байсан. Яагаад гэхээр энэ насандаа хvмvvс амьдралыг гvнзгий ухаардаг, нас нь явж байгааг мэдэрч эхэлдэг их хямралын vе юм байна лээ. Нєгєє талаар маш их ухаан суугаад залуугийнх шиг оргилсон хєєр баяр vгvй болоод, гэр бvлийн амьдрал нь ч ерєнхийдєє хямралын шинжтэй болчихдог.

-Харин ч амьдрал тогтоод ирэхээр илvv тайван болдоггvй гэж vv?
-Хvн залуу байхдаа машин, байр авах юмсан гэдэг ч юм уу амьдралын тодорхой мєрєєдєлтэй тvvнийхээ тєлєє амьдардаг. Гэтэл ийм насанд ихэнх гэр бvл хvсээд байх юмгvй болчихдог, амьдрал нь ч утгагvй санагддаг гэж vздэг юм билээ Тийм болохоор 40-єєд насны хvмvvсийн сэтгэл зvй надад их сонирхолтой санагдсан.

-Таны "180 хэм" єгvvллэг DVD болсон байсан. Мєн удахгvй цомгийн баяр хийх гэж байгаа гэж сонслоо?
- Удахгvй бух бичсэн єгvvллэгээ тvvвэр цомог болгон гаргах гэж байгаа. Ирэх сард цомгийн єдєрлєгєє хийнэ. "Хvvхэлдэй" гээд эмээгийнхээ амьдралаас сэдэвлэж бичсэн XIX зууны сvvлч vеийн Монголын амьдралын тухай нэг єгvvллэг бий. Мєн "Сэтгэлийн анир", "Улаан пансан тэрлэг" зэрэг хэд хэдэн єгvvллэг багтсан. Гавъяат жvжигчин Жагдаг, Равдан гээд ард тvмэнд дуу хоолойгоороо танигдсан алдартай хvмvvсээр уншуулсан.

-"Шvрэн бугуйвч" зохиол тань кино болох гэж байгаа гэсэн. Зураг авалт нь эхэлсэн уу. Ямар шатандаа яваа бол?
-Энэ туужийг маань олон студийн уран бvтээлчид сонирхсон. Тэгээд "SAS Pictures" студийнхэн зєвшєєрал аваад кино бvтээж байгаа. Хэд хэдэн кино амжилтгай хийсэн студи болохоор би ч єгєхдєє баяртай байсан. Анх авлаа гэж дуулдаж байсан чинь одоо зураг авалт нь дуусаад монтажиндаа орчихсон байна билээ. Ирэх арваннэгдvгээр сард нээгдэнэ гэсэн.

-Таны "180 хэм" єгvvллэг DVD болсон байсан?
-Надад жендерийн асуудал их сонин санагддаг юм. Тиймээс Эмэгтэйчvvдийн сангийн захиалгаар "180" хэм гэж зохиол бичсэн маань єнгєрсєн хавар теле зохиомж болсон. Ер нь жендер гэдэг маш том асуудал шvv дээ. Манайхан жендер гэхээр л эмэгтэйчvvдийн эрх ашгийг хамгаалах гэж ойлгоод байдаг. Эрчvvд энэ асуудлаас ангид байдаггvй. Монголын нийгэмд эмэгтэй хvний vс нь урт, ухаан нь богино гэж дорд vздаг хандлага одоо ч хэвээрээ. Ганцхан жишээ хэлэхэд, их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 70 гаруй хувь нь эмэгтэйчvvд. Гэтэл ажлын байран дээр ялангуяа удирдах албан тушаалд бvр эсрэгээрээ 10:90-ийн харьцаатай болчихдог. Парламентад ч гэсэн эмэгтэй гишvvн нь гуравхан байхад эрчvvд нь тvvнээс хэд дахин олон байх жишээтэй.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ìîñêâà Êîíüêîâî êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [Girl Scout Cookies] Âûáîðã êóïèòü Ìåôåäðîí [Cristalius 2.0] Çàêëàäêè òðàìàäîë âÑòàðîé Ðóññå Ôîðò Îãëåòîðï êóïèòü øèøêè Как чифир действуРµÑ‚ êóïèòü õàíêà Áàéìàê Âåñëèâèëë êóïèòü çàêëàäêó ãàøèø Áåð¸çîâñêèé êóïèòü çàêëàäêó Ìåôåäðîí [Cristalius 2.0] Âõèãàì êóïèòü çàêëàäêó áîøêè êóïèòü ñòàô â Ïåðìü Çàêàòåêîëóêà êóïèòü Ìåòàäîí êóïèòü Êðèñòàëëû Ñåãåæà Êóïèòü çàêëàäêè ìàðêè â ×åëÿáèíñêå Споры псилоциР±Ðµ купить наложенР½Ñ‹Ð¼ платежоР¼ Âëàñîâî êóïèòü çàêëàäêó áîøêè Ñóçóí êóïèòü áîøêè Ãîðüêîâñêîå êóïèòü Ãåðîèí Äçåðæèíñê êóïèòü Ìåòàäîí VHQ Спайс в ЩёлковоР¼ Ðîñòîâñêàÿ îáëàñòü êóïèòü ÀÊ-47 - Áîøêè Øèøêè Ìûòèùè êóïèòü Ecstasy: Red Monkey 250mg Ïîëÿðíûé êóïèòü Êîêàèí Ñèëàî êóïèòü Ìåòàäîí Áëîêèðîâêîé VPN è àíîíèìàéçåðîâ çàéì¸òñÿ öåëûé äåïàðòàìåíò Ðîñêîìíàäçîðà Как делают ск соль Ìóððýé-Ñèòè êóïèòü çàêëàäêó Êîêàèí Ìîñêâà Ïåðîâî êóïèòü Ïñèõîäåëèêè Èñò-Ëàíñäàóí êóïèòü çàêëàäêó Cocaine êóïèòü Êðèñòàëë Çàîç¸ðñê Ñòàðîäóá êóïèòü METHADONE Êîëîìáåñ êóïèòü çàêëàäêó áîøêè Øàñè êóïèòü ãèäðîïîíèêó Àêàïîíåòà êóïèòü Cocaine  Íåâñêîì ðàéîíå íàøëè «çàêëàäêó» ñ ìåòàäîíîì Ñëàíöû êóïèòü Ecstasy - Homer / Bart Áðóêëèí-Ïàðê êóïèòü çàêëàäêó Êîêàèí Ìîñêâà Ãîëîâèíñêèé êóïèòü MDMA òàáëåòêè
IP:95.181.176.212  2018-08-09 07:59:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.