Хүмүүс: Ану | |
Хүүхдийн дууны эротик од гэдэг нэрийг ард түмэн түүнд өгсөн. Харин тэр өөрийгөө хөөрхөн Ану гэж өхөөрддөг. Тэгвэл хүүхдийн дууны эротик од, хөөрхөн Ану яриад байдаг шигээ тийм хүмүүжилтэй бүсгүй биш ажээ. Түүний хүмүүжлийнх нь талаар бэлхнээ хэлээд өгөх, барим тавим худал залдагийг нь гэрчлээд өгөх танилууд нь хаа сайгүй л байдаг юм.
Тэрээр нас, төгссөн сургууль, ар гэр, өнгөрсөн амьдрал, найз нөхөд, найз залуугийнхаа талаар хэвлэлүүдэд ярьж хэлж байсан бүхэн нь худлаа аж. Дуучин бүсгүй одоо 26 настай. Мөн тэрээр 33-р сургуулийг төгссөн гэдэг нь бүр худал, Шар хадны 92 гэж өнгө зүс тааруухан сургуульд арван жил сурсан түүнийг олны танил болонгуутаа сургуулиа голон, босгоор нь алхаж ч үзээгүй сургуулийг төгссөн гэж залж явдагт нь багш нар нь гомдож л явдаг юм билээ. Гала хамтлаг юунаас болж тарсан нь, ямар арга замаар ийм секси дүр төрхтэй болсон нь бүгдийн нүдэнд ил байхад мань хүн сурсан зангаараа залсаар л. Одоо ч гэсэн найз залуутай юу? гэдэг асуултад үгүй гэж гүрийсээр. Тэгээд болоогүй нэг их хүмүүжил ярьж хэлээ хазаж явдагт нь хуучин танилууд нь үнэхээр дургүйцдэг гэнэ. Өөр ч олон зүйлийг санаанаасаа зохиож явдаг гэсэн шүү. Энэ байдлаараа тэрээр удахгүй өөрийгөө ч танихгүй гээд ярьж явбал гайхаад байх хэрэггүй болох нь ээ.
www.Factnews.mn