Хүмүүс: Н.Алтанхуяг | |
С.Баярын толгойлсон хамтарсан Засгийн газарт Ардчилсаи намаас Н.Ал-танхуяг, С.Баярцогт, Л.Гансvх, Н.Батбаяр, Р.Эрдэнэбvрэн, С.Ламбаа нар сайдад нэр дэвших нь тодорхой болоод байсан тухай бид ємнєх дугаартаа мэдээлж байсан. Гэвч энэ нэрсэд єєрчлєлт орж магадгvй нь бололтой.Учир нь уржигдар АН-ын дарга Н.Алтанхуяг сайд нарынхаа нэрсийг хармаалаад Ерєнхий сайдад урьдчилан танилцуулахаар ороод таг болсон бєгєєд эндээс гарах шийдвэрийн дараа дотроо хуралдахаар хvлээж байсан бvлгийнхэн нь даргыгаа хvлээж ядаад хурлаа хойшлуулж тарсан байна. Харин албаны эх сурвалжаас авсан мэдээл-лээр Ерєнхий сайд С.Баяр сайд нарынхаа 50 хувь буюу гурвыг нь УИХ-ын гаднаас оруулж ир гэсэн саналыг Ардчилсан намын удирдлагад хэлсэн гэнэ. С.Баярын тулган шаардалт нь Н.Алтанхуяг даргыг ацан шалаанд оруулж, намынхныхаа ємнє тун ч эвгvй байдалд оруулж мэдэхээр болсон тул тэрбээр хvлээж байсан намынхан дээрээ ч очилгvй гарч оджээ.
Харин тэрбээр Ерєнхий сайдын энэ тулган шаардалтыг єєрийн гэх хvмvvстэйгээ дотоодцоо ярилцаж шєнє дєл болтол суусан гэх мэдээлэл байна. Нам доторхи эвлэрлээ бодолцож эхийг нь эцээхгvй тугалыг нь тураахгvй сайдуудаа хуваарилах гээд чадаагvй тvvнийг Р.Амаржаргалын фракцын 15 гишvvн энэ алдаан дээр нь дєрєєлєн хvчтэй эсэргvvцэх болсон бєгєєд тэд єчигдєр намын даргадаа албан бичиг хvргvvлсэн байна. Vvндээ одоогийн санал болгож байгаа сайд нарын нэрсийг vндсээр нь єєрчилж, хамтарсан Засгийн газарт багтах АН-ын сайдуудыг гаднаас томилох. Гэхдээ ємнє нь сайд болж байгаагvй шинэ залуу хvмvvсийг оруулж гаргаж ирэх нь зvйтэй. Бие биедээ тал тохой засч 18 жилийн турш эрх мэдэл бvхий албан тушаал, бялуу хуваарилалтыг хэдхэн хvн л хvртдэг явдлыг зогсоож шинэ хvмvvсийг гаргаж ирэх нь зєв” гэсэн утгатай бичгийг хvргvvлсэн гэнэ.
Ямартай ч АН-ын дарга Н.Алтанхуягийн хувьд намынхныхаа тєдийгvй Ерєнхий сайдын тавьсан шаардлагын аль алиныг авч vзэх л хэрэгтэй боллоо. Хэрэв Ерєнхий сайдын vгийг дагавал одоо тус намаас яригдаж буй зургаан сайдын гурав нь гаднаас орж ирэх болох нь. Тvvний хувьд нэр бvхий 15 гишvvдийн тавьсан шаардлагыг нэгбvрчлэн хvлээж авах боломжгvй бєгєєд тэрбээр гурван сайдыг гаднаас тавьснаараа тэдний амыг бага боловч хаах нь ойлгомжтой гэсэн нvvдлийг хийх нь лавтай. Харин гаднаас орж ирэх сайдуудын хувьд нам дотрох фракцын хvчний харьцааг тэнцvvлсэн байдлаар оруулж ирэхгvй бол хамтарсан Засгийн тазар урт наслахгvй гэдгийг парламентын олонхи гишvvд АН-ын шинэ даргад сануулж эхэлсэн байна.
Эх сурвалж:Монголын мэдээ