Туул голд мєнгєн ус ашиглан алт угаажээ

2008/09/22
Share |
Хүмүүс:
Туул голд мєнгєн ус ашиглан алт угаажээ

Нийслэлийнхний ундны усны эх vvсвэр болсон Туул голд химийн бодис ашиглан алт угаасан хэрэг гарчээ. Хан-Уул дvvргийн нэгдvгээр хорооны нутаг, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар Чандманы ам орчим Туул голд Хятадын иргэд мєнгєн ус ашиглан шороо угааж байсан нь илэрчээ. Тус дvvргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтынхан иргэдээс ирсэн дуудлагын дагуу газар дээр нь очиж vзлэг, шалгалт хийжээ. Цагдаагийнхан хууль бусаар алт угааж байсан арав гаруй иргэнийг саатуулж, голын усаар угааж байсан дєрвєн шуудай шороог нь хураасан байна. Тэдний дунд Монголын хоёр иргэн байсан аж. Тэд єєрсдийгєє "Шин крон" компанийн ажилчид гэж мэдэгдvvлжээ.

Харин онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан тэдний угааж байсан шороо, мєнгєн ус, Туул голын ус, агаараас шинжилгээний дээж авсан байна. Сvvлийн vед хууль бусаар мєнгєн ус хэрэглэсэн, асгасан хэрэг удаа дараа гарч байгаа. Гарсан хэрэг болгонд хятадын иргэд холбогдсон байдаг.
Тэд орон сууц, зочид буудлын єрєєнд хvртэл мєнгєн усаар шороо угааж байсныг нь иргэд цагдаагийнханд мэдээлж, илрvvлж байлаа. Мєнгєн ус, химийн бодистой холбоотой дуудлага, мэдээлэл онцгой байдлынханд ч байнга ирдэг байна.

Ємнє нь дээрх шиг химийн хортой бодис мєнгєн ус ашиглан Туул голд хэчнээн удаа шороо угаасныг хэн ч мэдэхгvй. Vvний хор уршгаар Туул голын ус єдєр єнгєрєх тусам багасч, загас, жараахай нь олноор vхсэн байж ч болно.
Гэтэл мэргэжлийн байгуулла-гынхан загас юунаас болж vхсэнийг тодруулж чадахгvй "загас амиа хорложээ", "хєлдєж vхжээ", "хvчилтєрєгч дутагдсан байна" гэх хариулт єгч байсныг тод санаж байна.

Хятадууд мєнгєн ус хэрэглэсэн, асгасан хэрэг удаа дараа гарч байгаа ч тэдэнд ямар хариуцлага тооцсон бэ. Хэрэг нь яаж шийдэгдсэн бэ. Хууль хяналтын байгууллагынхан "шалгаж байна" гэсэн нэрийн дор замхруулж байна уу. Єнгєрсєн долоо хоногт "Богд-Ар" хороололд мєнгєн ус асгасан "Тэн Фэн Хун" компанийн хятад ажилчдад холбогдох хэргийн шvvх хурал болсон ч тодорхойгvй шалтгааны улмаас хойшилсон. Сураг сонсоход тус компанийн Монгол талын захирал мєнгєн ус хууль бусаар хэрэглэж байсан хятадуудыг ямар ч хохирол учруулаагvй гэж ємєєрч хаацайлж байгаа гэсэн. Энэ мэтээр химийн хорт бодисоор байгаль орчин, иргэдийг хордуулж байгаа хятадуудыг давраасаар байх уу. Мєнгєн ус, цианитаар бvхэл бvтэн сумыг хордуулсан гашуун явдал багадаж байна гэж vv.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopjk Counterparty новости Zero курс EFL прогноз на 2018 blazercoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° TopChain кошелек криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° FlutterCoin WISH курс к рублю Sharkcoin курс к рублю OFF где купить как заработР°Ñ‚ÑŒ на бесплатР½Ð¾Ð¼ хостингРµ KZC график SLG криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 ORB криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 Commodity Ad курс MobileCash курс к рублю ION прогноз на 2018 SKR прогноз на сегодня BTCM анализ PDC кошелек GRIM сигналы SFC криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс PlayerCoin прогноз на 2018 криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Bytom Mavro анализ Adelphoi криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 TIT криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Sojourn график курс доллара аналитиРºÐ° на сегодня veros прогноз на 2018 год криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Stealthcoin сигналы DAO.Casino криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° VOLT wabi прогноз на 2018 год x-coin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Xaucoin график EBST прогноз
IP:5.62.159.80  2018-01-30 16:46:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.