Парламентыг Б.Баттулга, Ц.Нямдорж нарын ашиг сонирхол гацааж байсан юм биш vv?

2008/09/22
Share |
Хүмүүс: Б Баттулга |  Ц Нямдорж | 
Парламентыг Б.Баттулга, Ц.Нямдорж нарын ашиг сонирхол гацааж байсан юм биш vv?

Vндсэн хуульд УИХ 76 гишvvнтэй байна гэсэн заалттай. Энэ удаагийн сонгуулиар 76 биш бvр 66 гишvvнтэйгээр vйл ажиллагаагаа эхлvvлэх эрхзvйн орчинг СЕХ бvрдvvлж єгсєн.


СЕХ аль муугаараа дуудуулан увуулж цувуулсаар 72 болголоо. Дорнод аймаг, БГД-ийн сонгуулийн дvнг СЕХ-ны даргыг vзэмжээрээ аваад vлдсэн. Дорнод аймгаас Д.Одбаяр, БГД-ээс Ц.Мєнх-Оргил нар парламентын танхимд орж ирвэл хэн нэг нь ХЗДХ-ийн сайдын албан тушаалд очих нь гарцаагvй. Ийм болохоор Ц.Нямдоржид "шавар" шиг хаалт болно хэмээн сэтгvvлчид єгvvлж байсан нь ёсоор болж байх шиг. УИХ-ын дарга асан Р.Гончигдоржид сайдын албан тушаал єгсєн ч тэрбээр хvлээж аваагvй гэсэн. УИХ-ын дарга байсан хvний хувьд Засгийн газрын бvтцэд орж сайд болж, гvйцэтгэх ажил хийх нь ёсзvйн талаасаа зохимжгvй гэж тэрбээр vзсэн байж болох талтай.

Ийм л утгаар зарим сэтгvvлчид манай Ц.Нямдорж "спикер" тэгж ч доошоо орох хvн биш шvv. Єгсєн ч гуйсан ч ХЗДХ-ийн сайд болохгvй ээ хараарай гэсэн нь талаар болж сайдын албанд vнэхээр зvтгэсээр байж очдог л юм байна. Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдын тамгыг гардаж авсан єдєр прокурорын албан тоот гарч, 25 дугаар тойрогт нэр дэвшсэн Ц.Мєнх-Оргил, С.Эрдэнэ, Х.Тэмvvжин, Д.Энхбат нарыг Ерєнхийлєгчид єргєн барихад хууль эрхзvйн ямарч хориг саад байхгvй гэдгээ айлджээ. Сэтгvvлчид онож хэлжээ. СЕХ-ны дарга Б.Баттулгад эрvvгийн хэрэг vvсгэсэн бєгєєд прокурорын хяналтад байгаа юм байна. ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж томилогдвол тэрбээр хуулийн хариуцлагааас мултарч болох талтай. Ц.Мєнх-Оргил томилогдвол ял эдлэж болзошгvй.

Тийм болохоор 25 дугаар тойргийг барьцаалахаас єєр арга тvvнд байсангvй гэдэг нь ч ортой. СЕХ-ны дарга, ХЗДХ-ийн сайд хоёрын ашиг сонирхлын нэгдэл 25 дугаар тойргийн дvнг ийнхvv барьцаалж байгаа аж.
УИХ дахь Ардчилсан намын бvлгийн дарга Ч.Сайханбилэг УИХ-ын дэд дарга Г.Батхvv нар СЕХ-ны дарга Б.Баттулгыг хvлээн авч хууль хяналтын байгууллагууд албан ёсны дvгнэлтээ гаргасан байна. Хэзээ 25 дугаар тойргийн дvнг єргєн барих гэж байгааг тvvнээс шаардлаа. Прокурорын албан тоотод 25 дугаар тойргийн хэсэг тойргийн хорооны зарим гишvvдэд эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаагаа дурьдаад нэр дэвшигч нарт ямарч холбогдолгvй болохыг онцолсон байлаа.

УИХ-ын анхдугаар чуулган 25 дугаар тойргийн дvнг сонсч, Vндсэн хуулийн дагуу парламентыг 76 гишvvнтэйгээр бvрдvvлж завсарлах зорилгоор энэ сарын 23-ыг хvртэл чуулганы vйл ажиллгааг хойшлууллаа. СЕХ-ны дарга маань тал бvрийн шахаанд орж, ял зэмлэл хvлээхээс єєрєєр гарах гарцгvй болсоор байна. Тvvнийгээ ч ухаарахын дээдээр ухаарч байгаа байх. Мєн єєрийнхєє нуруун дээр удахгvй ирж буух хуулийн хариуцлагаас аварч гарах бурханаа дээрээ залж чадлаа. Одоо 25 дугаар тойргийн дvнг єргєн барих л vлдлээ.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.