“Эрдэнийн хувь” эрээн цаас болох вий дээ

2008/09/22
Share |
Хүмүүс:
“Эрдэнийн хувь” эрээн цаас болох вий дээ

МАХН, АН хамтран Засгийн газар байгуулах нь улс төрийн шийдэл байсан гэж улс төр судлаачид үзэж байна. Түүнчлэн манай нийгэм, улс төрд тогтсон жишиг, зарим үед дайсагналцсан байдлыг эцэслэх нэгэн хувилбар гэж үзсэний үндсэн дээр хоёр нам хамтран ажиллахаар гэрээ байгуулсан.Тиймээс яамдаа байгуулж, нэр бүхий хүмүүсийг сайдын сэнтийд залах саналаа Ерөнхий сайд Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Энэ үеэр зарим нэг нэр дэвшигчийг Ерөнхийлөгч хүлээж авахгүй буцаах нь гэсэн яриа гарч бүлгийнхэн нь сандран, яаран хуралдсан гэхчилэн эргэлзээ үүсч байсан ч Ерөнхийлөгч нэр дэвшигчдийн нэрийг баталсан. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Дэгийн дагуу хүн тус бүрээр хэлэлцэж шийдвэр гаргасан. Энэ удаагийн сайдуудын томилгоо танилцуулга маягаар эхэлж, гишүүд хааяа хааяахан ёс төдий асуулт тавьж, санал хэлээд ярс ярс хийтэл гар өргөж баталсан. Томилгоо Тэргүүн Шадар сайдаар эхэлсэн. Санал хураалтад 58 гишүүн оролцож 52 нэр дэвшигч АН-ын дарга Н.Алтанхуягийг Тэргүүн Шадар сайдаар томилох саналыг дэмжиж, зургаа нь татгалзаж 89.7 хувийн саналаар томилсон нь хамгийн бага хувийн саналтай томилгоо байлаа. 14 сайдаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Долгор, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Сү.Батболд нар гишүүдийн 100 хувийн саналаар сайд болсон. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Л.Гансүхэд хандан энэ салбарт онцгой чадвар хэрэггүй, зүрх сэтгэлтэй байж ажиллах хэрэгтэйг гишүүд сануулж байсан. Энэ үеэр сайдуудаас асуулт асуух гишүүд ч цөөхөн байсан.

Хамтраад сөрөг хүчний идэвхтэй ажиллаж байх үед ялангуяа төрийн эрх барьж байгаа нам нь сайд нарт нэр дэвшүүлэх хүмүүсээ оруулж ирэн УИХ-аар батлуулах үед зарим хүний  сайн, мууг улайтал нь ухаж багагүй зовоосны эцэст баталдаг байсан. Гэтэл энэ удаа хамтарвал хамтарсан шиг хамтаръя гэсэн байдлаар тэдний сайн, мууг хэн ч үзэх гэж улайрсангүй. Ийнхүү сайдуудын томилгоо хийгдэж хамтарсан Засгийн газар бүрэлдсэн. Хамтрах нь нэгэнт улс төрийн нөхцөл байдлаас улбаалж гарсан шийдвэр учраас тодорхой хугацаанд таагүй нөхцөл байдал арилтал ийн явах нь хэн хэндээ өлзийтэй болох нь ард түмэнд мэдэгдсэн. Гэхдээ улс төрийн зөвшилцлийн асуудал учраас шаазан шиг хэврэг гэж улс төр судлаачид үзэж байна. Хэдийгээр янз бүрийн хэл аман дундуур хамтарсан Засгийн газар байгуулахаар хоёр нам зориг шулуудсан ч ямар нэгэн хүчин зүйлээс хамаарч энэ хамтын ажиллагаа зогсох ч магадлал байгааг ажиглагчид сануулсан. Учир нь хувь хүмүүсийн амбицаас үүдэн дээрх байдал бий болбол одоогийн орчныг эерэг болгоход нөлөөлөхгүй гэж үзэх үндэслэлтэй аж. Яагаад гэвэл аль аль нам нь дотроо олон фракцид хуваагдсан. Тэдгээр фракцууд нь хувийн болон бизнесийн ашиг сонирхолтой хутгалдчихсан учраас хамтарсан Засгийн газар нэлээд саадтай тулгарна гэсэн дүгнэлтэд тэд хүрч байна. Гэхдээ Ерөнхий сайд улс төрийн тэнцвэрт нөхцлийг бий болгож чадсан болохоор одоо улс төрийн рекетэд автахгүй байх нь чухал хэмээн онцолж байна.

Хамтарсан Засгийн газар байгуулж буй хоёр нам ашигт малтмалынхаа ашгаас ард түмэндээ хуваарилах явдал дээр санаа нийлсэн/ Монголын ард түмэн ягаан, цэнхэр тасалбар ямар эд байгаад яагаад хоосон хоцорсноо мартаагүй. "Эрдэнийн хувь" гээд нэг эрээн цаас авчихаад хэзээ хойно хартал нөгөөх нь үнэгүйдэж, уул уурхайн салбар хэн нэгэн олигархийн халаасанд яваад орохыг хэн ч үгүйсгээгүй. Уул уурхайн салбарыг ашиглан ард түмэндээ хувь хүртээх асуудал хурдан шийдэгдвэл сайн боловч хэзээнээс нааш энэ салбарт зарчмын томоохон зөрчил нуугдмал байсныг гишүүд хэлж буй. Томоохон бүлэглэлүүд стратегийн орд газруудыг төрийн мэдэлд аль болохоор өгөхгүй байх арга сэддэг, түүгээр ч зогсохгүй яваандаа ихэнх хэсгийг нь өөрийнхөө гарт оруулан авах санаархал хаа сайгүй байдаг. Энэ дэлхийн ямар ч улсад байдаг. Гэхдээ манай улсын хувьд нэгэнт л хамтарсан Засгийн газар байгуулсан болохоор үүнийг таслан зогсоох хэрэгтэй аж. Дэлхий нийт ч эрчим хүч, байгалийн баялагтай холбоотой томоохон салбарыг төр нь авах ёстой гэсэн зарчим руугаа эргэж буй. Саяхан АНУд ипотекийн хямрал болоход хоёр том корпорацийг улсын мэдэлд авсан. Төрийг муу менежер гэдэг ч стратегийн чухал ач холбогдол бүхий эдийн засгийн салбаруудад 51 хувь нь улсын мэдэлд байхад дампуурал болдоггүйг олон орны туршлага харуулж байгаа аж. Скандиновын хойгийн орнуудад ашигт малтмалын олборлолтын компаниуд нь төрийнхөө мэдэлд байдаг аж. Гэхдээ улсын өмчөөс идэж уух сонирхолтой хүмүүс төрийн толгойд олон байвал уул уурхайн салбарт дампуурал нүүрлэхгүй байх аргагүй гэж улс төр судлаачид дүгнэж байна.

Эх сурвалж:Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
edison7097 øèøêè ñîðòîâûå êóïëþ закладкР¸ в москве лсд MDMA в ÐšÑƒÑ€Ñ‚Ð°Ð¼Ñ‹Ñ ˆÐµ героин закладкР¸ в томске Купить закладкР¸ лирика в Лыскове ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ЕвпаторР¸Ð¸ ЗакладкР¸ стаф в СтародуР±Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ЖуковскР¾Ð¼ купить кокаин закладкР° çàêëàäêè ìäìà ìîñêâà боты в телеграР¼Ð¼ закладкР¸ закладкР¸ в Елабуге Купить lsd в Малая Вишера ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ краснодР°Ñ€ закладкР¸ ЗакладкР¸ экстази в ИннополР¸ÑÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ОренбурР³Ðµ Купить lsd в КурчатоР² Купить Гашиш в ЛукояноР² ýêñòàçè êóïèòü ìîñêâà Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вКарпинсРº ЗакладкР¸ спайс россыпь в Томмоте закладкР¸ Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº соль ТрамадоР» в СимфероР¿Ð¾Ð»ÑŒÐ¾ÑÐ¿Ð° Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ÑÑ  ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Гукове Купить закладкР¸ гашиш в БерезниРºÐ¸ Купить закладкР¸ MDMA в Воркуте Купить mdma в Ð”Ð¾Ð»Ð³Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÐ´Ð½Ñ‹Ð¹ êàê íàéòè çàêëàäêó ñ òîðà соль закладкР¸ в Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ Спайс в Елец Купить закладкР¸ спайс россыпь в Красном Холме НаркотиРºÐ¸ в Урусе-ма
IP:5.8.47.174  2017-12-22 09:56:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.