Цалингаа нэмүүлмээргүй байна

2008/09/22
Share |
Хүмүүс:
Цалингаа нэмүүлмээргүй байна

Өссөн, нэмэгдсэн, үржсэн дүн өнгөрсөн саруудад тасралтгүй үргэлжлэв. Үнийн өсөлт цаашид ч зогсохгүй шинжтэй. Үүнтэй зэрэгцээд цалинг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх тухай ярьж байна. Үнэндээ цалин нэмээд ашиг тусаа өгөхөөс илүү ченжүүдэд үнэ хөөрөгдөх аятай боломжийг олгодог. Хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгө ихсэхийн хэрээр төгрөгийн ханшийг улам унагасаар байна. Улирлын чанартай бараа бүтээг­дэхүүний хомсдолд ченжүүд дөрөөлж зохиомлоор үнэ хөөрөгдөх явдал инфляцыг улам бүр дэврээх болов. Өнгөрсөн жил цалинг 30 хувиар нэмэхэд л хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэ савалж эхэлсэн. Ийм байдлаар инфляцийг ченжүүдийн халаасанд хөөрөгдөх хэрэгтэй гэж үү.

Манай улсын төсвийн хувьд гадаад зах зээлийн үнэ ханшид тун таатай орчин бүрдсэн. Харин Засгийн газар гадаад зах зээлээс хамаарах эрсдэлтэй орлогоо хөрөнгө оруулалтад зориулсангүй. Түүнчлэн дэлхийн зах зээлээс хараат энэ урамшууллын цаана асар их эрсдэл байгааг эдийн засагчид анхааруулсан. Угаасаа өнөөдөр улс төрийн намуудын шаардлага, сонгуулийн амлалтаар Монгол Улс эдийн засгаа зохицуулж, төсвөө зохиодог гажиг тогтолцоонд орчихоод байна. Толгой эргэм олон халамж, тэтгэмжид инфляц эцэст нь тэнгэрт цойллоо. Лав сүүлийн арваад жил тохиогоогүй дээд амжилт үзүүлээд байна. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг нэг оронтой тоонд байлгана гэсэн Монголбанкны төлөвлөгөө ч талаар болов.

2007 оны нэгдсэн төсвийн орлогын 426.2 тэрбум төгрөг буюу 30 гаруй хувь нь уул уурхайн салбараас орсон. Үүний 210 гаруй тэрбум төгрөг нь дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнийн өсөлтийн албан татварын орлогоор төвлөрсөн. Энэ орлогоос цалингийн нэмэгдлийг гарган авч байна. УИХ-ын 2004 оны сонгуулийн амлалтуудын дүнд хүүхэд бүрт, шинэ гэрлэгсдэд олгосон мөнгө, төсвийн ажилтнуудын цалин гээд задгай урссан төгрөг бүхэн үнийн өсөлтийн үндэс болсоор. 2005-2008 онд төсвийн зарлага найм дахин өсч, ДНБ-ий тэн хагасыг залгичихаад байна. Зарим эдийн засагч Монголбанк бодлогын хүүгээ гэнэт өсгөсөн нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн хэмээн тайлбарлав.

Хэрвээ алт, зэсийн үнэ аажимдаа буурвал цалин, тэтгэмжээ нэмсэн хэвээр хадгалж чадах орлоготой улс гэж үү. Сарынх нь цалинг нэмчихээд буцаагаад багасгавал хэтэвч нимгэн монголчуудын хэд нь тайван суух бол. “Инфляцыг энэ онд зургаан хувьд барина гэсэн. Гэвч Монголбанкнаас хамаарахгүйгээр УИХ-ын гишүүд төсвийн зарлагыг нэмээд байна. Энэ нь эргээд инфляцыг асар их хөөрөгддөг. УИХ төсвийн зарлагыг нэмэх гэвэл Монголбанкны ерөнхийлөгч үүнийг нь таслан зогсоох хэмжээний эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Түүнээс биш хүмүүс үйлдвэрлэл эрхлэх гэхэд нь зээл өгөхгүй хаагаад байж болохгүй” хэмээн МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ярьж байсан.
 
Уг нь төрийн халамж өсч байгаа нь буруу биш. Гэхдээ нийгмийн баялгийг зохистой хуваарилахын тулд эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарт чиглүүлэх ёстой. Гэтэл хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн мөнгөний талыг Засгийн газар аваад нийгмийн хамгааллын арга хэмжээнд буюу эдийн засгийн өсөлтийг дэмждэггүй салбарт зарцуулах болов. “Энэ нь эргээд эдийн засгийнхаа өсөлт, тогтвортой байдлын бодлоготой нийцэхгүй, хоорондоо зөрчилдөж байгаа хэрэг” хэмээн Сангийн яамны мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Гэвч энэ сануулгыг эрх баригчид үл ойшоосоор өдий хүрлээ. Түүнчлэн тус яамны мэргэжилтнүүдийн тооцоогоор төсвийн зарлагыг 100-200 тэрбум төгрөгөөр бууруулах шаардлагатай аж.

Дэлхийн банкны тооцоолж буйгаар энэ онд инфляц буурахгvй бол Монголын эдийн засаг нэлээд хүнд байдалд орох аж. Түүнчлэн дэлхийн олон оронд хэрэглээний үнийн индекс зуны улиралд буурдаг гэх. Гэтэл Монголд эсрэгээрээ эргээд байна хэмээн Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд дурджээ.
Гэнэтийн ашгийн татвар гэхэд зэсийн үнийн өсөлтөөс бүрдэж байгаа. Гэтэл энэ өсөлт зөвхөн дэлхийн зах зээлээс хамаарна. Харин энэ удаад зэсийн үнэ ингэж өссөн нь сүүлийн 60, 70 жилийн хугацаанд тохиолдоогүй тун ховор үзэгдэл болж байна. Өсөлт хэзээ ч огцом буурах магадлалтай. Хэрэв Монголоос хамааралгүйгээр тогтоогддог зэсийн үнэ огцом доошилбол улсын төсвийн зургааны нэг нь үгүй болно. Энэ хөрөнгө алга болбол  Засгийн газар яах вэ.

Өнөөдөр жирийн иргэдийн авдаг цалин ядаж сарын хоол хүнсэнд ч хангалттай хүрэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ л инфляц хөөрөгдөхгүйн тулд лав ойрын үед цалин нэмж болохгүй. Уг нь цалингийн өсөлтийг дагасан үнийн хөөрөгдлөөс сэргийлэх арга бидэнд бий. Иргэдийн орлогыг нэмэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өсгөж биш, харин бэлэн мөнгөнөөс өөр хэлбэрээр халамж, хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэйг эдийн засагчид зөвлөж байна.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Live Stock Chat ”Resources like the one you mentioned here will be very useful to me! I will post a link to this page on my blog. I am sure my visitors will find that very useful.”
IP:205.204.83.202  2015-09-28 02:17:43
electric radiators ”An interesting discussion is worth comment. I think that you should write more on this topic, it might not be a taboo subject but generally people are not enough to speak on such topics. To the next. Cheers Reply ”
IP:205.204.83.202  2015-09-28 02:21:29
designer electric radiators ”Hello there, You have done an incredible job. I will certainly digg it and personally suggest to my friends.”
IP:205.204.83.202  2015-09-28 02:22:24
Rebecca I”d like to send this tonizoral 200 mg price”Finding a sharia-compliant alternative to repurchaseagreements has become absolutely essential and imperative tohelp meet the liquidity requirements of the industry, and thecollateralised transaction is at present the best alternative,”chief executive Ijlal Ahmed Alvi told Reuters. methocarbamol 500mg tab camSeveral employeessaid operations across the group had been hit over the past yearwithout him.
IP:188.143.232.72  2016-11-24 11:08:40
Lucas I study here vestibular migraine verapamil doseUnderlining nervousness among some activists thatprovocation on National Day could spark violence, protestleaders urged crowds not to disturb the flag-raising ceremony onthe Victoria Harbour waterfront. promethazine codeine syrup red vs. purpleLike South African 800m sensation Caster Semenya before her, Chand discovered - in bold newsprint - that she had natural levels of the hormone testosterone normally only found in men
IP:188.143.232.72  2016-11-24 11:11:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.