Жон Ленноныг хэн цєллєгт явуулсан бэ

2008/09/22
Share |
Хүмүүс: lennon john | 
Жон Ленноныг хэн цєллєгт явуулсан бэ

Америкийн “Nation” сонинд Калифорни, Ирвине их сургуулийн тvvхийн ухааны профессор Жон Веинер АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигч Жон Маккейны сонгуулийн кампанит ажилд оролцсон нэгэн эрхмийн тухай баримтыг сєхжээ. АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд Бvгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Маккейн єєрийн кампанит ажилд Уильям Е.Тиммонсийг татан оролцуулах болжээ. Тиммонс 1972 онд домогт “Битлз” хамтлагийн гишvvн Жон Ленноныг цєллєгєд явуулахыг оролдсон АНУ-ын хуучин Ерєнхийлєгч Ричард Никсоны засаг захиргаанд гол vvргийг гvйцэтгэж байжээ. Тэрбээр 1972 онд Никсоны засаг захиргаанд Ерєнхийлєгчийн хууль зvйн асуудал хариуцсан туслахаар ажиллаж байсан юм. Арьсны єнгєєр ялгаварлан гадуурхах бодлогыг дэмжигч, Ємнєд Каролина муж улсын сенатч Стром Турмонд 1972 оны хоёрдугаар сард Тиммонст нэгэн захидал илгээсэн байна. Энэ захидлыг хvлээн авснаар Никсоны засаг захиргаа Ерєнхийлєгчийн сонгуульд дахин ялах ажиллагаагаа идэвхжvvлжээ. “Леннон болон тvvний хэсэг нєхєд Никсоныг тєрийн эрхээс буулгах ажлыг ихээхэн дэмжиж байгаа. Vvнээс гадна тэрбээр анхан шатны сонгууль болох хэд хэдэн муж улсад рок концерт тоглохоор тєлєвлєж байна.

Энэ тоглолтын гол зорилго нь улстєр бєгєєд сонгуулийн насны залуус болон ард иргэдийг БНН-ын vндэсний их хурлын vеэр Никсоны эсрэг босохыг уриалах зорилготой. Хэрэв Леннонд виз олговол стратегийн эсрэг ажил болно” гэж Турмондын бичсэн захидадд єгvvлжээ. 1972 оны хавар буюу Вьетнамын дайн ид єрнєж байхад Леннон Нью-Йорк хотод оршин сууж байв. Тэрбээр дайныг ихээхэн эсэргvvцэж байсан бєгєєд дайны эсрэг аян болон тоглолт зохион байгуулан “Give Peace a Chance”, “Imagine” гэх мэт олны мэдэх дуунуудаа дууддаг байжээ. Тиммонс хэдэн долоо хоногийн дараа Турмондод захидлын хариуг илгээсэн байна. “Эрхэм Стром, Цагаачлал ба иргэний харьяаллыг єєрчлєх газар Ленноныг гуравдугаар сарын 15-наас хэтрэлгvй АНУ-аас гаргах тухай ажлыг анхаараддаа авсан. Таныг хvндэтгэсэн Тиммонс” гэж уг захидалд бичсэн байв. Леннон болон тvvний шинэ найз нар болох Жерри Рубин, Ренние Дэвис 1968 онд Чикаго хотод болсон АНУ-ын Ардчилсан намын их хурлын vеэр дайныг эсэргvvцсэн жагсаал зохион байгуулж байсан юм. Тэд харин 1972 онд удахгvй болох сонгуульд залуус саналаа єгєхийг уриалсан тоглолт хийхээр тєлєвлєжээ. Залуучууд сонгуульд санал єгєх нь гэмт хэрэг биш билээ. 1972 оноос 18 настай иргэд санал єгєх эрхтэй болсноор бvгд найрамдахчууд залуучуудын саналд их анхаарах болжээ. Тухайн vед залуучууд дайныг эсэргvvцэж, Никсоны эсрэг vзэл бодолтой байлаа. Ленноныг улсаасаа хєєн гаргах гэсэн Никсоны санаа ямар ч амжилт олоогvй юм. Энэ бvхний тєгсгєлд нь Леннон АНУ-д байрлан Никсон Уотергейтын хэргийн улмаас албан тушаалаа орхиж, Цагаан ордны албан тушаалаа орхисон билээ.

Никсонызасаг захиргааны эсрэг ямар нэг ажиллагаа явуулахаа болих хэрэгтэй гэж цагаачдын ємгєєлєгч Леон Уилдес зєвлєсний дагуу Леннон 1972 оны сонгуулийн кампанит ажлын vеэр дайны эсрэг ажиллагаагаа сулруулжээ. Никсон албан тушаалаасаа огцорсны дараа Тиммонс мєн Цагаан ордноос гарч, хувийн компани байгуулсан байна. Тэрээр 2008 онд Америкийн шатахууны хvрээлэнгийн тєлєєлєгчєєр бvртгvvлжээ. Vvнээс гадна Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигч БНН-ын vе vеийнхэнтэй хамтран ажилласаар ирсэн юм. Одоо АНУ-ын Ерєнхийлєгчийн албан тушаалын тєлєє єрсєлдєж байгаа МакКейн Тиммонсыг сонгосон нь Никсоны бохир аргатай холбоотой байж болзошгvй аж. Жон Ленноныг хєєх гэсэн Никсоны аян нь єєрийн бодлогыг эсэргvvцэгчийг дарахын тулд Ерєнхийлєгч болон Цагаан ордон эрх мэдлээ хэтрvvлэн хэрэглэдгийн нэг жишээ билээ. Турмонд-Тиммонсын тухай дээрх баримтыг 1975 оны долдугаар сарын 31-нд “Роллинг Стоуне” сэтгvvлд анх нийтэлж байжээ. Ленноныг хєєн гаргах талаар Никсоны хийсэн ажлын тvvх 2006 оны “АНУ ба Ленноны эсрэг тэмцэл” баримтат кинонд гардаг байна. Vvнээс гадна “Зарим vнэн тvvхийг хэлээч: Холбооны тагнан мєрдєх товчоон дахь Жон Ленноны баримт” номд бичжээ.

Эх сурвалж:Монглын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.