Оросын шатарчин дэлхийн аварга боллоо

2008/09/22
Share |
Хүмүүс:
Оросын шатарчин дэлхийн аварга боллоо

Оросын шатарчин эмэгтэй Александра Костенюк ОХУ-ын Нальчик хотноо болсон дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний ялагч боллоо.Шувтаргын тоглолтод дєрвєн єрєг тоглохдоо Костенюк Хятадын шатарчин Хоу Ифанийг 2,5:1,5 оноогоор хожив, Сvvлийн єрєгт хоёр шатарчин хайнцсанаар Оросын тамирчин дэлхийн эмэгтэйчvvдийн шатрын 12 дахь аварга болох болзлыг хангажээ. Оросын тамирчин таван настайгаасаа шатраар хичээллэж эхэлсэн ба 1994 онд 10 хvртлэх насны ангилапд Москва хотын аварга болж, 1998 онд 14 настайдаа олон улсын шатрын мастер болсон байна. 2004 оны 11 дvгээр сард Александра олон улсын эрэгтэйчvvдийн шатрын мастер цолын болзол хангажээ. Тэрээр 2004 оны Европын, 2005 оны Оросын аварга шатарчин юм.

Эх сурвалж:Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.