Ж.Занаа: Ц.Нямдоржийг сайдаар томилсныг иргэний нийгмийн байгууллагууд эсэргvvцэж байна

2008/09/22
Share |
Хүмүүс: Ж Занаа | 
Ж.Занаа: Ц.Нямдоржийг сайдаар томилсныг иргэний нийгмийн байгууллагууд эсэргvvцэж байна

Иргэдийн Алъянс” тєвийн тэргvvн Ж.Занаатай ярилцлаа.
-МАХН, АН хамтран Засгийн газар байгуулснаар сєрєг хvчингvй боллоо хэмээн ажиглагчид vзэж байна. Энэ нєхцєлд тєр дахь иргэдийн оролцоо, иргэний хяналт ямар байх бол?
-Хариуцлага тооцох дотоод болон гадаад хяналт байх ёстой. Улс тєрийн хvрээнд сєрєг хvчин дотоод хяналтын vvргийг гvйцэтгэдэг. Харамсалтай нь энэ хяналт байхгvй болчихлоо. Сєрєг хvчингvй болсноор засаглалын дарангуйлал хэвээр vргэлжилнэ. Єєрєєр хэлбэл, засаглал єєрийн дур зоргоор, юу ч хийж мэдэх хязгааргvй эрх мэдэлтэй боллоо. Тэд хуулиа засч болно. Хэрэгжvvлэхгvй байж болно. Ер нь яаж ч чадна шvv дээ. Тєрийн монополь бизнес бий болох зам нээгдлээ. Энэ явдалтай тэмцэхийн сацуу иргэдийн оролцоо иргэний нийгмийн байгууллагуудын хяналтын тогтолцоог бий болгох, баталгаажуулж єгєх хэрэгтэй.

-Хууль засдаг гэснээс ийм vндэслэлээр УИХ-ын даргын албан тушаалаас огцорсон Ц.Нямдорж Хууль зvй, дотоод хэргийн сайд боллоо. Тэгэхээр хууль зассан гээд огцруулж байсан нь буруу шийдвэр байсан юм биш vv?
-Тvvнийг Хууль зvйн, дотоод хэргийн сайдаар томилсныг иргэний нийгмийн байгууллагууд эсэргvvцэж байгаа. Ц.Нямдорж УИХ-ын бvрэн эрхэд халдсан хvн шvv дээ. Олон нийт, сонгогчдын тєлєєллийн байгууллагын эрхэнд халдаж нэг хvний дарангуйллыг бий болгож байсан. Дарангуйлагч Хууль зvйн яамыг толгойлж болохгvй. Энэ явдлыг єєгшvvлж, улмаар сайдаар томилж байгаа улс тєрийн нам єєрєє ялзарсан хэрэг. МАХН ямар хэм хэмжээ, хариуцлагатай нам, улс тєрийн хvчин болох нь ч харагдаж байна. Ёс зvйгvй хvнийг сайд болгочихоод дээрээс нь заавар зєвлєгєєг нь єгч удирдаад байх юм бол долдугаар сарын 1-ний явдал давтагдахгvй гэх баталгаа алга.

-Амлалтаасаа буцаж, МАХН-тай нэгдсэн АН-ыг та хэрхэн дvгнэж байна?
-Хоёр нам хувийн болоод бvлгийн ашиг сонирхлын vvднээс л нийлсэн. АН долдугаар сарын 1-нд хvний эрх зєрчигдсєн бусармаг явдал болон сонгуулийн будилааныг эцэслэн шийдтэл УИХ-д орохгvй, тангараг єргєхгvй гэсэн намынхаа жанжин шугамаас ухарсан. Дайны цагийн хуулиар бол урвалаа гэж vзэж болох юм. Халаас, хєнжил, ашиг сонирхол нэгтэй, гадаад дотоодын бохир бизнесийн бvлэглэлvvдээс мєнгє авч єрєнд орсон хvмvvс хамтарч Засгийн газар байгууллаа гэхээс єєр юу гэх вэ.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.