“Хятад Пушкарева” үзэгчдэд таалагдсангүй

2008/09/22
Share |
Хүмүүс:
“Хятад Пушкарева” үзэгчдэд таалагдсангүй

Сүүлийн үед царай муутай, хуучинсаг боловч маш сайхан сэтгэлтэй бүсгүйн дүр газар авч байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд ОХУ-ын “Хөөрхөн төрөх албагүй” киног хэлж болно. Энэхүү цувралын гол дүр болох Катя Пушкарева буюу Нелли Уварова нэр хүндийн оргилд гарч, СТС телевиз ч өндөр амжилтад хүрсэн билээ. Тэгвэл энэ үзэгдэл өмнөд хөршид ч бас давтагдаж байна. Одоо Хятадын үзэгчдийн анхаарлыг “Царай муутай У Ди” хэмээх телевизийн олон ангит киноны гол дүрийн бүсгүй ихээр татаж байна. Энэхүү цуврал нь АНУ-ын “Ugly Betty” буюу “Царай муутай Бетти”, Оросын СТС телевизийн хийсэн “Хөөрхөн төрөх албагүй” зэрэг киноны хятад хувилбар аж. Кино хараахан нээлтээ хийгээгүй байгаа ч гол дүрийн бүсгүйн дүр ил болжээ. Харамсалтай нь, Лин У Дигийн дүрд тоглож буй нэр нь одоогоор нууц бүсгүй эхнээсээ олны таашаалыг хүртэж чадаагүй байна. Тэрбээр Пушкарева, Бетти нарын нэгэн адил хар рамтай нүдний шил зүүж, хуучинсаг хувцас өмссөн дүр зураг одоогоор ил болж байгаа ч түүний имиж үзэгчдэд огт таалагдаагүй гэнэ. Үүний шалтгаан нь гол дүрийн бүсгүй царай муутай биш харин ч эсрэгээрээ царайлагт тооцогдохоор байгаатай холбоотой аж. Сэтгүүлчид жүжигчин бүсгүйг царайлаг, гоё биетэй, том алаг нүдтэй, хангалттай муухай хувцаслаагүй хэмээн шүүмжилж байна. Харин киноны уран бүтээлчид хэвлэлийн бага хурлын үеэр У Ди дэлгэцээр гарахдаа “Хамаагүй царай муутай харагдах болно” хэмээн мэдэгдэж байна.

Жүжигчин бүсгүйн хувьд энэхүү кинонд тоглохын тулд их зүйл хийсэн гэнэ. Тэрбээр 10 килограм жин нэмж, арьсаа борлуулах тал дээр анхаарчээ.

Ямартай ч Хятад улсын өөрийн гэсэн “царай муут”-тай болох оролдлого нь эсрэгээр эргэж байгаа бололтой. Киноны нээлтийн талаар анх мэдэгдсэн өдөр нэгэн сайтад л гэхэд гурван мянга гаруй уншигч сэтгэгдэл ирүүлжээ. Тэдгээр сэтгэгдлийн дийлэнх нь У Динийг “хэтэрхий царайлаг байна” гэсэн утгатай байсан бөгөөд киногоо “Царайлаг У Дин” хэмээн нэрлэх санал хүртэл илгээсэн байна.

Эх сурвалж:Зууны мэдээ


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.