Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Их аварга Д.Дагвадоржийн энэ сарын башёд тун тааруухан үзүүлэлт гаргаж байгаагийн гол шалтгааныг багш нар нь тогтоожээ. Асашёорюү башё эхлэхээс өмнө Монголдоо ирээд буцсан ба эх орноосоо аваачсан махаа их хэмжээгээр идснээс байх ёстой хэмжээнээс илүү өөхөлсөн байна. Ийнхүү гэдэс нь хэт сунаснаас учраагийнхааа мавашины араас бүрэн атгахад хүндрэл учрах болжээ. Мөн сумочдын өөхлөлтийн түвшин дундажаар 38.4 хувь байх ёстой атал их аваргынх 45 хувьд хүрээд байгааг башё эхлэхийн өмнөх эмнэлгийн үзлэгээр тогтоожээ. Тиймээс асашёорюү бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, өөхлөлтийн хэмжээгээ багасгах амлалт өгсөн байна.
www.factnews.mn