Хүмүүс: Ж Батзандан | |
Иргэний хөдөлгөөний намынхан АН-д дагаар орох болсны нэгэн шалтгааныг эх сурвалжууд орон нутгийн сонгуульд тус намд таван мандат өгөхөөр амалсантай холбон тайлбарлаж байна. Мөн ҮЗХ-ндоо ИХН-аас арван хүнийг оруулах амлалтыг ч АН-ын зүгээс давхар өгөөд байгаа сурагтай. Гэвч наанаа ийнхүү ярилцаж байгаа ч цаанаа бол АН-ынханы бодлого тэс өөр байгаа бололтой. Учир нь тус намынхан ИХН-аас Ж.Батзандан, О.Магнай нарыг намдаа элсүүлж, бусад гишүүдийг нь жийхээр төлөвлөж байна гэсэн хардлага ч эх сурвалжуудын дунд байна. Юутай ч УИХ-д суудалгүй ИХН орон нутгийн сонгуульд таван суудал авах итгэл найдвар тавин АН-д элсэж буй бололтой.
www.factnews.mn