С.Батбаатар: Зургаа авах гэж Сүхбаатарын талбай ороод 20 жил ял эдлэхээр бололтой

2008/09/23
Share |
Хүмүүс:
С.Батбаатар: Зургаа авах гэж Сүхбаатарын талбай ороод 20 жил ял эдлэхээр бололтой

-Шоронг төсөөлж хэлэх муу үг олдохгүй байна-Долдугаар сарын 1-нд жагсаалд оролцож, бүлэг­лэн дээрэм хийсэн гэх үн­дэслэлээр "Ганц худаг" дахь урьдчилан хорих төвд хоригдож байсан С.Батбаатартай ярилц­лаа. Түүний бие муудсан учраас батлан даалтад гаргажээ.-Танай бие гайгүй юу?
-Шоронд орсон хүн бүр биегүй болдог юм байна. Би урьд нь хамрын ханиад ч хүрч байгаагүй хүн. Шоронд ороод долоо ч хонолгүй бөөр өвдөөд эхэлсэн. Доороосоо даарс­наас болсон уу бөөр давсаг өвдөхөөр тэсээд л байлаа. Сүүлдээ хатгаа аваад яалт ч үгүй "Ганц худаг"-ийн эмнэ­лэгт хэвтсэн. Эмнэлэгт гурав хоноод батлан даалтад гар­лаа. Гэртээ ирэхэд манай хэд зутарсан хүмүүс байв. Ой өнгөрч байгаа ихэр хүүхдүүд маань тураалд орчихсон, тун тааруу байна. Том хүү нэг­дүгээр ангид оржээ. Эхнэр маань арай гэж өнөө мар­гаашаа өнгөрөөж байна. Гарч ирснээс хойш хүүхдүүдээ эмнэлэгт хэвтүүлэхээр хөө­цөл­дөж явна. Бас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өдөр бүр хоёроос гурван удаа очиж цаг бүртгүүлдэг.

Хөл хавагнаад явган явж болохгүй хэцүү л байна.

-Долдугаар сарын 1-нд хаана явж байгаад баригд­сан бэ?
-Тэр өдөр гэртээ зурагт үзээд хэвтэж байтал найз маань дуудсан. Эхнэр бид хоёр тэр найзтайгаа Сүхбаа­тарын талбайн зурагчнаар зураг авахуулсан байсан юм. Зургаа авах гэж дуудаж бай­гаа юм байна л гэж бод­лоо. Тэгээд 23.00 цагийн үед 1000 төгрөгөөр такси бариад Сүх­баатарын талбайн ойрол­цоо иртэл бөөн хүмүүс ори­лол­доод цагдаа нар нь ч дий­лэхгүй байсан. Гэхдээ үй­мээн дунд орчихоор юу болж байгааг сайн мэддэггүй юм билээ. Найз маань Дуурь бүжгийн эрдмийн театрын үүдний чулуун арслангийн дэргэд согтуу зогсч байсан. Яваад очтол цүнхтэй юм барьчихсан байлаа. Цүнхэнд нь хоёр ширхэг стакан, виски мэтийн зүйлс байсан. "Наад юмнуудаа буцааж тавь" гэж хэлчихээд зурагчныг хайж яваад иртэл цагдаа нар ир­чих­сэн байлаа. Би найзыгаа өмөөрөөд "Наад стакан гэх мэт зүйлийг чинь хүүхэд орхчихсон байхаар авчихсан байна лээ" гэж хэлтэл цагдаа нар баривчлаад машинд хий­чихсэн. Машинд ачигдсан арав гаруй хүнийг Цагдаагийн ерөнхий газарт авчирчихаад, буцаагаад дөрвөн замд бай­даг нэг тасаг руу авч явсан. Тэнд хорьж хонуулаад мар­гааш нь "Ганц худаг" руу хүргэсэн юм.

-Тэнд хэдүүлээ хоригд­сон бэ?
-Нэг өрөөнд зургаан хүн хорьдог. Хүмүүс нь солигдож орсоор 13 хүнтэй хамт хо­ригд­сон байна лээ. Тэнд ороод хоёр, гурав хоноход үймээнд оролцсон гэх 200 гаруй хүн байна гэсэн яриа явж байсан.

Үймээнд оролцсон хү­мүүсийн олонхийг подвальд хорьдог. Өрөө нь хоёр жижиг­хэн цонхтой. Өдөр, шөнийг ялгах аргагүй. 25 втт-ийн хүчин чадалтай гэрэл дор л өнждөг юм. Чийгтэй, бүдэг гэрэлтэй газар нэгийгээ ширт­сэн зургаан хүн өдрийг өнгөрөөж байснаа одоо бо­доход аймаар.

-Хооронд нь яриулдаг биз дээ. Тантай хамт бай­сан хүмүүс үймээнд оролц­сон уу?
-Хоорондоо ярьж болно. Сүүлдээ ярих юм олдоггүй юм билээ. Надтай байсан хүүх­дүүд ганц нэг чулуу шидэж байгаад л баригдсан гэдэг юм. Ер нь жагсаал зохион бай­гуулъя гээд санаатай мод чулуу шидсэн, галдан шатаа­сан хүн тэнд байхгүй. Баяр­магнай гэдэг хөгжлийн бэрх­шээлтэй хүүхэд манай өрөөнд байсан. Хоёр ч удаа орондоо шээгээд хэцүүдээд л гарсан даа, хөөрхий. Бас нэг залуу такси барьдаг юм билээ. Сүхбаатарын талбай дээр хүн хүргэж ирээд баригдсан гэсэн. Өөр нэг залуу "Дэнжийн мянга" дахь урьдчилан саа­туу­лах байранд цагдаа нарт зодуулаад толгой нь хагар­чихсан ирсэн. Тэр хүүгийн толгойг оёсноос өөр эмчилгээ хийгээгүй. Толгой нь өвдөөд хэцүү л байдаг. Бид эхэндээ хаана, яаж байгаад баригд­санаа ярьдаг байлаа. Долоо хоноод л бүгдийнх нь дуу цаашаа орчихдог юм билээ.

-Тэр хүмүүс үймээн дунд явж байхдаа онц бай­дал зарласныг мэдсэн бо­лов уу?
-Мэдээгүй. Гэнэт л цагдаа нар хүч хэрэглээд бүсэлж барьсан гэсэн. Намайг онц   байдал зарлахаас өмнө барь­сан. Тэдний яриагаар онц байдал зарласны дараа ба­ригдсан хүмүүсийг "Дэнжийн 1000"-ийн 111-д аваачиж хоёр, гурав хоног зодсон байна лээ. Бараг л хүчээр хэрэг хүлээлгэсэн гэсэн. Онц байдал зарласны дараа хо­тын төвийг самнаад л явган явж байсан бүх хүнийг барь­сан гэсэн. Дөрөвдүгээр дэл­гүүр, тэр бүү хэл гэр хороо­лолд явж байгаад баригдсан гэх хүмүүс тэнд байлаа.

-Өрөөнийхнөөсөө өөр хүмүүстэй уулзаж байв уу?
-Долоо хоногт хоёр удаа нарладаг. Тэгэхдээ шорон­гийн давхруудаар нь ээлжлэн гаргадаг юм билээ. Манай ээлжинд үймээнд оролцсон гэх хүмүүсийн тал нь гардаг. Эхэндээ 130 шахам хүн нар­ладаг байлаа. Сүүлдээ ч цөө­хүүлээ болсон.

Бид хоорондоо "Нэг нар­тай өдөр биднийг суллах байх" гэж л ярьдаг юм.

-Телевиз үзэж байв уу. Ар гэрийнхэн чинь та нарыг суллуулах гэж дуугүй суулт хүртэл хийж байлаа?
-Телевиз байхгүй ээ. Ма­най өрөөнд нэг радио байсан. Түүгээр олимп сонсоод мон­гол хүн алт авахаар нь ханаа нүдээд, уйлалдаад бөөн баяр л боллоо. Бидний тухай ра­дио­гоор ярьдаггүй юм. Ийм баяртай юм болж байхад бид суллагдаж л таараа гээд тэврэлдээд уйлдаг байлаа шүү дээ (ингэж яриад нүдэнд нь нулимс цийлэгнэж бай­лаа).

 Эргэлтээр ирсэн хүмүүс "Ардчилсан нам өршөөлийн хууль гаргах юм гэнэ. Тэр хууль гарчихвал суллана" гэж ярьдаг байлаа. Би тэр шийд­вэрийг их хүлээсэн. Гэрийнх­нийгээ ирэх бүрт л асуугаад, сураглаад. Гэрийнхнийгээ бас биднийг таних ч үгүй хүмүүс тэмцэж байгааг сонсох бүрт нулимсаа барьж чаддагүй байлаа. Ер нь шоронд байгаа хүн нулимсаа барьж чадда­г­гүй болдог юм билээ.

-Та нарыг барьж хорь­сон цагдаа нарын зарим нь "Ганц худаг"-т хүргүүлсэн. Тэдэнтэй уулзсан уу?
-Цагдаа нар хоригдлоо гэсэн яриа сонсоод бид га­дуур юу болоод байгааг үнэхээр ойлгохоо больсон. Хүн буудуулсан л гэнэ. Энэ сонгуулиас болж монголчууд хэлмэгдэж байна даа л гэж ярилцдаг юм. "Тэр МАХН, МАХН-ын байр юу юм.

Хүн гэдэг чинь чухал биз­дээ. Цагдаа ч, бид ч хүн" гэж ирээд ярилцдаг. Заримдаа Ерөнхийлөгч нь онц байдлаа эрт зарлахгүй яав даа, С.Баяр нь байрнаасаа гараад ард түмэнтэйгээ уулзахгүй яав даа гэж хүртэл ярьдаг. Энэ бүхний буруутан нь төр шүү дээ.

-Та ингэхэд саналаа өг­сөн үү?
-Би хувьдаа С.Баяр дар­гад санал өгсөн. Тэр хүний төлөө саналаа өгөөд, хилсээр 20 жил ял эдлэх нь гэж бодо­хоор л гомдмоор. Миний хүүх­дүүд яана даа гэж бодох юм. Тэнд байгаа хүмүүс төрийг бу­руушааж ярьдаг. Гараад бүг­дээ­рээ нийлж байгаад эрх мэдэлтнүүдийг болгож өгөх юм сан гэж ярьдаг болохоос биш, яг тэгж жагсана, ална тална гэж ярьдаг хүн байхгүй ээ.

-Байцаагчдын яриагаар "Ганц худаг"-т архичин, тонуулчин голдуу хүмүүс үлдсэн гэдэг үнэн үү?
-Буруутай хүмүүсийн нүд андашгүй шүү дээ. Бидэнтэй хамт хоригдож байгаа хүмүү­сийн олонхи нь сонирхож яваад баригдсан хүмүүс. Хулгайч гээд хэлчихмээр хүн байхгүй шүү.

Харин мөнгөтэй нь батлан даалтад гарчихсан. Прокурор "Танд 500-аас нэг сая төгрөг байвал батлан даалтад гарга­маар байна" гэж асууж бай­лаа. Бидэнд тийм их мөнгө байхгүй шүү дээ. Тэнд мөнгө­гүй хүмүүс л үлдсэн. Түүнээс биш болохоо больчихсон хэ­рэгтнүүд яавч биш.

-Та өмгөөлөгчгүй юм уу?
-Надад өмгөөлөгч авах мөнгө байхгүй шүү дээ. Сая­хан "Эрх чөлөө" төв, "Ахма­дын чөлөөт холбоо"-ноос өмгөөлөгч олж өгсөн. Тэр хүн мөнгө авахгүй гэнэ лээ.

-Танаас хэдэн удаа бай­цаалт авсан бэ. Чухам ямар үндэс­лэлээр ял эдлүүлэх гэж байгаа гэнэ?
-Нэг л удаа байцаалт ав­сан. "Бензин барьж явсан уу. Хулгай хийсэн үү" гэх мэтийн зүйл л асуусан. Шоронд орж, байцаалт өгч үзээгүй байсан болохоор юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Найзыгаа өмөөрөх гэж "Хүүхдүүдийн хаяад явсан стаканыг манай найз авсан" гээд хэлчихсэн чинь бүлэглэж дээрэм хийсэн гэдэг гэмт хэрэг тулгачихсан. 

Байцаагч надаас гадна арав гаруй хүнийг шалгаж байлаа. Бидэнд бүгдэд нь дээрэм буюу Эрүүгийн хуу­лийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасны яллах дүгнэлт үйлдэж болох юм байна гэж байцаагч хэлж байна лээ. Тэр зүйл ангид зааснаар 20 хүртэл жилээр хоригдох юм билээ. Ердөө газар хэвтэж байсан компьютер аваад үзэж бай­сан хүн 20 жилээр ял эд­лэхээр болж байх жишээтэй.

-Тэнд байсан хүмүүс дээ­рэм тонуул хийж байгаа нь дүрс бичлэг, гэрэл зу­рагт үлдсэн гэсэн шүү дээ?
-Бидэнд л лав камерт үлдсэн дүрс чинь энэ гээд харуулсан юм байхгүй. Өм­гөө­лөгчгүй, айгаад л асуусанд нь хариулж чадахгүй, буруу зөрүү ярьсныг баримт бол­гоод авчихдаг юм билээ. Тэнд байгаа хүмүүс хууль мэдэх­гүйдээ хохирч байгаа. Надад төлөвлөсөн зүйл анги тийм аймаар ялтай гэдгийг хожим мэдсэн. Байцаагч ямар уч­раас, хэдэн жил хорихоо ч хэлээгүй.

-Та хавтаст хэрэгтэй та­нилцсан биз дээ. Хавтаст хэрэгт таны үймээнд оролцс­­оныг батлах зураг энэ тэр байна уу?
-Нэг удаа харсан. Нэг ч зураг байхгүй байсан. Намайг гарын үсэг зур гэхээр нь зураагүй. Шоронд 76 хоног байхад хэн нэг нь дахиад байцаалт авах болов уу гэж их хүлээсэн. Одоо надаас мэдүүлэг авбал тэгж үнэнээ хэлнэ дээ гээд бодоод, төлөвлөөд хэвтдэг байлаа. Анх­ны мэдүүлгээр л яллах дүгнэлт үйлдээд явуулсан байна лээ. Ер нь тэнд хо­ригдож буй хүмүүсийн олон­хиос нь ганц, хоёр удаа л байцаалт авсан.

-Хэргээ хүлээ гэж тул­га­сан уу?
-Зарим нь "Нотлох ба­римт чинь байгаа. Хэргээ хүлээ" гэх мэтээр байцаасан гэсэн. Намайг тэгээгүй ээ. Олонхи хүмүүс "Дэнжийн 1000"-д байхдаа айснаасаа болоод хийгээгүй хэргээ хий­сэн мэ­тээр хэлчихсэн гэж хоорон­доо ярьдаг.

-Шоронгийн нөхцөл, хоол унд хэр юм?
-Одоо шоронг төсөөлж хэлэх муу үг алга. Эрх чө­лөөгүй байна гэдэг үхэхээс дор юм билээ. Жижигхэн өрөөнд зургуулаа. Тэр өрөөн дотроо бие засна. Үнэр танар гэж авах юмгүй. Хоёр долоо хоноод бөөнөөрөө усанд ор­но. Нэг л хувцастайгаа 76 хонолоо шүү дээ. 

Өглөөд сүүтэй будаа, өдөр хөц будаа, талх зэргийг өрөөний жижигхэн цонхоор өгнө. Заримдаа дотор махаар хийсэн хоол өгдөг. Сүүл­дээ ч хоол унданд нь дассан. Харин ганцаардалд дасахгүй юм билээ. Залуу хүмүүс нь шө­нөд хар дарж орилоод, өдөрт нь гэрийнхнийгээ, үр хүүхдээ ярьж уйлалдаад. Гурван хүүх­дээ бодохоор л нүдэнд харагдаад уйлдаг байлаа. Тэнд ороогүй хүмүүс төсөө­лөхгүй л дээ. Гэрийнх­нийгээ хүлээгээд л, хүлээ­гээд л. Хэзээ хэн гаргах бол гэж мөрөөдөөд л.

-Эргэлт хэр байв?
-Миний хань, хүүхдүүд гурван удаа ирсэн. Бүүдгэр шилний цаанаас таван үг сольж ч амжилгүй хуягын шаардлагаар салцгаадаг. Хүүх­дүүдээ үнсэх гэхээр  жижигхэн цонхоор хошуу багтахгүй. Хүүхдүүд маань уйлалдаад, би уйлаад тө­сөөлж ярихаас ч хэцүү юм болдог. Намайг эргэнэ гэж зөвшөөрөл гээд бөөн ажил. Бас үүдэнд 500 төгрөг өгөөд, надад үнэтэй хоол унд авч өгнө гэж бөөн зарлага. Ихэр хүүхдүүд маань ой хүрлээ гэж хань минь 5000 төгрөг авчирч өгсөн. Түүгээр нь бид цувдайн бууз авч идэж баярласан даа. Таван ширхэг бууз 1600 төг­рө­гийн үнэтэй. Бэлэн гоймонг чөлөөтэй оруулдаг юм. Өөр мөнгө аваагүй ээ. Надтай нэг өрөөнд байсан хүмүүс "Таны амьдралыг мэдэж байгаа. Гэрээсээ юм захиад хэрэг­гүй"  гэдэг.

-Та юу хийдэг байсан вэ?
-Гар утас, зурагт засч амьдралаа болгодог байлаа. Эхнэр маань бие муутай. Энэ гэрт мөнгө олдог нь л би.

-Одоо тэгээд яажшуу­хан амьдарч байна даа?
-Ядарч авахад түлхэх ах дүү байх юм. Манай дүү эхнэр хүүхдүүдийг маань манай хашаанаас хөөсөн байна лээ. Гэр нь Ногооннуурын намагт автаж эхэлсэн хүүхдүүд идэх хоолгүй байхад шүү дээ. Намайг гарч ирэхгүй гэж тэр. Гэхдээ сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар болгож бай­на. Хоёр хүүг "Ахмадын чөлөөт холбоо"-ны нэг эмч хувийн эмнэлэгтээ хэвтүү­лэхээр боллоо. Үнэгүй эмчил­гээ хийнэ гэсэн. Салхинд гэрийн унь, тооно эвдэр­чи­хэж. Ардчилсан залуучуудын холбоо гэрээ янзлаарай гэж мөнгө өгсөн.

Бас "Ганц худаг"-т байхад эмчилгээ сайн хийсэн Эр­дэнэ­чимэг эмчийн ачаар хатгаа эдгэсэн бололтой.

Одоо хавтаст хэргийг маань прокурорт шилжүүл­чихсэн. Шүүх хурал нь удах­гүй болно байх. Гэхдээ өм­гөө­лөгчтэй юм чинь үнэн зөвөөр шийдэгдэх биз.

Юутай ч хүүхдүүдтэйгээ уулзлаа. Шоронд тааз шир­тээд уйлаад хэвтэж байсан үе хэсэг зуур ч болов ард хоцорсон. Үнэн гэдэг хүчтэй хойно дахиад тэр газар орох­гүй байх. Амьд явна гэдэг чинь сайхан шүү дээ гэж эхнэртээ хэлдэг. Миний хань миний төлөө их явсан. Түү­ний­гээ, хүүхдүүдээ  жаргаа­хын төлөө хөдөлмөрлөнө.

-Баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.
Жич: С.Батбаатар шо­ронд байсанаа ярихдаа уйлж, хүүх­дүүдээ ярихаар инээж байлаа.

Хөл нь доголоод муу явж байна лээ. "Өглөө есөн цагт прокурор бэлэн бай гэсэн" гээд хүүхдүүд рүүгээ яарч одлоо.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêà ñîëè â õàðüêîâå ЗакладкР¸ MDMA в СветлогР¾Ñ€ÑÐºÐµ Ð¡Ð¼Ð¾Ñ‚Ñ€ÐµÑ‚Ñ Œ канал алинка малинка тв закладкР¸ по скоростР¸ купить наркотиРºÐ¸ в спбе ЗакладкР¸ спайс в СестрорРµÑ†ÐºÐµ сайт через тор по закладкР°Ð¼ Ð°Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¸Ð¿Ñ ‚илин по рецепту или нет Морская соль в НовосибР¸Ñ€ÑÐºÐµ ãåðîèí ïðîäàþò çàêëàäêàìè Купить НаркотиРºÐ¸ в Сураже купить Ганжа Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾ÐºÑ ƒÐ¼ÑÐº закладкР¸ форум спб Купить закладкР¸ спайс в РославлРµ купить banisteriopsis caapi купить Мет ЛесосибР¸Ñ€ÑÐº 1 нафиндоР» синтез купить Ганджа Старица ãåðîèí çàêëàäêè ÿðîñëàâëü купить Герыч ЗаволжьРµ что такое соль mix Купить Марки в ЛыткариР½Ð¾ купить Герасим Лесной картон cc Шишки в Озёре закладкР¸ в Анапе Купить закладкР¸ кокаин в Верее ðîñòîâ ñêîðîñòü çàêëàäêè форумы о закладкР°Ñ… спайса купить Кокс ЕрмолинР¾ в симфероР¿Ð¾Ð»Ðµ соль по закладкР°Ð¼ аяваска купить Купить экстази в МакушинР¾ купить Гаш Вышний Волочёк ЗакладкР¸ лирика в ЗнаменсРºÐµ трава анаша
IP:91.204.14.150  2018-01-04 01:05:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.