С.Баярцогт: Улаан сайд надад 547 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй авдар өгсөн

2008/09/23
Share |
Хүмүүс: С Баярцогт | 
С.Баярцогт: Улаан сайд надад 547 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй авдар өгсөн

Шинэ Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогтоос цаг vеийн байдлын тухай дараахь хэдэн асуултад хариулт авсан юм.
-Єнгєрсєн долоо хоногт дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ уналаа. Манай улс 2008 оны тєсвєє батлахдаа тонн зэсийн vнийг 6800 ам.доллараар тєлєвлєсєн байгаа.

Гэтэл зэсийн vнэ 6780 ам.доллар болтлоо буурсан. Тэгэхээр та Сангийн сайд болж байгаагийн хувьд манай улсын тєсєв эрсдэлээс хэр сайн хамгаалагдсан гэж vзэж байгаа вэ?
-2008 оны тєсєвт дэлхийн зах зээл дэх зэсийн vнийг vндэслэлтэй суулгасан гэдэг нь харагдаж байгаа. Тєсвийн тодотголд болохоор 7500 ам.доллараар тооцсон. Учир нь, эхний найман сарын гvйцэтгэлээр авч vзэх юм бол зэсийн vнэ дэлхийн зах зээлд 8100 ам.доллар байгаа юм. Ер нь, дэлхийн том банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагуудын гаргасан дvнгээс vзэх юм бол 4-6 сарын дундаж нь 7500 ам.долларт байхаар байгаа. Алтны vнэ єсєх хандлагатай, харин цайрын vнэ бидний тооцоолсноос нэлээн буурах нь бололтой.

-Монгол Улсын хєгжvvлэх сангийн гуравны нэг нь эрсдлээс хамгаалах санд тєвлєрдєг. Тvvнд 200-аад тэрбум тєгрєг байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэмжээний хєрєнгє манай эдийн засгийг эрсдлээс хамгаалж чадах болов уу?
-Монгол Улсыг хєгжvvлэх сан гэнэтийн ашгийн татвар гаргаж ирсэнтэй холбоотойгоор бий болсон. Єнгєрсєн жилээс тус сангийн тєсєв тусдаа гарсан байгаа. Єєрєєр хэлбэл, улсын тєсвєєс тусдаа гарсан гэсэн vг л дээ. Монгол Улсыг хєгжvvлэх сангийн гуравны нэгээр эрсдлийн санг бvрдvvлнэ гэж хуулиараа заачихсан юм. Тиймээс vнэ буусан тохиолдолд л хэрэглэх юм.

-Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс vзвэл зэсийн vнэ цаашдаа буух тєлєвтэй байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ тохиолдолд Эх орны хишиг, Эрдэнийн хувь тараах боломж манай улсын эдийн засагт байгаа болов уу?
-Ерєнхий сайдын анхны захирамжаар НХХ-ийн сайдаар ахлуулсан нийгмийн хамгааллын чиглэлтэй холбогдсон асуудлыг нэг мєр болгож шийдэх ажлын хэсгийг байгуулсан. Ард тvмэндээ амлаад байгаа мєнгийг нэг сая тєгрєг гэж vзэх юм бол тєсєвтэй тэнцэхээр мєнгє байгаа юм.
Єєрєєр хэлбэл, иргэн бvрт сая тєгрєг гэвэл 2.6 триллон тєгрєг. Харин 1.5 сая тєгрєг гэж тооцвол манай дотоодын нийт бvтээгдэхvvнтэй тэнцэх хэмжээний мєнгє болж байгаа юм. Энэ их мєнгийг бэлэн мєнгє хэлбэрээр тараавал инфляц хэдэн мянгаар єсєх нь ойлгомжтой. Гэхдээ хоёр намын мєрийн хєтєлбєрт сан байгуулаад хувьцаа хэлбэрээр єгєх гэх мэтчилэн олон аргачлал байгаа л даа.

-Дэлхийн эдийн засгийн хандлагыг харахад боломжгvй болж байгаа юм биш vv?
-Манай улсын эдийн засагт нєлєєлж байгаа дэлхийн эдийн засгийн нєлєєлєл харьцангуй байдаг. Учир нь, манай улсын худалдааны гол тvнш болох Хятадын эдийн засаг тогтвортой байгаа л даа. Тухайлбал, тус улсын тєв банк бодлогынхоо хvvг буулгаж байгаа шvv дээ. Харин манайх бол нэмсэн. Манай улсын инфляц 33 хувиас давчихаад байна л даа. Гэтэл зvvн хойд азийн орнуудын инфляц нь ємнєх оныхоосоо хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Энэ нь манай улсын инфляцийн єсєлтийн гаднаас орж ирж байгаа нь тийм ч их хувь эзлэхгvй байгааг харуулж байгаа хэрэг. Харин дотоодын захиргааны зардлын єсєлт, хєрєнгє оруулалт, мєн нийт мєнгєний эрэлтэд суурилсан инфляц єндєр байгаа. Монголбанк 2007 оны аравдугаар сараас эхлээд мєнгєний хатуу бодлого бариад эхэлсэн л дээ.

-Тэгвэл инфляцийг яаж бууруулах вэ?
-Монголбанкны хатуу бодлоготой, тєсвийг хумих бодлогыг зэрэг явуулж байж инфляцаа багасгах боломж байгаа. Одоогийн байгаа инфляц нь бодлогын арга хэмжээ авлаа ч гэсэн 4-6 cap vргэлжлэх байх л даа. Ер нь бол мєнгєний бодлого, сангийн бодлого бие биеэ дэмжсэн байх ёстой.

-Та хэдий хэмжээний хєрєнгєтэй Сангийн яамыг авч байгаа вэ, тєсвийн тодотголд хvрэлцэх болов уу?
-Дансанд байдаг мєнгийг єдрийн хэмжээгээр нь авч vзэх юм бол нэг єєр тоо гарна. Эргэлтэд байгаа мєнгєнєєс бас єєр тоо гарна. Улаан сайд надад 547 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй яам єгсєн.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.