Монголын жүдочид дөрвөн медаль хүртжээ

2008/09/23
Share |
Хүмүүс:
Монголын жүдочид дөрвөн медаль хүртжээ

Энэ сарын 20-21-ний өдөр Тайванийн Тайпэй хотноо болсон Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн гурав дахь удаагийн тэмцээн боллоо.Тус тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, эрэгтэйчүүдээс Д.Ариун-Эрдэнэ /-100/, Б.Төгөлдөр /+100 кг/, Д.Дөлгөөн /66 кг/ нар Зүүн Азийн дэвжээнээс хүрэл медаль зүүсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн М.Уранцэцэг мөнгөн медаль хүртжээ. Мөн манай эрэгтэй жүдочид багийн тэмцээнд гуравдугаар байр эзэлж, багаараа хүрэл медалийн эзэн болсон байна. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн манай тамирчид энэ долоо хоногт болох Тайванийн олон улсын тэмцээнд мөн өрсөлдөх бөгөөд тэмцээн эхлэх хүртэл хамтарсан бэлтгэл хийх юм байна. Түүнчлэн энэхүү тэмцээнд өрсөлдсөн жүдочдын дийлэнх нь ирэх аравдугаар сард Тайландад болох залуучуудын ДАШТ-д хүч үзэх ажээ.

Эх сурвалж:Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.