Сайхан нохой шалгаруулах шоу болно

2008/09/23
Share |
Хүмүүс:
Сайхан нохой шалгаруулах шоу болно

-Дэлхийн хамгийн төгс төгөлдөр нохой бол герман овчарка гэнэ- Удахгүй болох нохойн шоуны талаар "Хоньч халтар" клу­бийн үүсгэн байгуулагч Ч.Сүхбаттай ярилцлаа.-Цэвэр үүлдрийн нох­дын шоу тэмцээнийг анх зохион явуулах болсон тухайгаа сонирхуулаач?
-Анх 2005 онд зөвхөн герман овчарка нохойнуудын дунд шоу тэмцээнийг зохиож байсан. Харин энэ жилийн тэмцээнд цэвэр цусны л бол аль ч үүлдрийн нохой орол­цож болно. Энэ шоу нь цэвэр үүлдрийн нохой тэжээдэг хүмүүсийг хооронд нь танил­цуулах, өөр ямар цэвэр цус­ны нохой байгааг мэдүүлэх, үржил сэлэлтийг нь зөв явуу­лах зорилготой.

-Шоу хэзээ хаана болох вэ?
-Ирэх бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 ца­гаас болно. Ойролцоогоор таван цаг үргэлжлэх байх.

-"Хоньч халтар" клубээ товч танилцуулахгүй юу?
-2006 онд анх үүд хаалгаа нээсэн. Баянзүрхийн тов­чоо орчимд хотоос 15 км зайд байдаг. Нэг га газар өвлийн 30 байр, зуны 24 байртай нийт­дээ 26 цэвэр үүлдрийн нохой­той. Манайд хүмүүс ирж но­хой­гоо сургадаг, зарим хү­мүүс өдөр өнжүүлэх маягаар нохойгоо орхидог.

-Анх хэдэн нохойтой клубээ нээж байв?
-Германаас зургаан но­хой, Оросоос арав гаруй нохой авчирсан. Мөн түвд банхар, монгол банхар бий

-Монгол банхар түвд банхар хоёр хоорондоо хэр ялгаатай вэ?
-Ер нь түвд банхар буюу гарз нохойноос монгол нохой үүссэн гэж үздэг. Гэхдээ монгол нохой гарз нохойноос өндөр, хошуу арай нарийхан, сагсгар, тайган шинжийн бай­даг.

-Та анх ямар нохой тэ­жээж байсан бэ?
-Анх зургаан настай байх­даа байрныхаа орцонд нохой тэжээж байсан. Эцэг эх маань гэртээ нохой тэжээхэд дургүй байсан болохоор бие дааж амьдарснаасаа хойш өөрийн дураараа нохой тэжээдэг болсон.

-Шоуны үеэр шилдэг нохдын аварга шалга­руул­на гэсэн. Яаж тодруулах вэ?
-Энэ аварга шалгаруулах тэмцээнд бол зөвхөн герман овчаркууд л оролцоно. Бусад үүлдрийн ноход үзэсгэлэнд орох юм. Цэвэр цусны ов­чарка нохойд өөрийн гүйцэт­гэх стандарт байдаг. Тухайл­бал, эзний зөвшөөр­лөөр зуулт хэрхэн хийж байна, номхон дөлгөөн байна уу, биеийн харьцаа эр нохойны сэр­вээний өндөр 65 см-ээс, охин нохойны сэрвээний өндөр 60 см-ээс дээш байна уу, зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан аварга нохойг шалгаруулах юм.

Шоуны үеэр дуудлага худалдаа болох юм билээ. Ямар үүлдрийн нохой ху­дал­дах вэ?
-Гоёлын нохой болон гер­ман овчарканы маш сайн гөлөгнүүдийг зохих үнэ хүр­гэнэ. Хүмүүс өөрсдийн нохой­гоо дуудлага худал­даанд оруулж болно. Гэхдээ эхлээд мандатаа авахдаа бүрт­гүүлэх хэрэгтэй. Мандат 20000 төгрөгийн үнэтэй.

-Дуудлага худалдаанд орох гоёлын болон овчарка нохойны анхны үнэ хэдээс эхлэх бол?
-Гоёлын нохой буюу жи­жиг хав 500 мянган төгрөг­нөөс, овчарка мянган долла­раас эхэлнэ.

-Одоогийн байдлаар шоунд хичнээн нохой хүн бүртгэгдээд байгаа вэ?
-Одоогоор жараад хүн нохойгоо бүртгүүлээд байна. Тэмцээнд ойролцоогоор 100 гаруй нохой оролцох байх.

-Тэмцээнд хөдөөнөөс нохой ирж оролцох уу?
-Эрдэнэт, Дархан хот, Баянхонгор аймгаас орол­цохоо мэдэгдээд байна.

-Ер нь манайхаас өөр улсад ийм тэмцээн болдог юм уу?
-Герман улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог. Сая өнгөрсөн до­лоо хоногт аваргын тэмцээн тэнд боллоо.

-Танай клубээс тус тэм­цээнд оролцсон уу?
-Манайх оролцох боломж­гүй л дээ. Хэн хүссэн нь орж чадахгүй. Учир нь энэ тэм­цээнд орохын тулд Дэлхийн нохой судлалын холбооны гишүүн, Дэлхийн Герман нохой сонирхогчдын хол­бооны гишүүн байх ёстой. Манай клуб 2006 оноос ургийн бичиг хөтөлдөг болсон. Манай клуб саяхан, Дэлхийн герман нохой сонирхогчдын хол­бооны гишүүн болсон.

-Энэ оны нохойн тэм­цээнд аль улсын ямар но­хой түрүүлэв?
-Дэлхийн 60-аад орны 2000 гаруй нохой оролцсон. Өмнөх жилүүдэд ихэвчлэн герман нохой түрүүлдэг бай­сан. Харин энэ жил Францын "Wegas" нэртэй нохой түрүүл­сэн. Дээр хэлсэн стандарт шаардлага болон удам, гар­гаж байгаа үр төлийг нь хар­галзан үзэж шалга­руул­даг. Герман нохой бол но­хойны төгс чанарыг харуулж чаддаг.

-Уучлаарай. Зарим хү­мүүс нохойны мах хэрэг­лэдэг гэсэн. энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Би ямар идэж үзсэн биш мэдэхгүй юм. Гэхдээ хүмүүс уушгинд сайн гэцгээдэг юм билээ. Нохой тэжээхэд өртөг ихтэй байдаг. Ямар өвс ногоо идэж байгаа биш. Би лав тэжээсэн нохойныхоо махыг идэх бүү хэл үхсэн хойно ч арьсыг нь хуулж чадахгүй юм билээ. Манайд "Хүйстэн" гэдэг нэртэй сайн нохой бай­сан юм. Харамсалтай нь түрүү жил муу хүмүүсийн гарт үхчихсэн. Тэр нохой­гоороо чихмэл хийх гээд арьснаас нь салгаж зүрх­лэхгүй мэргэжлийн хүнээр нь хийлгэсэн.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley lw5cDh http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:03:53
asKese95luu phenergan drug buy atenolol furosemide tablets viagra cleocin gel for acne provera
IP:46.161.9.20  2016-06-11 08:56:29
dztrlvtav A3H8g4mciubzaaivmv, [url=http://tiuoxhnafaad.com/] tiuoxhnafaad[/url], [link=http://qoftogmeqkjm.com/ ]qoftogmeqkjm[/link], http://wdztcaukegyt.com/
IP:46.161.9.8  2016-12-01 18:45:06
Stewartweito wh0cd4701443 buy cialis
IP:46.161.9.20  2017-05-10 02:07:05
Stewartweito wh0cd136985 anafranil tadalafil cymbalta prednisolone 10 mg diclofenac
IP:46.161.9.20  2017-06-14 22:16:22
Stewartweito wh0cd136985 viagra on sale for more
IP:46.161.9.20  2017-07-10 07:20:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.