Меламин илэрсэн дөрвөн компанийн бүтээгдэхүүн манайд орж ирсэн байх магадлалтай

2008/09/23
Share |
Хүмүүс:
 Меламин илэрсэн дөрвөн компанийн бүтээгдэхүүн манайд орж ирсэн байх магадлалтай

Хятадын "Саяньлу" ком­панийн үйлдвэрлэсэн нярай хүүхдэд зориулсан нэмэгдэл хуурай сүүн тэжээлээс ме­ламин нэртэй химийн хорт бодис илэрсэн талаар дэлхий нийтэд мэдээлж байгаа. Уг компани олон улсын хэм­жээнд 175 нэгж салбар үйлд­вэртэй юм байна. Тиймээс Хятадын Чанарын шалгалт, хорио цээрийн ерөнхий газ­раас тэдгээр үйлдвэрүүдэд шалгалт хийж, 66-гийнх нь үйл ажиллагааг зогсоожээ. Эдгээр компани, үйлдвэрээс одоо­гийн байдлаар 22-ынх нь үйлдвэрлэдэг хүүхдийн хуу­рай сүүн тэжээлээс меламин илэрсэн тул лангуунаас буул­гаж, битүүмжлэх, зах зээлээс татах зэрэг арга хэмжээг аваад байгаа юм байна.

Бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнээс тэрхүү хорт бодис ямар нэг хэмжээгээр илрээгүй гэнэ. Уг хорт бодис нь хүүхдийн шээс­ний сувагт их хэмжээгээр орвол чулуужилт үүсгэх аюул­­тай гэнэ. Хэрэв хүүх­дийн шээс булингартай, шээ­хэд хүндрэлтэй болбол ахуйн нөхцөлд их хэмжээний ус ууж чулууг гадагшлуулж болох талтай учир хүндрэлтэй нөх­цөлд даруй эмнэлэгт хан­дахыг мэргэжилтнүүд зөв­лөлөө. Цаг алдалгүй эмчлүүл­бэл өвчнийг эдгээж болох юм байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сай­дын яам­наас өгсөн мэдээл­лээр Хя­тадын хэмжээнд ме­ламинаар хордсон 6244 то­хиолдол бүрт­гэгдэж, гурван хүүхэд нас баржээ. Эндсэн хүүхдүүдийн хоёр нь Ганьсу, нэг нь Жэзян мужийнх байж. Болсон үйл явдалтай хол­богдуулан Шиз­яжуан хотын намын хорооны дарга Зи Чуньтанг хотын даргын албан тушаалаас огцруулж, "Сань­лу" кор­пора­цийн ерөнхий за­хирал Тень Вэнхуаг баривч­лан саатуу­лаад байна.

Сүүн бүтээгдэхүүн үйлд­вэрлэгч дотоодын компаниу­дад хятад иргэдийн итгэл буурах төлөвтэй болжээ. Тиймээс Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр эерэг мэдээлэл цацах болсон бай­на. Тухайлбал, Синьхуа агент­­лаг гэхэд "Гуандун мужид үйлдвэрлэж Банг­ладеш, Мъян­мар, Йемен улсад экс­портолсон нярай хүүхдэд зориулсан "Яшили" хуурай сүүнээс дээж авахад ме­ламин илрээгүй, Бээ­жин­гийн олимп, паралимпийн тог­лолтын үеэр нийлүүлсэн сүү, сүүн бүтээгдэхүүнээс ме­ламин илрээгүй" гэж мэ­дээл­жээ. Меламин их хэм­жээгээр илэрсэн гэх ком­паниудын дотор манай улстай газар зүйн байрлалаар ойролцоо оршдог Өвөр Монгол, Хэбэй, Шаньси, Хармөрөн мужуудын ком­паниуд орж байгаа гэнэ. Тиймээс эдгээр компанийн бүтээгдэхүүн манай улсад орж ирсэн байх магадлалтай хэмээн Онцгой байдлын ерөн­­хий газраас мэ­дээлэв. Шаньси мужид үйлд­вэрлэсэн сүүнээс гэхэд хорт бодис хамгийн их буюу нэг кг-д 141.6 мг илэрсэн байна.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.