Асашёорюү Аки башёг орхиж магадгүй

2008/09/23
Share |
Асашёорюү Аки башёг орхиж магадгүй

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдрийн барилдаанд өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байна.Учир нь өчигдрийн барилдаанд Ама Д.Бямбадоржид өвдөг шороодсоныхоо дараа их аварга зүүн тохойны гэмтлээс болж энэ башёд тааруу барилдаж байгаадаа дүгнэлт хийсэн бөгөөд өнөөдрийн барилдаанд барилдах эсэхдээ өглөө хариулт өгье хэмээн хэлжээ. Эмч нар ч түүний зүүн тохойны бэртлийг нэгмөсөн эмчлэх хэрэгтэйг их аваргад сануулсан байна. Ямартай ч тэрбээр өчигдөр орой энэ талаар өөрийн багш Такасага оякататай зөвлөлджээ. Гэхдээ одоогоор ямар шийдвэр гаргасан нь хараахан тодорхой болоогүй байна. Хэрэв их аварга башёг үргэлжлүүлэхээр шийдсэн бол өнөөдөр түүний өрсөлдөгч нь Аки башёг тэргүүлэгчдийн нэг Гоедо байх юм. 

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.