Карвальо, Деку нар гэмтэл авч, “Челси” хүнд цохилтод оров

2008/09/23
Share |
Хүмүүс:
Карвальо, Деку нар гэмтэл авч, “Челси” хүнд цохилтод оров

Лондонгийн “Челси” клуб улирлын тоглолт эхлээд удаагүй байхад хүндхэн цохилтод орлоо. Багийн гол тоглогчдын нэг төвийн хамгаалагч Рикардо Карвальо өвдгөндөө гэмтэл авч, дор хаяж сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болсон бол саяхан тус клубт ирсэн хагас хамгаалагч Деку гуяны булчиндаа гэмтэл авч, тоглолтод оролцох боломжгүй болсон байна.“Цэнхрүүд”-ийн хийсэн мэдэгдлийн дагуу өнгөрөгч ням гаригт болсон “Премьер лиг”-ийн “Манчестер Юнайтед” клубтэй хийсэн тоглолтын үеэр Карвальо гэмтэл авсан гэжээ. Уг тоглолт “Челси”-гийн үндсэн талбай болох “Стэмфорд Бриж”-д болсон бөгөөд 1:1 харьцаатайгаар өндөрлөсөн. Харин Декугийн хувьд тоглолтын өмнөх бие халаалтын үед гэмтэл авсан байна. “Премьер лиг”-ийн жагсаалтад хоёрдугаарт бичигдээд буй “Челси” клубын бүрэлдэхүүнд дээрх хоёр тоглогчоос гадна хагас хамгаалагч Майкл Эссьен байхгүй байгаа билээ. Тэрбээр өвдгөндөө ноцтой бэртэл авсны улмаас хэдэн сарын турш хөлбөмбөгийн ногоон талбайд гарах боломжгүй болсон юм. Шархаа нөхөхийн тулд Луиз Фелипе Сколари Бразилийн хагас хамгаалагч Минейротой холбогдож, түр хугацааны гэрээ байгуулах бодолтой байгаа аж.

“Премьер лиг”-ийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг “Челси” хүн хүчний асуудалтай байгаа бол тэдний мөнхийн өрсөлдөгч “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн улирлын лигийн жагсаалтад чухал үүрэг гүйцэтгэх тоглолтын үеэр долоон шар картаар торгуулсаны улмаас 25 мянган фунт стерлинг буюу 46 мянган ам.доллараар торгуулах болжээ.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.