Сэтгvvл зvй блогчдоор хараахан дутаагvй шvv

2008/09/23
Share |
Хүмүүс:
 Сэтгvvл зvй блогчдоор хараахан дутаагvй шvv

Хэлээ хазсан энэ хэдэн хvvхдийг ер яана вэ. Монгол хэлээрээ уншиж бичих нь байтугай ярьж чадахаа болих нь. Гар утас энгийн хэрэглээ боллоо.Урьдчилсан тєлбєрт дугаарыг залуус тvлхvv хэрэглэх аж. Ярихад хангалттай нэгж авч чаддаггvйгээс дийлэнх мэдээллээ мессэжээр солилцоно.

Yг товчлох, єєрийнхєє дvрмээр бичихийг сонгодог жишээ энд л жинхэнэ хэрэгжинэ дээ. “tgjiinshd” гэж бичсэнийг нь унших гэж vйлээ vзнэ. “Код”-ыг нь ухаан хvрч, зєв тайлж чадах аваас “Тэгж байна шvv дээ” гэсэн бололтой юм. Монгол vгээ товчлохын муухайгаар товчлоод, латин vсгээр бичихээр ёстой л нєгєє хярамцаг гээч нь болж орхино. Магад ингэж бичиж, харилцдаг залуусын олонхи нь энэ аяглалаа шинэ сэргэг, сонин сайхан зvйл хэмээн итгэж байгаа. Тэгвэл тvvн шиг эндvvрэл vгvй гэдгийг хэлэх гэсэн юм. Заримынх нь зэвvv ч хvрэг. Ер яах вэ дээ. Эх хэлгvйгээр, эх орны хилгvйгээр солонгос маягаар vсээ засуулж, англи монгол хэлийг хольж хутган тэнэглэхээ сайханд тооцох залуус єнєєдєр чухамдаа бол хэн ч биш. Тэртээ тэргvй даяаршиж буй дэлхий тэднийг хаман авч одно. Єтлєхийн цагт нутгийнхаа ганц уулын нэрийг цээжилж чадаагvйдээ тархиа шаасан ч хожимдсон байх вий.

Оюутнууд багшийн ярьсныг тэмдэглэж амжихгvйн эрхэнд тvгээмэл тохиолддог зарим нэг vгийг товчлох нь нийтлэг байдаг санагдана. Тухай гэдгийг “t” гэдэг ч юм уу. Гэхдээ арай ч “ochsiimu” /очсон юм уу/ гэдэггvй. Тэгвэл єнєєдєр телевизийн чат, vvрэн телефоны мессэж, портал сайтуудын блог монгол ч биш, харь ч биш хэл нэгэнт эзэгнэжээ. Ингээд бичихэд хvртэл тєлєєлvvлчих монгол vг олдохоо байчихсаныг анзаарав уу.
Цєєнгvй хэрэглэгчтэй vндэсний нэгэн порталд “Нийтлэлчийн булан” гэж бий. Тэндээс би хувьдаа Баабарын “Оюу толгой”, Б.Цэнддоогийн “Ялагдах эрдэм”-ийг, Л.Мєнхбаясгалангийн УИХ-ын гишvvн Д.Арвинтай хийсэн ярилцлага, Л.Болормаагийн С.Баяр Роберт Мугабе нарын утсаар ярьсан “тэмдэглэл” зэргийг уншдаг. Гэтэл хоёр блогчин “атаман” тэдэн дундуур орон зай бидрэн орж иржээ. Поррест Гамп хэмээх мундаг киноны Гампын, Шадар гурван цэргийн Артеньяаны нэрийг зээлдсэн мань хоёр хампаан энэ маягаара бол тун чиг зоргоороо туух бололтой дог шvv.

Монголын сэтгvvл зvй хэт залуужсанаас, дэндvv олон сургуульд хэтэрхий олон хvvхдийг даанч чанаргvй сургаснаас болж ахмадууддаа байнга зэмлvvлдэг. Манай салбарын архагууд залуу сэтгvvлчдийг “Эх сайхан монгол хэлээрээ бичихгvй байна. Явцуу, хэдхэн vгийн хvрээнд эргэлдэж, модон хэл найруулгаас салахаа байлаа” хэмээдэг. Тийм тал ч бас бий л дээ. Тэгэхдээ арай ч Артеньяан, Гампуудаар дутах болоогvй байна. Сайтуудын блог гэдэг цонх руу хаяа ганц нэвтэрэхэд тэнд авч анхаармаар, нээрэн энэ чинь гэмээр санаа цєєнгvй байдаг л юм. Гэхдээ ...сэтгvvлч блогчин хоёрын дунд алд дэлэм зай бийг анхаарахгvй бол угаас шvvмжлэлийн бай болоод байгаа энэ салбар улам л уруудах болно.
“Ховдгийн гай”, “Би та нар шиг байхдаа…” гэсэн юу ч гэмээр юм, юутай ч нийтлэл лав биш юмыг уншаад єєрєє тєдийлєн сайн эзэмшээгvй ч гэлээ монгол хэлэндээ харам тєрєєд болсонгvй.

Санаа гэхээр юм тэр дvрэмгvй vгсийн цуглуулгад байсангvй. Уншаагvй нэг нь хараад нэг vз дээ. “…Харин тэрхvv аварга эр тvлээчнийг шударга хvн байна гээд алтан сvхий нь бас єгчдийн. Мєнгєн сvхий нь яадгийг мартчиж, єєрийнх нь сvхийг ч бас яадаг билээ мартжээ, соорий. Алтан сvхээр мод цохиж болдгvv болохоор єєрийнхийг нь єєрт нь vлдээсэн байж таараа гэж лоогикдов…, Залуудаа хамар хашаа байсан хэдий ч хvvхдvvд нь нийлж архидаад эмээ нар гэртээ авчирдаг хэмээн ууралж хотын хоёр захад салгачихсан хэрэг. Мээсэж бичиж, бичиж Сvхбаатарын талбайн сааданд мэргэлдэг хєгшчvvлийн дэргэд архи ууна. Сардаа нэг уух болхоор тийм эмгэн надад шуураад, vнэн тасархай эмгэн гээл их л мултарсан юм яринаа…” гэдгээс яг ямар санаа тєрж, сэрдхийж байгааг хэлж нэг туслахгvй юу, эрхэм блогчид оо. Та нар чадахгvй л дээ. Їсрээд л сэтгэгдэл хэмээх хуульгvй доромжлол дээрээ баахан бохир vгээр булна л биз. Тэртээ тэргvй доромжлуулсаар дєжирч орхисон юм.
Нэгдэж, нэг болж буй ч гэдэг, хавтгай энэ тэр ч гэдэг энэ дэлхийд улс vндэстэнээ авч vлдэе гэвэл хэл, хил, мал гуравтайгаа бай гэсэн найрагчийн уулга алдсаныг сануулах хэрэгтэй гэж бодогдоод болсонгvй ээ.

Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.