Лу.Гантөмөр: Яагаад дандаа МАХН-д өгдөг юм

2008/09/23
Share |
Хүмүүс: Лу Гантөмөр | 
Лу.Гантөмөр: Яагаад дандаа МАХН-д өгдөг юм

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Одоо орон нутгийн сонгуулийн хуга­цаа бараг талдаа орчихлоо. Ардчилсан нам сонгуульд ямар үр дүн үзүүлэх бол?

-Одоо болох орон нутгийн сонгууль их онцлогтой. Иргэдийн хурлын төлөөлөгч нар төрийн алба хаших учиргүй. Тэгэхээр төрийн албан хаагч, засаг захиргааны байгуул­лагынхан энэ удаа иргэдийн ху­ралд нэр дэвшихгүй. Цэвэр бизнесмэнүүд орж өр­сөлдөнө. Гэхдээ тэнд нэг их мөн­гөний өрсөлдөөн гарна гэж би хувьдаа харахгүй байна. Мөнгө бага байх тусмаа өрсөлдөөн эрүүл саруул явна. Яагаад гэвэл орон нутагт ямар ч эрх мэдэл байхгүй. Дүүргийн Засаг даргыг л томилох байх. Тэрнээс цааш хэлэлцэх асуудал, татвар түрээс гээд харах юм бол орон нутгийн эрх мэдэл маш өчүүхэн. Өнөөдрийг хүртэл ИТХ-ынхан сумын захиргааны нэг түшмэл, нягтлан бодогч ч юм уу сургуулийн захирал гээд төрийн албаны хүмүүс байсан. Цааш­даа энэ хүмүүс иргэдийн хурлын төлөөлөгч байхаа болино. Тэгсэн тохиолдолд ир­гэдийн хурал гэдэг цэвэр иргэдийнхээ дуу хоолойг засаг захиргаандаа уламжилдаг хүмүүс болох юм. Харин иргэд маань өөрсдөө орон нутгийн сонгуульд маш идэвхтэй оролцмоор байна. Энэ удаа жишээ нь Улаанбаатар хотыг нэг удаа ардчилсан хүчинд өгчихөд яагаад бол­доггүй юм. Яагаад дандаа МАХН-д өгдөг юм. Өнөөдөр Улаанбаатар хотод газар наймаа, хог, дэд бүтэц гээд болж байгаа юм нэг ч алга. Нэг ч ширхэг сайн зүйлгүй байхад л МАХН-д цаг үргэлж өгсөөр ирлээ. Нөгөө л газрын наймааны сүлжээнд орчих­сон хэдэн хүндээ эрх мэдлийг өгсөөр ирсэн. Түүний учрыг бид үнэхээр ойл­годоггүй. Арай л өөр зүйл санаж сэдэж яваа улсууд зөндөө байна. Ямар ч байсан залуучууд маань энэ удаа орон нутгийн сонгуульд маш идэвхтэй оролцох хэрэгтэй. Цаашдаа бид бас орон нутгийн бие даасан байдлыг яах вэ гэдгээ ойрын үед шийдэх байх.

-Энэ сонгуулиар Ардчилсан нам ялах боломжтой байсан, МАХН-ын Засгийн газарт орсноороо энэ боломжийг үгүй хийлээ гэж Элбэгээ дарга ч, Э.Бат-Үүл гишүүн ч ярьж байгаа. Үүнээс болж сонгуулийн ирц буурна гэсэн таамгийг ч олон хүн дэвшүүлдэг?

-Улс төрийн янз бүрийн таамаглал дэвшүүлээд байгаа хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй. Гарсан үр дүнг л харах ёстой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар “Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялчихлаа” гээд бүх хүн л ярьсан.

-Сонгуулийн өмнө үү?

-Сонгуулийн өмнө ч, хойно ч. Гэтэл хаана байна, тэр ялалт. Тэр байтугай яагаад ялагдав гэдэг учир шалтгаанаа тэр болгон ярихгүй л байна. Мэдээж МАХН-ын зүгээс ард түмний саналыг худалдаж авах олон төрлийн үйл ажиллагаа явуулсан нь үнэн. Сонгуулийн булхай луйвар хийсэн нь ч үнэн. Гэтэл бидний зүгээс ялагдалд хүргэсэн юу байв гэдгийг бид ерөөсөө яриагүй л байхгүй юу. Тийм байж “хам­тарсан Засгийн газар байгуулсан учраас хүмүүс орон нутгийн сонгуульд оролцохгүй, орсон ч гэсэн МАХН-д санал өгнө” гэж яаж мэдээд байгаа юм. Ардчилсан намыг дэмжих дэмжлэг хэдийд буурдаг вэ гэвэл лидерүүд нь дотроо хагаралдаж эхэлсэн тэр үед. “Ардчилсан нам дотроо дэндүү их хагаралтай байна” гэсэн хэвлэлийн хар “пи ар” дээр МАХН дэндүү сайн тоглож, тэр нь хөгшчүүлийн ам дамжсаар яваад үнэн болж хувирдаг байхгүй юу. Яг үнэндээ бол Ардчилсан нам хагараагүй. Хагараад бид хаачих юм. Хэн нь ч байсан Ардчилсан намын л бүтээгдэхүүн. Түрүүчийн дарга нь ч, одоогийн дарга нь ч тэр. Ардчилсан намгүйгээр энэ хүмүүс улс төрийн ямар нэг үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Чадах­гүй. Монголд нам байгуулж тоглох чад­вартай хэдхэн эр хүн байсан. Тэд нь тоглоод дууссан шүү дээ.

-Өнгөрсөн сонгуулиар дууссан гэж үү?

-Тийм. Тийм учраас ард түмэндээ “Ард­чилсан нам хагарч бутарч байна” гэсэн цуурхалд бүү автаарай гэж захья. Ер нь ч тэгээд “Ардчилсан намыг би байгуулсан, миний өмч” гэдэг бодлоосоо ерэн оны улстөрчид маань салах хэрэгтэй. Үнэхээр тэгж бодож байгаа бол энэ гэртээ битгий хүн оруул. Миний үеийн залуусыг өчнөө­нөөр нь урьж дуудаж оруул­чихаад, одоо “минийх” гээд өмчрөхөөд байхаар энэ залуус хаачих юм. Муудалцахаараа л “Би тусдаа бүлэг байгууллаа, нам байгууллаа” гэж ярьдгаа болих хэрэгтэй.

-Та энэ үгээ бүлгийнхээ хурал дээр хэр олон удаа хэлсэн бэ?

-Байнга хэлж байгаа. Сая Ерөнхий сайдыг томилох үед ч би үгээ хэлсэн. Ер нь тэр хүнд хандаад бодож санаж байгаагаа хэлчихдэг их хурлын гишүүн тийм олон байдаг юм уу…

-Элбэгээ дарга тэр чуулган дээр үг хэлсэн намынхаа гишүүдийг “Ямар нялуун үг, яасан муухай бялдуучлал вэ” гэж шогширч байсан?

-Уучлаарай, миний үг бол нялуун бай­гаагүй. С.Баяр гуай та юу хийхээ мэддэг ч яаж хийхээ мэддэггүй шүү. Яаж хийхээ тодорхойлж байж цаашаа Засгийн газраа байгуулаарай л гэж хэлсэн. Гэхдээ магад­гүй, хамтарч байгаа тохиолдолд их өндөр “тон”-оор ярьж чаддаггүй юм билээ. Хоо­лойны өнгө бол яалт ч үгүй доош ордог юм билээ, тоглоомгүй үнэнийг хэлэхэд. Гэхдээ би хэлэх гэсэн үгээ хэлсэн. Нэгэнт олонхи нь зөвшөөрөөд явж байгаа даргыг “Чи муухай хүн шүү” гэж цоллоод асуудал өөрчлөгдөхгүй.

-Хамтарсан Засгийн газарт орсон гишүүдээ танай зарим лидерүүд  одоо хүртэл шүүмжилсээр байгаа. Энэ нь намын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй юу?

-Ардчилсан намд байгаа нэг том зовлон бол энэ лидерүүд. Маш бодитой байгаа зовлон. МАХН-д бол ерэн оноос хойш бараг гурав дахь үе солигдчихоод байна. Манай У.Хүрэлсүх жишээ нь ерэн онд байгаагүй. Гэтэл одоо мандаад бадраад, унаад шатаад дуусчихлаа шүү дээ. Харин Ардчилсан намд нөгөө л ерөн оны хэдэн лидерүүд нь байдгаараа л байж байна. Би өнгөрсөн үе рүүгээ чулуу шидэж байгаа юм биш. Гэхдээ Ардчилсан намд гарцаагүй шинэчлэл хэрэгтэй, шинэ залуу үе орж ирэх шаардлагатай байна. Тогтвортой улстөр хийе гэсэн хүсэл мөрөөдөлтэй, энэ лидерүүдийнхээ өөдөөс нь харж байгаад ганц хоёр үг сольчихдог залуу улстөрч гарч ирэхгүй байгаа нь энэ намд шинэчлэл хийгдээгүйнх. Хэтэрхий найз нөхдийн хүрээний, бүлгэрхсэн тоглолтууд хийгдэж байгаа. Лидерүүд маань үүнийгээ ухам­сарлаад, энэ намыг яаж шинэчлэх вэ гэдэг бодлогоо боловсруулж, хэрэгжүүлж чадвал ерэн онд энэ намыг байгуулсныхаа гавьяаг хүртэх болно. Түүнээс биш өөрсдөө улс­төрөөс гарахдаа намаа чирч унагаад байвал энэ намыг байгуулсны ч хэрэг байхгүй, энэ нийгмийг байгуулах гэж тэмцэж, өлссөний хэрэг ч гарахгүй. Бүг­дээрээ л төрийн өндөр албан тушаал хашиж, эрх мэдэлтэй байж үзлээ шүү дээ. Амьдралынхаа хамгийн сонир­холтой үеийг энэ хүмүүс туулж өнгөрүүлсэн. Хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээж, хүн болж төрс­нөөрөө бахархдаг бол ардчиллын хэдэн лидерүүд л бахархахаар байгаа. Гэтэл одоо энэ хүмүүс маань эцсийн дүндээ “Энэ намыг нураавал ч нураая” гэсэн хандлага гаргаж байгаа нь асар буруу. Түүнийхээ оронд яавал энэ намыг улстөрийн тогт­вортой үйл ажиллагаа явуулах, монгол­чуудын итгэлийг даасан улстөрийн хүчин болгох вэ гэдэг дээр л анхаарал тавиасай гэж би хувьдаа хүсдэг. Түүнийгээ ч хэлдэг.

-Гэхдээ С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон тэр чуулган дээр Ц.Элбэгдорж дарга ганцаараа эсэргүүцэж гар өргөөд сууж байгаа нь бас эвгүй л харагдаж байсан. Яагаад ядаж таван хүн түүнийг дэмжиж болоогүй юм бол гэж?

-Биднийг ч гэсэн маш эвгүй байдалд оруулсан. Сонгуульд хөтөлж орсон дарга маань эсэргүүцээд байдаг, гэтэл бид бүгдээрээ нэгэнт хүлээн зөвшөөрөөд хамтарья гэчихсэн байдаг. С.Баяраас өөр Ерөнхий сайд хийчих, хүлээн зөв­шөөрөгд­сөн хүн МАХН-д одоо байхгүй биз дээ. Ийм аймаар боловсон хүчний дутагдалд ор­чихсон намд ард түмэн итгээд саналаа өгчихсөн байна. Тэгээд бид тэр намаас илүү юу хүсэх вэ. Гаргаж ирсэн хүнийг нь ямар ч байсан дэмжээд, ажил хийлгэхийг зори­хоос өөр аргагүй л болж байгаа юм. Элбэгээ даргатай санал зөрнө гэдэг бидэнд үнэндээ хүнд байсан. Гэхдээ нийгэм, энэ ард түмэнд “Хааяа ч гэсэн өөрийнхөө бодол санааг чөлөөтэй хэлээд явдаг хүн байгаасай” гэсэн хүсэл байгаа. Орон зай нь ч байгаа. Тэр орон зайг Элбэгээ дарга нөхөж өгсөнд би хувьдаа баярлаж байгаа. Ард түмэн дотор С.Баярыг Ерөнхий сайд болохыг эсэргүүцсэн маш олон мянган хүн байсан. Тэр хүмүүсийн талд нэг ч гэсэн их хурлын гишүүн байна гэдэг жирийн иргэдийн хувьд их үнэтэй. Их л сонин зүйл л дээ. Элбэгээ даргын тэр байр суурь биднийг тийм хүнд байдалд оруулсан ч гэсэн иргэддээ бол сэтгэл санааны дэмжлэг үзүүлж чадсан байх аа. Тэгэхээр улстөрчид бид бие биенээ нэг удаа гаргасан шийд­вэрийнх нь төлөө буруутгаж зэмлэхээсээ илүү яагаад тийм шийдвэр гаргав гэдэг зөв талыг нь харж явах ёстой.

-Хамтраад Засгийн газраа байгуул­чихлаа. Эцэст нь “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” ч үгүй, үнийн өсөлт, инфляциа ч барьж чадалгүй, хоорондоо хэрэлдээд Засгийн газраа унагаавал хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Аливаа Засгийн газрын хариуцлагыг Ерөнхий сайд л хүлээдэг. Нам ч хүлээхгүй, их хурал ч хүлээхгүй. Тэр тусмаа энэ Ерөнхий сайд өөрөө сонгуулиар авсан суудлаа ч үл ойшоон цөөнхтэйгээ хамтарч Засгийн газраа байгуулж байгаа энэ нөхцөлд. Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлсэн, ажил хийлгэж чадах эсэх нь Ерөнхий сайдын асуудал шүү дээ. Аль ч оронд тийм л байдаг.

-Гэхдээ ард түмэн бол Ардчилсан намтай хариуцлага тооцох дуртай гэдгийг та мэднэ биз дээ?

-Ер нь бол манай ард түмэн Ардчилсан намаас юм нэхэх маш дуртай, яагаад гэвэл их чих зөөлөнтэй учраас. Харин Ардчилсан намд санал өгөхдөө тулбал их харам, аль болох өгөхгүй байхыг хүсдэг. Юу үнэн, тэр үнэн. Гэхдээ хэрэв энэ Засгийн газар ямар нэг хэмжээгээр бүтэлгүйтэж, алдаа гаргах, ажлаа хийж чадахгүйд хүрвэл Ерөнхий сайд өөрөө хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг хатуу хэлье.

Эх сурвалж: Ньюс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Трипом купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд ТырныауР· купить крек купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд мефедроР½ посадят купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Удачном АмфетамР¸Ð½ закладкР° купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить россыпь в Абакане купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд jwh ÑÑ‚Ð¾Ð¸Ð¼Ð¾ÑÑ ‚ÑŒ Купить закладкР¸ методон в Истре купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Россыпь в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ÑÐºÐµ купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд влияет ли марихуаР½Ð° купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в МихайлоР²ÑÐº Купить ЭйфоретР¸Ðº АстрахаР½ÑŒ Купить Шишки в Волжск купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Куплю трамадоР» с рук купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд
IP:185.2.32.191  2018-07-05 16:48:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.