О.Хулангоо: Бурхан хvнд бие биеэ хайрла гэж зvрх заяасан

2008/09/23
Share |
Хүмүүс: О Хулангоо | 
О.Хулангоо: Бурхан хvнд бие биеэ хайрла гэж зvрх заяасан

Жил бvрийн намар “Мисс Монголиа” тэмцээнээс Монголчууд миссээ тодруулдаг. Эндээс шалгарсан бvсгvй дэлхийн нэр хvндтэй уралдаанд оролцох эрх авдаг билээ. Энэ жилийн “Мисс Монголиа-2008” єнгєрсєн долоо хоногт Улсын драмын эрдмийн театрт болж єндєрлєсєн. Тус тэмцээний “Гранпри” шагналт мисс О.Хулангоотой ярилцлаа.


-Гранпри хvртсэнд тань баяр хvргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Би аз жаргалтай байна. Энэ л миний хувьд мєрєєдєл байсаар ирсэн.

-Тэмцээнд оролцохын тулд хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

-“Мисс Монголиа” бол Монголд зохиогддог миссийн тэмцээнvvдийн хувьд хамгийн том нь. Тэр ч утгаараа би удаан бэлдсэн. Бараг дєрвєн жилийн ємнєєс гэхэд болно.

-“Мисс Монголиа-2008” тэмцээнийг vзсэн л дээ. Гэхдээ та тайзан дээр инээх нь ховор харагдсан. Ард суусан vзэгчдийн зарим нь єєрийг тань нvvрний баясгалангvй гэж шvvмжлэх нь сонсогдсон. Миссийн тэмцээнд инээмсэглэл чухалд тооцогддог юм уу?

-Тийм ээ. Тэмцээний дараа бичлэгээ vзэж байхад энэ миний дутагдалтай тал гэдгийг анзаарсан. Олон улсын тэмцээнд хичээнээ, бас сайхан инээж сурна.

-“Мисс Интэрнэйшнэл” тэмцээн хэзээ болох вэ?

-Тэмцээн ирэх сарын эхээр Япон улсад зохиогдоно. Сvvлийн vед завгvй байгаа. Анхаарлаа єєр зvйлд сатааруулалгvй зєвхєн тэмцээндээ амжилттай оролцохыг л зорьж байна.

-Тэгвэл та удахгvй болох “Мисс Интэрнэйшнэл”-ийн тайзан дээр Монгол орныхоо юуг хамгийн тvрvvнд гайхуулах бол?

-Миний бодлоор манай орон бусад улсаас илvv арвин тvvх соёлтой.Тиймээс ч Монгол орныхоо цэлмэг тэнгэр, уудам талыг тvрvvнд нь магтан хэлнэ. Мэдээж бидний сайн мэдэх Чингэс хаан, євєг дээдэс мєн хоёрхон чавхдастай морин хуур, уртын дууны тухай ч гэсэн тэдэнд ярьж єгєх болно. Энэ бvгдийг бvрэн гvйцэд ярихын тулд надад уншиж судлах зvйл их бий.

-Эх орноо таниулан сурталчлахад таны хэлний мэдлэг хэр вэ?

-Би Хvмvvнлэгийн ухааны их сургуулийн франц хэлний гуравдугаар ангийн оюутан. Бас давхар англи хэлийг сонгон суралцдаг. Хэлний тал дээр бэрхшээл бага байх. Ирэх жил сургуулиа тєгсєєд гадагшаа явж суралцана.

-Ирээдvйн хєгжлийг хамтдаа цогцлоох чадварлаг залуус харийн оронд ажиллаж, амьдрах нь ихсэх боллоо. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувьд тодорхой хугацаагаар яваад ирнэ. Би нэлээд vндсэрхэг vзэлтэй. Тиймээс Монголдоо амьдарна. Надтай адил гадаадад байгаа олон залуус Монголдоо буцаж ирэхийг хvсч байгаа байх. Улс орны хєгжил тогтворжоод ирэхээр тэд ч гэсэн эх орондоо ирж ажиллаж, амьдрахыг хvсч байгаа гэдэгт би итгэлтэй байна.

-Магадгvй та “Гранпри” шагнал аваагvй байсан бол?

-Тэмцээний тєгсгєлд бvх охид тайзан дээр эгнэн зогсчихоод дvнгээ хvлээх нь хэцvv санагдсан. Миссvvдийг нэг нэгээр нь дуудаж, шагналыг нь єгєєд бараг дуусч байв. Харин миний нэрийг хэлэхгvй байхаар нь зvрх хурдан цохилоод л эхэлсэн. Их сандарсан бас балмагдсан. Харин сvvлд нь “Гранпри” шагналт Хулангоо гэхийг сонсоод шууд л уйлсан. Энэ миний амьдралын хамгийн сайхан мєчvvдийн нэг яах аргагvй мєн.

-Хулангоо гэдэг хvнийг хоёрхон vгээр илэрхийлвэл?

-Даруухан хэрнээ ялдам. Би єєрийгєє зєєлєн гэж дvгнэдэг. Манай гэрийнхэн ч ялгаагvй тайван. Энэ нь миний хvмvvжилд нєлєєлсєн. Харин манай найзууд намайг єндєр єсгийтэй гутлаа ємсєєд тайзан дээр гарахаараа ихэмсэг болоод хувирчихдаг гэдэг юм. Угаасаа хувцсандаа тааруулан хувирах нь бидний ажил.

-Амьдралд баримталдаг зарчмыг тань сонирхож болох уу?

-Хувь хvнээсээ шалтгаалаад янз бvр л байдаг байх. Хамгийн энгийнээс нь дурдвал би цаг барьдаг хvн. Хэн нэгэнтэй уулзахаар тохирчихоод хоцорно гэдэг бvдvvлэг хэрэг шvv дээ. Угаасаа цаг барих эсэхээс шалт¬гаалж таныг хэр ажил хэрэгч гэдэг нь шууд л мэдэгдэнэ.

-Санхvvгийн асуудлаа яаж зохицуулдаг вэ?

-Єнєєдрийн хувьд бvх зvйл болж л байна. Загвараа ємсєєд, цалингаараа єєрийгєє болгодог. Ээж, аав минь надад тусалж дэмжсээр ирсэн. Нэг ёсондоо миний спонсорууд. Залуусдаа хандаж хэлэхэд vргэлж мєнгєний асуудлыг хурцаар битгий тавьж бай. Мєнгє тийм ч чухал биш шvv дээ. Yvнээс чухал олон нандин зvйл бидэнд бий. Мєнгє бол зvгээр хэрэгцээ.

-Нандин зvйл тань юу вэ?

-Нєхєрлєл. Би их олон найзтай. Багын болон сvvлд танилц¬сан найзууд гээд тоолвол зєндєє бий. Тэднийгээ ямагт хvндэлдэг. Тэд ч намайг хайрладаг.

-Мисс болон олонд танигдсан бvсгvйчvvд нєлєє бvхий хєрєнгєтэй эрчvvдийн ивээлд орох нь элбэг байдаг. Энэ талаар таны бодол?

-Бvх хvн адил биш. Зарим нь vнэхээр хайр сэтгэлийн холбоогоор хоорондоо нийлж байхад vлдсэн нь эсрэгээрээ. Гэхдээ энэ бол цэвэр хувь хvний ухамсар. Мєн єєрийнх нь шийдвэр. Миний хувьд одоогоор найз залуугvй. Би 20 настай. Тэгэхээр гэр бvлийн талаар бодоход эрт байна.

-Тэргvvн байрны титмийг хvртсэн нь магадгvй таны загвар ємсєгчийн карьерт єєрчлєлт оруулах болов уу?

-Мэдэхгvй байна. Ямар ч байсан би загвар ємсєгчийн ажилдаа дуртай.

-Єєрийн дуртай дєрвєн мєртєєсєє хэлэхгvй юу?

-Бурхан хvнд бие биеэ хайрла гэж зvрх заяадаг

Бурхан хvнд бие биеэ хар гэж нvд заяадаг

Бурхан хvнд бие биеэ тэвэр гэж гар заяадаг

Бурхан хvнд бие биеэдээ итгэ гэж зvрх заяадаг.

-Сvvлчийн асуултыг танд vлдээе?

-Миний ард намайг дэмжиж, тусладаг, урам єгч зоригжуулдаг дотнын хvмvvс минь бий. Амжилт гаргахад минь тусалсан гэрийнхэн, найз нєхєд болон бvх хvнд талархал илэрхийлье. “Зууны мэдээ” сонины хамт олонд ч амжилт хvсье.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Венёв купить кокаин БабушкиР½ купить Коксик Боровск купить ускоритРµÐ»ÑŒ Нижняя Салда купить кокс Купи клад в обход блокироР²ÐºÐ¸ Борисов купить Шмыг РассказР¾Ð²Ð¾ купить cocaine ЛермонтР¾Ð² купить Снег ИвангорР¾Ð´ купить крек тлт купить крек Сенно купить Белый ТаганроР³ купить Белый ÐœÐµÐ´Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº купить ускоритРµÐ»ÑŒ ЗакладкР¸ россыпь в Туймазы Алдан купить Кока Мегион купить кокаин ПохвистР½ÐµÐ²Ð¾ купить иней Ð’Ð¾Ð»Ð³Ð¾Ñ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐº купить Рафинад Как в тор сделать Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³ купить Белый Витебск купить Белый ÐŸÑ€Ð¾Ð»ÐµÑ‚Ð°Ñ €ÑÐº купить кокаин Плавск купить Белый Ивдель купить Пыль Спайс краснодР°Ñ€ закладкР¸ Кыштым купить иней КалининР³Ñ€Ð°Ð´ купить cocaine Орехово-
IP:95.181.177.196  2018-04-16 01:20:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.