Б.Баярцэцэг: Vндэснии хувцастайгаа дуулнa

2008/09/23
Share |
Хүмүүс: Баярцэцэг | 
 Б.Баярцэцэг: Vндэснии хувцастайгаа дуулнa

Тvvнийг "Элсний нvvдэл" киноны дуугаар нь залуус сайн мэднэ. Дан орос дуунаас бvтсэн "Swing in Kremlin" цомог нь БНХАУ-ын нэгэн томоохон авардсаас шагнал хvртсэн, мєн удахгvй БНСУ-ыг зорьж олон улсын фестивальд оролцох гээд залуу дуучин Б.Баярцэцэг уран бvтээлийн арвин ургацтай энэ намрыг угтжээ. Тvvнтэй Солонгосыг зорихоос нь ємнє уулзах гэсэн ч амжихгvй гэсэн тул утсаар холбогдов.-Орос дууны цомгийн чинь борлуулалт тун єндєр хувьтай яваа гэж сонссон. Цомгийнхоо талаар тодруулаач?
-Тиймээ. Би БНХАУ-ын "Polo Arts" компанитай хамтарч орос дууны "Swing in Kremlin" цомгоо гаргасан юм. Єнгєрсєн онд цомог маань 1,5 сая орчим хувь борлогдсон байна. Тэгээд саяхан Хятадын "China Gold Rekord Awards"-aac шагнал хvртлээ. Энэ цомогт маань жааз стилийн 13 дуу орсон.

-Єєрийг чинь транс чиглэлээр дуулах гэж байгаа гэх юм. Vнэн vv?
-Уран бvтээлч хvн нэг хэв загвартаа баригдахаас аль болох зайлсхийх хэрэгтэй байх. Уянгын чиглэлээр дуулдаг Б.Баярцэцэгт жаахан єєрчлєгдсєн тал бий шvv. Єєрийгєє шинээр харах, нээх vvднээс хурдан хэмнэлтэй, транс маягаар дуулах болсон.

-Тэгвэл Баярцэцэгийн имиж ч бас их єєр болсон гэж ойлгож болох нь ээ?
-Тиим ээ. Аль болох єєрийнхєє хэв маягийг єєрчлєхийг зорьж байна. Тиймээс єєрийн гэсэн имижмэйкертэй болсон.

-Удахгvй Солонгосыг зорих гэж байгаа гэсэн Ямар ажлаар тэр вэ?
-Аан тэр vv. Тэнд олон улсын фестиваль болох юм. Ирэх 28-нд явахаар бэлтгэлээ базааж байна.

-Ямар дуугаараа оролцох гэж байна вэ?
-Нэг солонгос дуу, нэг монгол дуу дуулна. Фестивалийн онцлог нь vндэсний хувцастайгаа дуулах юм билээ. Тэнд оролцож ирчихээд л тоглолтынхоо бэлтгэл ажилд орно доо.

-Тоглолтоо хаана хийх вэ. Нэр єгч амжсан уу?
-Нэр єгєєгvй ээ. Цомгийнхоо нэрээр нэрлэж ч магадгvй. Ирэх сарын 24-нд "River sounds'-д тоглоно. Анхны тоглолтоо цомхон, маш гоё амьд болоосой гэж хvсч байна шvv. /Инээв/

-Уран бvтээлийн сvvлийн vеийн сониноосоо дэлгээч?
-Хамгийн сvvлд "САС pictures" студийн нэг шинэ киноны дууг дуулах гэж байна. Ер нь сvvлийн vед гадны орнуудаас саналууд их тавьж байгаа. Ямар ч байсан ойрын хугацаандаа Монголдоо уран бvтээлээ хийх байх аа.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хvсье!
-Баярлалаа.

Эх сурвалж:Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Спайс в Валдае как сделать ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½ÑƒÑŽ смесь в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … Шишки в ЛукояноР²Ðµ купить марихуаР½Ñƒ Сокол ÐŸÑ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚Ñ‹ с Ð¿ÑÐµÐ²Ð´Ð¾ÑÑ „едрином Купить ГанджубР°Ñ ГеоргиеР²ÑÐº Psilocybe в ГусинооР·ÐµÑ€ÑÐºÐµ купить Винт КулебакР¸ Купить экстази в КуровскР¾Ðµ Купить закладкР¸ в НижнекаР¼ÑÐºÐµ купить IKEA Армавир купить Гердос МалоархР°Ð½Ð³ÐµÐ»ÑŒÑÐº купить Твёрдый ДуховщиР½Ð° МенфетаР¼Ð¸Ð½ купить крисы ТырныауР· НастойкР° мускатнР¾Ð³Ð¾ ореха на спирту Внешняя Ñ‚Ð¾Ñ€Ð³Ð¾Ð²Ð»Ñ  РоссийсРºÐ¾Ð¹ ФедерацР¸Ð¸ товарамР¸ whonix установРºÐ° Купить Афганка Ð£ÑÑÑƒÑ€Ð¸Ð¹Ñ Ðº Купить Марки в КнягиниР½Ð¾ Купить закладкР¸ трамадоР» в Тетюши купить МЕФ СтрежевР¾Ð¹ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Удачном курган biz 45 АнаприлР¸Ð½ амфетамР¸Ð½ купить Азот Абаза Купить закладкР¸ LSD в Юхнове купить Герман ГулькевР¸Ñ‡Ð¸ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Чегеме купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы ВладикаР²ÐºÐ°Ð· купить Орех Вологда Купить закладкР¸ кокаин в ФурманоР²Ðµ купить спайс по почте ЗакладкР¸ трамадоР» Ð²Ð¡Ñ‚Ð°Ñ€Ð¾Ð´Ñ ƒÐ±Ðµ купить КристалР» Псков купить Марка Энгельс ЗакладкР¸ шишки ак47 в Ð˜Ð·Ð±ÐµÑ€Ð±Ð°Ñ ˆÐµ
IP:95.85.69.137  2018-05-29 03:16:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.