Хүмүүс: Алтантүрүү | |
“25 дугаар суваг” телевизээр гардаг “Танайд хоноё” нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаад эргэн сэргэсэн бололтой. УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдийнд хоноглож, айл гуйхын зовлон амсаагүй Г.Алтантүрүү саяхан жүжигчин Д.Пүрэвмаагийнд очиж хоножээ. Тодруулбал, “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрд тоглосон жүжигчин бүсгүйнд хоносон байна. Жүжигчин бүсгүй Г.Алтантүрүүг шөнө унтахаас нь өмнө хүүхдүүдийнхээ хамт тойруулж суулгаад үлгэр ярьж өгсөн гэнэ. Жүжигчин Д.Пүрэвмаа өдгөө хувцасны дизайнараар ажиллаж байгаа бөгөөд бясалгал хийдэг, цагаан хоол иддэг талаараа Г.Алтантүрүүнд дэлгэрэнгүй хуучилж, баясалгал хийх хэрэгтэй гэдгийг ч ухуулж амжжээ. Тэрбээр өглөө эрт Г.Алтантүрүүг дагуулан сургуулийн хашаанд гимнастик хийлгэн, хөл гарын хөдөлгөөний чилээг нь гаргасан байна. Ямартай ч аливаад адтай Д.Пүрэвмаагийн хөлд ийнхүү хөтлөгч Г.Алтантүрүү үрэгдэхээ шахсан гэнэ. Учир нь гимнастик хийхдээ мань эр хөдөлгөөний дутагдал орсноо мэдэрч, Үрлээд нэлээд чангалуулсан юм байх.
Эх сурвалж: Ньюс