Б.Жаргалсайханыг суллахыг дэмжиж 13 мянган иргэн гарын үсэг зурсан гэнэ

2008/09/23
Share |
Б.Жаргалсайханыг суллахыг дэмжиж 13 мянган иргэн гарын үсэг зурсан гэнэ

Сэжигт­нээр татах 14 хоногийг хүн­дэт­гэж үзэх шалтгаан байсан бол энэ сарын 18-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татсаныг эрс эсэргүүцэн Б.Жаргал­сайхан өөрийн шийдвэрээр өлсгөлөн зарлажээ.

БНН-ын Улс төрийн зөв­лө­лийн гишүүдээс хэвлэлийн хурал хийлээ. "Ганц худаг"-т  саатуулагдаж буй Б.Жаргал­сай­ханыг суллахыг дэмжсэн 13000 иргэний гарын үсэг цугларсан гэж тэд мэдэгдэв. Б.Жаргалсайхан ус ч аман­даа хүргэлгүй гурав хоногийн турш хуурай өлсч байгаа аж. Одоо түүний биеийн байдал дордож байгаа бөгөөд энэ хүний амь нас, эрүүл мэнд сүйдвэл хэн хариуцах талаар намын нөхөд нь анхааруулан хэлж байв.

Дол­дугаар сарын 1-ний өдрийн үймээнт жаг­саалыг Б.Жар­галсайхан тэр­гүү­тэй хүмүү­сийг бусдыг өдөөн турхирсан гэж шалгаж байгаа нь зүйд ний­цэхгүй. Сэжигт­нээр татах 14 хоногийг хүн­дэт­гэж үзэх шалтгаан байсан бол энэ сарын 18-ный өдрөөс эхлэн яллагдагчаар татсаныг эрс эсэргүүцэн Б.Жаргал­сайхан өөрийн шийдвэрээр өлсгөлөн зарлажээ. Хэвлэ­лээр Б.Жар­гал­сайхан түүний хүмүүс машинд чулуу ачиж байсан гэх мэтээр зориудын захиал­гат ташаа мэдээлэл гарч байгаад харамсч байгаа гэж байв. Цагдаа нар "Чулуу ачсан машин хаана байгаагаа хэл" гэх мэтээр түүнд эрүү шүүлт тулгаж байгаа гэнэ. БНН-ын Улс төрийн зөвлө­лийнхөн долдугаар са­рын 1-ний өдөр ажил үүргээ гүй­цэтгэж явсан цагдаа на­рыг хорьж байгааг бас хууль бус гэж үзэж бай­гаа­гаа илэр­хийллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.