Аваргаа алаг цоог vзмээргvй байхсан

2008/09/23
Share |
Хүмүүс: Д Баатаржав | 
Аваргаа алаг цоог vзмээргvй байхсан

Монгол Улс тэр дундаа спортын салбарынхан 2008 онд олз омог ихтэй байлаа. Хvн тєрєлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны спортын XXIX их наадам урд хєршийн маань нийслэл Бээжин хотноо болсон.

Уг наадамд манай улс анх удаа 29 тамирчнаа илгээж, тэр хэмжээгээрээ их хєрєнгє зарсан юм. Монгол Улсын vндэсний шигшээ багийн тамирчид ч энэ их зvтгэлийг амжилтаар хариулан багагvй шуугиан дэгдээж нэг наадмаас олимпийн хоёр аваргатай болсон. Бас олимпийн мєнгєн медалийг ихэрлvvлсэн. Монголын энэ амжилт олимпийн тvvхэнд алтан vсгээр бичигдэх нь дамжиггvй. Vvнийг монголын пvvс компаниуд, хувь хvн албан байгууллага, тєр засаг олноороо тэмдэглэн єнгєрvvлж байсан vе саяхан. Тэгвэл хэдхэн хоногийн ємнє паралимпийн XIII дахь их наадмаас монголын тамирчин гурав дахь алтан медалийг эх орондоо авчирч, тєрийн дууллаа Бээжингийн тэнгэрт дахин эгшиглvvлсэн. Харин єнєєх их баяр цэнгэл хаана байна вэ. Хэвлэл мэдээллийн бvхий л хэрэгслvvд шууд дамжуулж vvрэн телефоны нєгєє мундаг операторуудын утсаар шууд яриад л, гэр бvлээр нь зочлоод л байсан даг. Харин паралимпийн аварга тєрєхєд энэ бvхэн алга болчихсон нь сонирхолтой. XXIX их наадмыг манай улсаас зургаан телевиз шууд дамжуулан vзvvлж байсан.

Гэтэл паралимт сурвалжлах баг илгээх нь битгий хэл зураглаачаа хvртэл явахыг хориглож байх ч гэж дээ. Уг нь манай улсаас нэг телевиз явсан бол тамирчин хvнд сайхан л санагдах байсан болов уу. Тєр засаг ч яахав. Ард тvмний хvсэлтээр Хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин цолоо амласан мєнгєний хамтаар гардуулан єглєє. Адилхан гавьяа байгуулсан юм чинь тэр их хєдєлмєр, тэвчээрийг нь vнэлж єгєлгvй яахав дээ. Харлн єнєєх их алт, мєнгє, байр сав, машин тэрэг амлаад байсан хєрєнгєтнvvд яасан юм бол. Хэвлэл, мэдээллийн хэрэгслvvд нь ч хvртэл дэндvv хатуу хандаж байх юм. Олимпийн баатрууд найр наадамдаа дарагдан, хаа сайгvй цолны мялаалга хийгээд одоо хvртэл найрандаа хєлчvvрэн амрах завгvй яваа сурагтай. Нэрд гарсан тамирчдад манайхан наалдчих шахам дагаж гvйгээд л, сvрхий байдаг юм билээ. Хатуухан хэлэхэд Д.Баатаржавыг хєгжлийн бэрхшээлтэй болохоор нь ийн хандаж байна уу гэлтэй. Олимпийн аварга, хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавт манайхан юу амласан бэ.

Нvдэнд харагдаж, гарт баригдах зvйл лав байсангvй. Дорнод аймгийн харьяат энэ хvнд Буриад улс гавьяат тамирчин цол олгохоор болсон юм гэнэ лээ. Vнэндээ нэг их сvр дагуулсан нэртэй хоосон тэмдгээр яах ч юм билээ. Ямар энэ хvний амьдралыг єєрчилж чадах биш. Манай улс байт харваагаар олимп битгий хэл дэлхийн аваргад медаль авч байсан тvvх ховор. Тэгвэл хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав мєнгє, хvрэл биш бvр аваргын алтан медалийг нь аваад ирлээ шvv гэдгийг санах хэрэгтэй. Олимпийн наадамд оролцох бvртээ амжилтаа ахиулсаар яваа Д.Баатаржавт урам хайрлах сэтгэл алга уу. Энд ганцхан vнэн байна. Тэр нь юу вэ гэвэл паралимпийн аварга болохоос ємнє монголчууд тvvнийг огт таньдаггvй байсан. Ямар хvн байдгийг нь ч мэдэхгvй л байсан даа. Аягvй бол зарим нэг нь хажуугаар нь дайрчих шахам єнгєрч, элдэв хараалаа урсгаад л явсан биз. Харин одоо захын банди нар тvvнийг андахгvй таньдаг болоо байлгvй. Vvнд єєр бас нэг хvнийг онцолж хэлэхгvй єнгєрч болохгvй нь ээ. Энэ бол тvvний дасгалжуулагч Ц.Бадамхатан. Тvvний энэ их амжилттай салшгvй холбоотой хvний нэг шvv дээ. Хорь гаруй жилийн ємнє тvvнд Д.Баатаржав шавиар ороход єєрийн эрдэм чадлаасаа зааж єгч байсан юм гэдэг.

Харин энэ удаад олимпийн аварга болоход нь хамт явж, зааж зєвлєлєє шvv дээ. Гэтэл ядаж гавьяат болох эрхтэй гэдгийг хэн хvнгvй л мэдмээрсэн. Ядаж Биеийн тамир спортын улсын хорооны удирдлагууд, байт харвааны холбоо энэ талаар тєрийн тэргvvндээ хvсэлт гаргаж уламжилмаар юм. Ямартаа ч амжилт гаргасан хэнд ч болов тєр засаг ижил хэмжээний шагнал урамшууллаа олгож байвал зохистой. Паралимп гэж чухам юу болохыг манайхан мэдэх болов уу. Ухаад vзвэл энэ талаар бараг л ойлголтгvй байгаа даа. Эд эрхтэн нь эрvvл саруул тамирчнаас илvv хvч, тэсвэр тэвчээрийг эдгээр тамирчид заадаг юм. Паралимпийн наадмыг олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслvvд хэрхэн сурвалжилсан талаар нэгэн сонирхолтой статитик тоо баримтыг хятадын “Синьхуа” агентлаг гаргасан байна. Зуны спортын XXIX их наадам дэлхийн 186 улс оронд 130 орчим мэдээллийн хэрэгслээр шууд дамжин хvрч байжээ. Тэгвэл паралимпийн наадмыг шууд дамжуулан vзvvлсэн телевиз байхгvй. Хятадын “Синьхуа”, Английн “BBC” агентлагууд єдєр бvр 10 цагийн нэвтрvvлэг цацсан. Мєн дэлхийн томоохон сонин хэвлэлvvд паралимпийн талаарх мэдээллийг олон нийтэд хvргэж байжээ. Vvнээс vзэхэд манай улс болоод дэлхийн улс орнууд паралимпийг нэг их тоогоогvй бололтой. Харин vзэгчдийн хувьд тєлєвлєж байснаас 2.4 дахин их хvн vзэж сонирхсон байна. Бас зуны спортын XXIX их наадмын хаалтын ажиллагаанаас илvv ёслол тєгєлдєр, сvр дуулиантай болжээ.

Эх сурвалж:Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.