Б.Баттулгыг байцаасны дараа чуулганыг завсарлуулах болов

2008/09/23
Share |
Хүмүүс: Б Баттулга | 
Б.Баттулгыг байцаасны дараа чуулганыг завсарлуулах болов

УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хороо єчигдєр vдээс хойш хуралдав. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын тєлєвлєгєєг ярилцаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг тvр завсарлуулах тухай хэлэлцсэн юм.АН-ын бvлгийн дарга Ч.Сайханбилэг хуралдааны эхэнд нийслэлийн Баянгол дvvргээс сонгогдсон дєрвєн нэр дэвшигч тангарагаа єргєсний дараа намрын чуулганы тєлєвлєгєєг баталж, чуулганаа завсарлуулах тухай бvлгийн гишvvдийн шийдвэрийг танилцуулснаар энэ єдрийн хуралдаан vvргээ гvйцэтгэлгvй тарсан юм. СЕХ-ны дарга Б.Баттулгад єчигдєр прокуророос илгээсэн албан бичигт “25 дугаар тойрог, хэсгийн хороодын зарим гишvvнд Эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа бєгєєд энэ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг Ерєнхийлєгчид єргєн барих асуудалтай холбож vзэх vндэслэлгvй” хэмээснийг АН-ынхан тайлбарлаж, Баянгол дvvргээс сонгогдсон дєрвєн гишvvний нэрсийг Ерєнхийлєгчид айлтгахыг шаардсан албан бичиг явуулахыг Байнгын хорооны дарга Є.Энхтvвшингээс хvсэв. АН-ынхны шийдвэрт уурласан Су.Батболд гишvvн “Чуулган завсарлах болохоор л АН-ынхан нэг юм ярих юм. Ингэхгvй бол тэгэхгvй гэж шантаажилдгаа болиорой. Тєрийн байгуулалтын байнгын хороо ийш тийшээ бичиг явуулдаг газар биш” гэв. С.Бат-Vvл гишvvн хэрэлдэж, талцалгvйгээр СЕХ-ны дарга Б.Баттулгыг дуудаж асуудлыг шийдье гэх горимын санал гаргаж, Байнгын хорооны хуралдааныг дахин зарлахаар болсон юм.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.