Их аварга Дагвадоржийг бассан Японы саятан євдєг сєгдєн уучлал гуйжээ

2008/09/23
Share |
Их аварга Дагвадоржийг бассан Японы саятан євдєг сєгдєн уучлал гуйжээ

Японы мэргэжлийн сумо бєхийн дээд зиндаанд 21 удаа тvрvvлж гадаадын бєхчvvдээс хамгийн єндєр амжилт vзvvлсэн Их аварга Дагвадоржид єнгєрсєн 7-р сарын барилдааны vеэр нэгэн явдал тохиож хуучны данс тооцоог дугуйлжээ.

Тэртээ 2000 оны vед залуу бєх Дагвадоржийг сумогийн хамгийн доод зиндаа болох Сандэмэд барилдаж байх vед Японы нэгэн саятан олны ємнє “Монгол залуу чи яах гэж энд ирсэн юм бэ, чи сумод ямар ч амжилт гаргаж чадахгvй хэрвээ чамайг дээд зиндаанд тvрvvлж чадах юм бол би чамд vvнийг єгнє” хэмээн зvvж явсан очир алмаазан шилтгээтэй бєгжєє vзvvлжээ. Улмаар хvмvvсийн дунд арван мянган долларын vнэтэй хэмээн сайрхсан гэнэ. Баян орны тарган цатгалан хvмvvсийн тохуурхал ялалт амжилтаар цангаж явсан ирээдvйн Их аваргыг ихэд хурцалж хор шарыг нь хєдєлгєсєн гэж найз нєхєд нь дурсан ярьдаг. Тэр мєчєєс эхлэн залуу бєх Аса бусдаасаа гурав дахин их бэлтгэл дасгал хийн єєрийгєє дайчилж эхэлжээ. Vvний vр дvн ч удалгvй гарч дээд зиндаанд дэвшин Комvсvби, Сэкивакэ, Озэки цолыг’дараалан авсаар 2002 оны 11-р сарын барилдаанд тvрvvлэн анх удаа Эзэн хааны цомыг авсан билээ. Тэрээр шийдвэрлэх барилдаанд сэкивакэ Ваканосатог хутгах мэхээр даваад баярын нулимс унагаж байсныг хvмvvс санаж байгаа. Тэрнээс хойш унаагvй хамгийн олон башё барилдсан, хамгийн олон башё дараалан тvрvvлсэн зэрэг сумогийн тvvхэнд олон дээд амжилт тогтоохдоо ямагт нvдэндээ нулимстай байсан билээ. Энэ бол урьдны тохуурхал басамжлалыг ялан дийлсний баярын нулимс байсан гэж ойр дотныхон нь ярьдаг юм. Нєгєє талаар Их аварга дохё дээр гаран барилдахаасаа ємнє яагаад танхимыг ширvvн харцаараа ширвэдэг тухай олон янзын таамаг сумо сонирхогчид шvтэн бишрэгчдийн дунд явдаг. Тэгвэл дээрх явдлыг мэдэх хvмvvс Их аварга єєрийг нь басамжлан доромжнлсон тэрхvv саятныг vзэгчдийн дундаас харцаараа хайж, тиймэрхvv хvмvvст хэн болохоо харуулах гэж ингэдэг хэмээн баталцгаадаг аж. Ийнхvv ялалтаар жигvvрлэсэн Их аварга маань 21 удаа тvрvvлсний дараа сураг нь алдарсан нєгєє саятан гэнэт дэвжээн дээр нь дай-екудзаног урд нэгэн цагт басамжилсандаа уучлал гуйн очир алмаасан бєгжєє єєр бусал бэлгийн хамт барьжээ. Аварга тvvнийг уучилснаа хэлж харин бєгжєє буяны vйлсэд єргєхийг зєвлєсєн гэнэ. Сонихолтой нь тэрхvv саятан Хакухо Даваажаргалын хадам аав Вадагийн найз байжээ. Вада урьд нь Их аварга Давгадоржийн фэн-клубын ерєнхийлєгч байсан билээ.

Эх сурвалж: Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.