Агиймаа: Мөнгийг сэтгэлдээ бус түрийвчиндээ байлгах ёстой

2008/09/24
Share |
Хүмүүс: Агиймаа | 
Агиймаа: Мөнгийг сэтгэлдээ бус түрийвчиндээ байлгах ёстой

Монголын рок поп урлагийн ертөнцөд цус сэлбэж чадсан гэж өндөр үнэлгээ аваад байгаа “B” production-ны залуу уран бүтээлч, дуучин Агиймааг бид "Болзоо" буландаа урьж дотно ярилцлага өрнүүллээ. Манай "Болзоо" булан өнөөдрөөс албан ёсоор нээгдэж байгаа учир та бүхэн энэ булангаас олны танил хүмүүсийн тэр болгон яриад байдаггүй ховор ярилцлагуудыг хүлээн авах боломжтой болж байна.

1. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн таньд талархал илэрхийлье. Та өөрийгөө манай уншигчидад танилцуулахгүй юу.
Сайн байцгаана уу. Намайг Агиймаа гэдэг. Би 1988 оны 12 сарын 28 нд төрсөн. Луу жилтэй. “Б” продакшнд өнгөрсөн жилээс эхлэн артистаар ажиллаж байна. Саяхан өөрийн “Monday morning” гэсэн нэртэй цомогоо гаргаад байна аа.
2. Луу жилтэй гэлээ, зурхайд хир итгэдэг вэ?
Итгэдэггүй гэдэг нь ч хаашаа юм. Ер нь бол телевизээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гардаг зурхайнуудыг бол хараад л өнгөрдөг шүү.

3. Шүтлэгийн хувьд?
Монгол хүн учраас Буддын шашин шүтдэг.

4. Хэдийнээс урлагтай амьдралаа холбосон бэ? “Б” продакшны тухайд...
Ер багаасаа л урлагийн үзлэг болон янз бүрийн уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцдог охин байсан. Дуулна, бүжиглэнэ гээд л... Тэр үеэс урлагт хайртай болж, урлагийн хүн болох хүсэл мөрөөдөл маань эхэлсэн. “Б” продакшны тухайд гэвэл, би өнгөрсөн жилээс хамтарч ажиллахаар шийдсэн. Одоо бараг жил гарны нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд өөрийн анхны цомогоо гаргаж уран бүтээлийн эхлэлээ амжилттай тавьсан. Энэ бүх хугацаанд намайг бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэн “Б” продакшны хамт олондоо баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

5. Мэдлэг, боловсролын тухайд...
Хүн бүхэнд тодорхой хэмжээгээр байх ёстой зүйлс байхаа гэж боддог. Миний хувьд дуучин гэдгийг өөрийн мэргэжил, амьдралын зорилго болгож явна. Гэхдээ хажуугаар нь мэдээж хэрэгтэй бүхэнд суралцах болно.

6. Одоо хаана сурдаг вэ?
Hartfort institute –ийн хэлний бэлтгэлд сурдаг. Удахгүй энэ курсээ төгсөөд цаашдын мэргэжлээрээ суралцана аа.

7. Биеийн өндөр хэд вэ? Нилээд нуруулаг харагдаж байна.
175 см. Голдуу өсгийтэй гутал өмсдөг л дөө. Тэгэхээрээ 80 гараад явчихдаг аа. инээв

8. Найз залуутай юу? Эрэгтэй хүний ямар зан чанаруудыг нь үнэлдэг вэ?
Одоогоор бол найз залуу байхгүй байна. Уран бүтээлч хүн учраас тэр бүр цаг зав гараад байдаггүй ээ. Мэдээж би залуу байна, хайртай хүнтэйгээ учраад, сэтгэл нийлбэл тэр үед нь болох байх. Тэрнээс нээх айхтар яарахгүй байна л даа. Эр хүний ноён нуруутай, тодорхой хэмжээний боловсролтой, ухаалаг чанарууд нь эр хүнийг чимдэг болов уу.

9. Амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?
Мэргэжил, боловсрол чухал. Мөн хувь хүний хүн чанар, мөн чанар, бусадтай харилцах, бие биенийгээ хайрлах, хүндлэх зэрэг хайрлаж, хүндлэх чанаруудыг давамгай байлгавал байр сууриа олоход тустай болов уу гэж би боддог.

10. Орчин үеийн залуусын талаар?
Манай залуус боловсрол, мэдлэгтээ маш их анхаарах болжээ. Гадаадад явж суралцах залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад би хувьдаа баяртай байдаг. Магадгүй энэ нь бидний амьдарч байгаа нийгмийн хандлага ч байж болох л доо. Гэхдээ сайн зүйл байхад саар зүйлүүд ч бас нилээд ажиглагддаг. Олон шалтгаантай байх л даа, манайд ажилгүй залуус их болжээ. Ажил хийхгүйгээр эцэг эхийнхээ гарыг харж амьдардаг залуус өөрсдийн байгаа байдалдаа дүгнэлт хийцгээх хэрэгтэй болов уу. Мэдээж сурч, боловсрох болон амьдралын төлөө зорилготой зүтгэж байгаа залуус хэзээ юуг хийхээ мэдэж байгаа байх.

11. Манай нийгэмд өнчин ядуу болон тэнэмэл хүүхдүүд мэдэгдэхүйц байдаг. Тэдгээрт өглөг өгдөг үү?
Яах аргагүй манай нийгмийн бараан талуудын л нэг ш дээ. Нэг үеэ бодвол маш их цөөрсөн байна. Миний хувьд нэлээд эмзэглэж явдаг, энэ асуудалд. Гудманд жаахан хүү дуулаад зогсож байхад хажуугаар нь зүгээр өнгөрдөггүй ээ. Зарим хүмүүс ярьдаг л даа, хүнд зүгээр байхад нь мөнгө өгвөл цаашдаа залхуу бэлэнчлэх сэтгэлгээнд сургасантай адил гэдэг. Миний л бодлоор зургаа долоохон настай жаал дуулахаас өөр юу хийж чадах билээ.

12. Тийм шүү. Хэрвээ Алтантүрүү “Танайд хоноё” гэвэл?

Хонуулах л байхдаа.

13. Энэ нэвтрүүлэг хэр таалагддаг вэ?
Таалагддаг. Улс төрийн томчууд, жирийн амьдралтай монгол гэр бүл зэрэг олон айлд хонож, тэдгээрийн амьдралыг бодитоор харуулж чадсан гэж боддог.

14. Мөнгө гэж юу вэ?
Хэрэгцээ, мөнгийг сэтгэлдээ биш, түрийвчиндээ байлгах хэрэгтэй.

15. Яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

Саяхан гаргасан цомогтоо орсон дуунуудаа клипжүүлнэ гэж бодож байгаа. Lonely night дуундаа HERO entertainment – аар клип хийлгэсэн.

16. Electro, dance чиглэлээрээ уран бүтээлээ туурвих уу? Эсвэл…

Дуучин хүн бүх талын жанр, стилээр уран бүтээлээ хийх хэрэгтэй гэж
боддог. Цаашдаа дан ганц энэ чиглэлээ барьж уран бүтээл хийхгүй ээ.

17. Магадгүй ардын дуунд хүчээ үзэх үү?
Why not?

18. Нийтийн дуу болон рок, поп 2 –ийг хөдөө, хотын хөгжим гэдэг талаас нь харж, ярьдаг дуучид байдаг шүү дээ. Энэ тал дээр...

Энэ асуудлыг хэн нэгэн дуучин ингэж тэгэж ярилаа гээд шийдэхгүй байхаа. Эцсийн дүндээ аль альныг сонсдог хэрэглэгчид байгаа болоод л 2 –уулаа оршин тогтнож байгаа байлгүй. Тэрнээс биш хэн хүний хувийн үзэмжээр шийдэгдэх асуудал биш.

Эх сурвалж: Саак.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas êóïèòü mdma ýêñòàçè закладкР° ростов соль ЗакладкР¸ россыпь в Ð¢Ð¸Ð¼Ð°ÑˆÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ НаркотиРºÐ¸ Иркутск что сильнее трамадоР»Ð° как делают опиум из мака видео купить грибы псилоциР±Ñ‹ LSD Quiz скачать на Android » Игра LSD Quiz для Андроид купить Хэш ХотьковР¾ çàêëàäêè ñïàéñà îòâåòñòâåííîñòü продам вбив что такое колеса таблеткР¸ купить Бутик ГеоргиеР²ÑÐº купить наркотиРºÐ¸ в нижнем новгороР´Ðµ Купить закладкР¸ методон в Ð”Ð¸Ð²Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ купить Гиблый СуровикР¸Ð½Ð¾ свимпол Купить закладкР¸ кокаин в ЛомоносР¾Ð²Ðµ çàêëàäêè êðàñíîäàð ñïàéñ êðàñíîäàð Метадон в КрасновР¸ÑˆÐµÑ€ÑÐºÐµ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ соль закладкР¸ в томске Словарь сокращеР½Ð¸Ð¹ и аббревиР°Ñ‚ÑƒÑ€ S2 MDMA в АрмянскРµ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ соль купить фенамин БалаковР¾ из чего делают фен порошок сайты закладоРº соли в ставропР¾Ð»Ðµ ñïàéñ çàêëàäêè ñóðãóò купить molly Сарапул Купить соль в Любани бошки в Ð‘Ð°Ñ…Ñ‡Ð¸ÑÐ°Ñ €Ð°Ðµ закладкР¸ соли россия Сахар, Соль в КавказсРºÐ¸Ñ… ÐœÐ¸Ð½ÐµÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… Водах амфетамР¸Ð½ феназепР°Ð¼ мухомор галлюциР½Ð°Ñ†Ð¸Ð¸ как употребР»ÑÑ‚ÑŒ купить Кекс Валдай
IP:146.185.204.140  2017-12-27 08:18:16
rekoloas Купить экстази в Любань Грибы ÐŸÐ°Ð½ÐµÐ¾Ð»ÑƒÑ Ñ‹ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Тынде купить ГертрудР° АбдулинР¾ Марка лсд Купить ЛЁД ПавловсРºÐ¸Ð¹ Посад Купить закладкР¸ MDMA в Боровск-1 ЗакладкР¸ спайс россыпь в Сальске купить Ганжа ÐœÐ¾Ñ€Ð¾Ð·Ð¾Ð²Ñ Ðº ЗакладкР¸ шишки ак47 в Кирово-ч
IP:193.32.95.167  2018-06-25 01:58:04
jaoiopmser Москва Очаково-
IP:141.101.132.241  2018-09-04 13:27:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.