Пэрис Хилтоны гоо сайхны таван нууц

2008/09/23
Share |
Хүмүүс: Hillton Paris | 
Пэрис Хилтоны гоо сайхны таван нууц

“Хилтон” зочид буудлын асар том сүлжээний өв залгамжлагч Пэрис Хилтон өнөөдөр нэр алдрын оргилд хүрээд буй нэгэн. Тэр кино, рекламанд тоглож, дуулахын зэрэгцээ таагүй хов живд орооцолдон, шар хэвлэлүүдийн хуудасны “чимэг” байнга л болно. Телевиз, сайт, сонин хэвлэлд түүний тухай мэдээ ороогүй тохиолдол байхгүй болсон гэхэд нэг их хэлсдэхгүй.

Харин бид энэ удаад түүний дахин давтагдашгүй стильтэй харагдуулж чаддаг гоо сайхан, биеэ арчилгааны таван нууцаас нь дэлгэж байна. 

Пэрис Хилтоных шиг үс

Шаргал үстэй байх нь Пэрист өөрт нь маш их таалагддаг. Энэ нь ч түүний гол дүр төрх нь болдог юм. Халимгаас эхлээд бэлхүүс шүргэсэн урт гээд  үсний элдэв засалтыг сонгодог ч огт өөрчлөлгүй үлдээдэг нэг зүйл нь хонгор шар өнгө.

Пэрис Хилтоны нүд

Түүнийг хурц цэнхэр нүдтэйг бүгд л мэднэ. Үнэндээ бол шаргал үст бүсгүйн нүдний төрөлх өнгө нь хар ногоон бөгөөд линзний ачаар тэр цэнхэр нүдтэй харагдах болсон аж.

Пэрис Хилтоны галбир

Пэрис зургаа авахуулах тун дуртай нэгэн. Яагаад гэвэл тэр ямар ч этгээд зан, комплексгүй нэгэн. Тэр бас төрөлхийн туранхай биетэй тул гуалиг харагдах нь түүнд хэцүү зүйл огт биш. “ Жин хасах хоолны дэг сахихад амьдрал дэндүү богино мэт надад санагддаг. Тийм болохоор би амьдралаас таашаал авахын тулд хүссэн амттанаа хүссэн үедээ л иддэг” хэмээн тэр ярих дуртай. Үнэхээр ч тэр огт таргалдаггүй. Энэ чанарыг тэр эцэг эхээсээ хэдэн тэр бумаар тоологдох хөрөнгөний хамт өвлөн авсан азтай нэгэн гэх. Түүнд галбираа хадгалахын тулд бүхэл өдөржин фитнес танхимд хичээллэх шаардлага байдаггүй. Долоо хоногт хэдхэн цаг л гүйж, усанд сэлэн, бүжиглэхэд л хангалттай. Энэ  үнэхээр үнэн зүйл үү эсвэл үлгэр үү ?

“Төгс сайхан байх албагүй”- гэж ярих дуртай тэр үнэн хэрэгтээ таргалахаас ухаангүй айдаг болохыг  нь  харин сэтгүүлчид, хэд хэдэн удаагийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгнээс нь анзаараад авчээ. Сүүлийн үед пластик гоо сайхны мэс ажилбар хийдэг эмнэлэгт нэг бус удаа очин, бэлхүүс орчимд таргалахгүй байх талаар зөвлөгөө авсныг нь хүртэл мэдчихэж. 

Папарацци түүний алхам бүрийг мөрдсөнөөр гуалиг дүр төрхийнх нь нууцыг илрүүлж чаджээ. Пэрис гоо сайхны мэс хагалгаанд огт ороогүй нь тодорхой ч өчүүхэн төдий таргалах шинж тэмдэг илрэх бүрт, зөвхөн дасгал сургуулилтаар галбираа хадгалахыг зөвлөдөг эмч нарт ханддаг байна. Түүний гуалиг бие галбир нь байнгын хичээл зүтгэлийн үр гэнэ. Пэрис өглөө бүр жингээ хэмжиж, жин өмнөх өдрөөс нэмэгдсэн тохиолдолд тэр дор нь арга хэмжээ авч, идэхээ багасган, био тараг ууж, илчлэг ихтэй хоолноос татгалздаг аж.   

Пэрисийн макияж

Пэрисийн царай үргэлж л гэрэлтэн өнгөлөг сайхан харагддаг. Өдөр бүр л эрүүл төрх, очтон гялалзсан нүдээрээ олныг гайхашруулдаг. Өнгөлөг эрүүл сайхан арьс, үс, хумс гээд эрүүл амьдралын бүх л шинжийг түүний гадаад төрхөөс олж харж болно. Элдэв дуулиан хов живийг эс тооцвол хатагтай Хилтон тамхи огт татдаггүй, бараг уудаггүй гэх. Тэр, “Би алкоголийг амталж ч чаддаггүй. Хэрвээ уувал хамгийн бага алкоголь, энергижүүлсэн ундаа коктейлыг л сонгодог”  гэж ярьдаг. Пэрис оройн цэнгүүнд оролцсоны дараа заавал ч үгүй унтаж амардаг зуршилтай. Түүний хатуу мөрддөг нэг дүрэм бол зөвхөн ес түүнээс илүү цагаар унтах.

Мөн Пэрис хэзээ ч кофе уудаггүй, ногоон цайг илүү үнэлдэг.

Нүдний  будалтад цайвар өнгийг эрхэмлэнэ. “Миний нүүр будагч, цайвар ягаан эсвэл хүрэл гялалзсан тенид дуртайг минь сайн мэднэ. Энэ өнгө миний  төрхийг улам тодруулж өгдөг” гэж тэр ярьдаг. Мэдээж Пэрис нүдний контур, сормуусны хар тушийг хэрэглэхгүй байна гэж үгүй. Гэхдээ тэр зөвхөн шингэн контурыг доод болон дээд зовхиндоо түрхдэг. Ингэснээр харц нь илүү туяарсан хурц болж харагддаг байна. 

 26 настай Пэрисын стилистүүд түүнийг тоорын улбар шар эсвэл ягаан туяатай энгэсэг хэрэглэхийг зөвлөдөг. Ингэхдээ хөнгөхөн, нимгэн, уусгаж будвал шанааг нь илүү ялгаруулж харагдуулдаг. Дээр нь гүзээлзгэний ягаан, цайвар гялтгануур хэрэглэхэд царайных  нь төрх туяарсан, гэрэлтэй болж харагдана. 

Пэрис Хилтоны стиль

Хэрвээ хэн нэгнийг Пэрис Хилтоны стилийг ганц үгээр тодорхойл гэвэл “ Гялалзсан” гэж хэлэх байх. Үнэхээр ч түүний  гардеробт очир алмаазаар чимэглэсэн бүс, богино банзалууд, хурц дэгжин хийцийн майк, өвдөг давсан бариу түрийтэй ганган гутал, чамин хослолууд эзэгнэнэ. Хамгийн гол нь  бүгд стильтэй, чамин тансаг загвартай. Тэр үргэлж моодны чиг хандлагын түрүүнд явдаг. Хэрвээ таалагдахгүй бол өөрөө шинийг зохионо. Пэрис Хилтоны дур булаам харагдаж чаддаг гол нууц нь хувцасны ямар ч деталь, аксессуар, нэмэлт хэрэгсэл сэлтийг хэрэглэхээс ердөө ч татгалздаггүй. Үүнд л түүний  дахин давтагдашгүй чанар агуулагдана.

Пэрис шинэ загваруудаас өөрт тохирсныг нь сонгож чаддаг. Хангалттай задгай хувцсыг дунд зэргийн өсгийтэй шаахай, аксессуартай хослуулж чадна. Өөрт нь юу илүү зохицдогийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх мэдрэмжтэй бүсгүй.
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uscaywxq YyZXI6hnpqnkfohqzx, [url=http://kkjubarfksrw.com/] kkjubarfksrw[/url], [link=http://piijlwvlsmrn.com/ ]piijlwvlsmrn[/link], http://pyrfnkhibgcl.com/
IP:5.188.211.10  2018-08-16 10:03:28
voqjvxskz 9Uv8MJrhwawjundkwy, [url=http://iyuwfchbvaie.com/] iyuwfchbvaie[/url], [link=http://rtsakjulpfhb.com/ ]rtsakjulpfhb[/link], http://tebxjghdicsq.com/
IP:31.184.238.177  2019-07-17 12:48:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.