Н.Соёлмаа: Манай эрчүүд морин тэрэгчин шиг л харагддаг ш дээ

2008/09/23
Share |
Хүмүүс: Н Соёлмаа | 
Н.Соёлмаа: Манай эрчүүд морин тэрэгчин шиг л харагддаг ш дээ
Наадам хаяанд ирлээ. Цагаан сарыг эс тооцвол жилдээ ганц удаа тохиох энэ баяр монголчууд бидэнд үндэсний хувцсаараа гоёх, гайхуулах том боломж.Загвар зохион бүтээгч Н.Соёлмаатай ярилцлаа. Түүний хоржоонтой үг наадамчин олонд хэрэг болж мэднэ.

-Сүүлийн үед манайхан үндэсний хувцсаа ном ёсоор нь өмсөхийг эрхэмлэх болж?
-Орчин үеийн хэв маягтай үндэсний хувцсыг хурим найранд өмсвөл илүү аятайхан харагддаг.

Өөрөөр хэлбэл, байшин савд болдог хүлээн авалт, ёслолын ажиллагаанд зориулж өмсвөл илүү зохимжтой. Ийм хувцас хөдөө хээр, морь тэргэн дээр нааш цааш явахад хормой нь хөшилдөөд, хөдлөх бүрт хамаг юм нь задарчих гээд дэмий ш дээ. Үүний оронд эртнээс уламжилж ирсэн хэв маягаар хувцасласан нь дээр.

-Эрчүүд ихэвчлэн халхгар дээл өмсөж, том аралтай, өргөн бүс зүүх юм. Гэрэл зургаас харахад өнгөрсөн зууны хорь, гучаад оныхон бие бие барьсан, илүү дутуу юмгүй, жимбэгэр загварын дээл өмсдөг байсан юм билээ?
-Харин тийм. Дээр нь, манайхан дээлээ нээх заваан халхайлгаж хөөргөөд бүсэлчихийг яана. Том биетэй бөхчүүдийг дуурайгаад байгаа юм уу, хаашаа юм. Харин ч доожоогүй, яг морин тэрэгчин шиг харагдаад байдаг юм.

-Дээр үед хүрээ хүүхнүүд, гангачууд гэж байлаа. Хот маягийн амьдралд тохирсон үндэсний хэрнээ хөнгөн нимгэн хэв маягийг тэд анх гаргаж ирсэн гэдэг.
-Их гоё загвар ш дээ. Манай эрчүүд ботинк, брюк дээр энгийн загвартай дээл өмсөөд, бүрх малгай духдуулчихвал их дэгжин харагдана даа. Харин бүс нь том, өргөн биш, хэр таарсан байвал их цэвэрхэн байдаг юм.

-Бүсгүйчүүдийн хувьд...
-Ханцуйгүй, дан дээл. Ийм дээлээр 1960-аад оны залуухан хүүхнүүд их гоёдог байсан даа. Ер нь зуны цагт хөнгөн, нимгэн дээл л илүү дэгжин. Дээр нь гинжин, сувд, үнэт чулуу шигтгэсэн ч юм уу, гоёмсог, нарийхан бүс зүүчих хэрэгтэй. Манай хүүхнүүдийг хараад байхад аль ч үед, юм л бол том, том хар цүнх барих дуртай. Энэ нь дээлэн дээр шал тэнэг харагддаг. Жижиг цүнх л аятайхан даа. Ер нь дулаан үед сийрсэн, даавуун цүнх илүү зохимжтой.

-Манай охид, хүүхнүүд ихэвчлэн ижил загварын дээлээр гоёдог?
-Үгүй, яах вэ дээ. Өөр болгох гээд дээлнийхээ энгэрийг буруу, зөрүү харуулалтай нь биш. Бие хаанд нь зохисон бол болох нь тэр.

-Дээл их сайхан өмсдөг, санаа авчихаар, магтчихмаар олны танил хүмүүс гэвэл хэн, хэн байна?
-Олон ш дээ. Яагаав, Ч.Мичидмаа. Д.Сумъяабазарын эхнэр.

-Наадмын гоёлоо танаар хийлгүүлдэг үү?
-Тэгдэг.

-Аваргын хувцсыг та хийж байсан уу?
-Өө, үгүй үгүй.

эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.