Ц.Шаравдорж УИХ-ын тамгын газрыг даргална

2008/09/24
Share |
Хүмүүс: Ц Шаравдорж | 
Ц.Шаравдорж УИХ-ын тамгын газрыг даргална

-Энэ албан тушаалын төлөө таван хүн өрсөлджээ  УИХ-ын Тамгын газрын даргыг спикер санал болгодог хуультай. Үүний дагуу УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад туршлагатай парламентч Ц.Шаравдоржийн нэрийг өчигдөр дэвшүүлэв. Эл албан тушаалд УИХ-ын гишүүн асан, мөн л туршлагатай улстөрч Т.Очирхүү очих тухай яриа Төрийн ордноор тэнүүчилж байсан. Тэгвэл уг албан тушаалын төлөө Ц.Шаравдоржоос гадна УМХГ-ын дарга асан Д.Батбаатар, УИХ-ын гишүүм асан Т.Очирхүү, Ц.Оюунбаатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Дашням нар өрсөлдсөн юм байна. Нэр дэвшигчдээс Д.Батбаатар хамгийн их лоббий хийсэн гэх ч эцсийн даваанд Ц.Шаравдорж тунаж үлджээ. Намын бүлгүүдийн өчигдрийн хуралдаанаар дээрх саналыг дэмжив. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ямар нэг асуулт, саналгүйгээр 10 гишүүний өс нь экс гишүүн Ц.Шаравдоржийг шинэ албан тушаалд нь томилохыг дэмжлээ. Э.Бат-Үүл эсрэг санал өгсөн.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
eryeepr K4j5nGaswtyyfzsoku, [url=http://lisvuszrsgig.com/] lisvuszrsgig[/url], [link=http://suoovtqrimkm.com/ ]suoovtqrimkm[/link], http://wsysudynvrkm.com/
IP:5.188.211.13  2018-04-16 06:00:11
kvkbeamxgau WFoC6Jypgrlkhkziyi, [url=http://hqxsgrbflsrv.com/] hqxsgrbflsrv[/url], [link=http://reoozihpckuh.com/ ]reoozihpckuh[/link], http://lkkqsomuxtjl.com/
IP:5.188.211.13  2018-06-27 05:15:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.