МАХН-д С.Баярын эсрэг баг бүрдэж эхэлжээ

2008/09/24
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
МАХН-д С.Баярын эсрэг баг бүрдэж эхэлжээ

Сүүлийн үед МАХН-д  на­мын даргадаа гомдогсдын баг гарч ирчихээд С.Баярт бас нэг толгойны өвчин нэ­мээд байна.  Сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн  тус бүр 20 сая төгрөг тушаачихсан МАХН-ын урдаа барьдаг бо­лов­сон хүчнүүд гомдогсдын эгнээг тэлж байгаа юм. С.Бая­рын брэнд болгосон хэлэл­цүүлэг нь ямар ч үр дүнгүй зүгээр л пиар байсныг тэд сая мэджээ. Зарим нэг нь энэ талаар удирдлагадаа асуулга тавьж үзсэн боловч нэмэр болоогүй аж. Шинэчлэл ав­чирна гэж итгэж байсан на­мын даргаа танхимаа хуучин, хуудуутай хүмүүсээр дүүр­гэ­сэнд дургүйцэж гомдог­с­дын арми хүчээ авч эхлэв.

Сая  Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулахдаа ч намынхаа  зарим нөхдөөс  сонгон шал­га­руулалт хийх гэж байгаа мэт анкет бөглүүлж хий дэ­мий горьдлого төрүүлээд авчээ. С.Баярт итгэж байсан намынхан  нь МАХН-ын болон Ардчилсан намаас сайдаар тодорсон нөхдөд сэтгэл хангалуун бус байгаа аж. Бага хурлын  зарим гишүүн  ч С.Баярт хууртан хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэндээ  харамсч суугаа гэнэ. Намынхандаа шүүмж­лэгдэж албан тушаалаа өгч байсан  М.Энхболд, хууль засч албан тушаалаасаа буусан Ц.Нямдорж, УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэв­шээд намынхаа нэг суудлыг алдсан Т.Ганди, Засгийн га­зар­тайгаа хамт огцорсон Сү.Батболд, дээр нь нөгөө намын хуйвалдаанаар гарч ирсэн сайд нараар  шинэчлэл нэрээр гарч ирсэн  дарга нь  танхимаа бүрдүүлсэнд гол учир нь байгаа юм. МАХН-ын тоглоомын гадна үлдсэн ги­шүүд болон эгэл жирийн ги­шүүд нь энэ алхамд нь  гом­долтой байна.  Тухайлбал намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авчихаад ялалт байгуулаагүй бол ха­риуц­лага тооцно гэж нэр дэв­шиг­чидтэйгээ "Хариуцлагын гэрээ" гээчийг байгуулсан нь бодит байдал дээр эсэргээр болж Т.Ганди сайдын суудалд заларсанд олон хүн дур­гүйцжээ.

Энэ хооронд МАХН-ын жигүүр дотор жигүүр ургаж тэд ч намын даргынхаа энэ­хүү болчимгүй алхамд үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсныг ярилцахаар болоод байгаа гэсэн. Түүнчлэн жийг­дэг­сэд буюу өмнөх Засгийн газраас С.Баярын халаасанд багтаж чадалгүй албан ту­шаа­лаа өгсөн зарим эрх­мүүд ч фракц бүлэглэл үүсгэж яваа гэнэ. Тэд С.Баярын Засгийн газрын насыг боги­носгох тал дээр чамгүй хор найруулж яваа сурагтай. Зарим эх сурвалжийн мэ­дээл­лээр М.Энхболдын Зас­гийн газрыг унагах гэж Элсний арван гурав, намын шинэч­лэгч бүлгүүд  төрсөн бол С.Баярын Засгийн газрыг унагах түүнээс ч хүчтэй баг бүрэлдэж магадгүй болоод байна. Дээр нь УИХ дахь Ардчилсан намын сөрөг хүч­ний байр суурьтай байгаа бүлэглэлд ч хандаж бол­зошгүй болоод байгаа гэнэ. Цаашлаад дэд даргад горилж буй нөхдүүд ч намын дарга нааштай шийдвэр гаргах эсэ­хээс шалтгаалан С.Баярыг унагах бүлэглэлд нэгдэх эсэ­хээ шийдэх аж. Энэ бүлэг­лэлд Ерөнхийлөгчийн гэгддэг  бүлэгт хамаардаг хүмүүс ч хүч хавсрах магадлал өндөр байна. Тиймээс анх бүрэлдэж бий болохдоо л хэл ам да­гуул­сан С.Баярын Засгийн газрын урт  настай байх нь ч эргэлзээтэй гэдэгтэй санал нийлэх хүн олон байна.   

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.