Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар ял "завшина"

2008/09/24
Share |
Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар ял "завшина"

УИХ-ын сонгуулийн дараа нийслэлд болсон эмх замбараагүй байдал, үймээнийг зохион байгуулсан хэрэгт буруутгагдсан УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан, ИХН-ын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нарын хэрэгтэй танилцсан прокурор тэднийг буруутгасан Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж үзээд, уг заалтыг хэрэгсэхгүй болгосон гэнэ. Тэгэхээр тэдэнд сонсгосон өндөр ялтай зүйл анги үгүй болж буй аж.
Эх  сурвалжийн  мэдээлж  буйгаар хэргийг шалгах ажиллагаа үндсэндээ дуусчээ. Тэдэнд 179 дүгээр зүйлийн нийтийн эмх замбараагүй байдал бий болгох гэсэн үндэслэлээр УМБГ-ын ажлын хэсгийнхэн ял сонсгон үргэлжлүүлэн шалгаж байгаа юм, Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарыг буруутгаж буй уг зүйлд "Түйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төрийн төлөвлөгчийг зэвсэглэн эсэргүүцэх замаар нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.