Хүмүүс: Х.Баттулга | Э Бат-Үүл | |
Хүний эрхийн дэд хороог өнгөрсөн парламентад даргалж байсан Х.Баттулга гишүүн энэ УИХ-д ч дээрх албаа хаших болсон. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүнийг дэд хорооны даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Учир нь Х.Баттулга гишүүн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон нь дэд хороо даргалах бололцоогүй болгожээ. Иймд хоёр намын хамтарч ажиллах гэрээ ёсоор УИХ дахь АН-ын бүлгээс Хүний эрхийн дэд хорооны даргад Э. Бат-Үүл гишүүнийг санал болгосон юм. Энэ саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Дашрамд дурьдахад, дэд хорооны даргаар сонгогдсон Э.Бат-Үүлээс УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хүний эрх зөрчигдсөн асуудлаар аль нэг нам, бүлэг хүний төлөө ажиллахгүй биз дээ" хэмээн асуухад "Хүний эрхийн дэд хороо улс төржсөн байдлаар ажилладаггүй. Өмнө нь иргэдээс эрх зөрчигдсөн талаар гомдол ирэхэд л ажиллаж байсан. Угаасаа хүний эрхийн асуудал гэдэг улс төржиж болохгүй зүйл" гэж хариулсан.
эх сурвалж: Нийгмийн толь