Б.Жаргалсайхан өлсгөлөнгөө зогсоолоо

2008/09/24
Share |
Б.Жаргалсайхан өлсгөлөнгөө зогсоолоо

БНН-ын дарга Б.Жаргалсайханг энэ сарын 4-нд долдугаар сарын 1-ний өдөр иргэдийг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж байхад тэрээр намын нөхөддөө “Би үнэнийг олохын төлөө саатуулахыг зөвшөөрч байна. Үнэн олдоно, санаа зоволтгүй” гэж хэлж байсан юм. Гэтэл хуулийн дагуу сэжигтнээр 14 хоног саатуулах ёстой ч Мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэтсийнхэн түүнээс яллагдагчаар татах үндэслэлтэй гэж үзсэн учир үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм.

Энэ шийдвэрийг Б.Жаргалсайхан эсэргүүцэн өнгөрсөн баасан гаригийн 19.00 цагаас хуурай өлсгөлөнг зарлаад байсан. Өчигдөр өглөө Б.Жаргалсайханы бие нь таагүй байгаа тухай өмгөөлөгч нь хэлж, эрүүл мэндээ бодон өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөж байгаа хэмээн мэдэгдэж байсан юм.

Хорих 461 дүгээр ангийн дарга хурандаа Д.Даваа-Очироос энэ тухай тодруулахад “Б.Жаргалсайхан баасан гаригт өлсгөлөн зарлаж байгаагаа албан ёсоор хэлсэн. Харин өмгөөлөгч нартайгаа зөвлөлдөөд өнгөрөгч даваа гаригийн үдээс хойш өлсгөлөнгөө зогсоосон нь үнэн. Ямар өвчтэй байгаа болон биеийн байдлын талаар эмчээс нь тодруулвал илүү мэдээлэл авах боломжтой ” гэв. Б.Жаргалсайхан эмч нарын хяналтад байгаа бөгөөд түүнд шаардлагатай эм тариа ШШБЕГ-ын харьяа 461 дүгээр ангид байхгүй байгаа аж. Гэсэн ч тус хорих ангийн эмч нар бололцоотой бүх эмчилгээг түүнд хийж байна.

Эх сурвалж: Ньюс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.