Х.Баттулгыг Э.Бат-Үүлээр "солив"

2008/09/24
Share |
Хүмүүс: Х.Баттулга |  Э Бат-Үүл | 
Х.Баттулгыг Э.Бат-Үүлээр "солив"

Хүний эрхийн дэд хороог өнгөрсөн парламентад даргалж байсан Х.Баттулга гишүүн энэ УИХ-д ч дээрх албаа хаших болсон. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүнийг дэд хорооны даргаас

чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Учир нь Х.Баттулга гишүүн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон нь дэд хороо даргалах бололцоогүй болгожээ. Иймд хоёр намын хамтарч ажиллах гэрээ ёсоор УИХ дахь АН-ын бүлгээс Хүний эрхийн дэд хорооны даргад Э. Бат-Үүл гишүүнийг санал болгосон юм. Энэ саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Дашрамд дурьдахад, дэд хорооны даргаар сонгогдсон Э.Бат-Үүлээс УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хүний эрх зөрчигдсөн асуудлаар аль нэг нам, бүлэг хүний төлөө ажиллахгүй биз дээ" хэмээн асуухад "Хүний эрхийн дэд хороо улс төржсөн байдлаар ажилладаггүй. Өмнө нь иргэдээс эрх зөрчигдсөн талаар гомдол ирэхэд л ажиллаж байсан. Угаасаа хүний эрхийн асуудал гэдэг улс төржиж болохгүй зүйл" гэж хариулсан.

Эх сурвалж:Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.