30 удаагийн vйлдэлтэй бvлэг дээрэмчинг илрvvллээ

2008/09/24
Share |
Хүмүүс:
30 удаагийн vйлдэлтэй бvлэг дээрэмчинг илрvvллээ

Иргэд таксинд суухдаа дугаарыг нь харж, сэрэмжилдэг байсан бол одоо таксины жолооч зорчигчоосоо болгоомжлох хэрэгтэй болжээ. Учир нь нэг хэсэг “цэцэглээд” байсан таксины жолооч нарыг дээрэмдэх гэмт хэрэг сvvлийн vед дахин сэргэсэн байна. Ажилгvй гэсэн нэрийн дор амар хялбар аргаар мєнгє олох гэсэн залуус энэ мэт гэмт хэргийн гол эзэд гэнэ. Vvнийг дотор нь хулгай, дээрэм гэх мэтээр ангилж болох ч жолооч нарыг ангуучлах гэмт хэрэгт сvvлийн жилvvдэд хvч тvрэн ирж хавтаст хэргийг зузаатгах болсон талаар эх сурвалж єгvvлсэн. Ийм хэргийн золиост саяхан хоёр жолооч єртсєн байна. Нийслэлийн Сонгинохайрхан дvvргийн нутагт энэ сарын 12-нд эзэнгvй автомашин байна гэсэн дуудлага цагдаагийн жижvvрт иржээ. Дуудлагын дагуу дvvргийн Цагдаагийн хэлтсийнхэн очиж шалгаснаар энд дурдагдах хэргийн анхны сэжvvрийг гаргажээ. Нийслэлийн Баянзvрх дvvргийн Цагдаагийн хэлтсийн мєрдєн байцаах тасгийнхан жолооч дээрэмдvvлсэн хэргийг шалгаж бvлэг дээрэмчдийг илрvvлсэн байна. Эдгээр гэмт этгээдvvд нь нийслэлийн ХанУул дvvргийн харьяат, эрхэлсэн ажилгvй 18-25 насны таван залуу байжээ.

Тэд уг автомашины жолоочийг дээрэмдсэн байна. Уг хэргийг vйлдэхдээ жолоочийн толгойг арматурын тємрєєр цохиж гэмтээгээд замын хєдєлгєєнд оролцож байсан машинаасньтvлхэн унаган танхайрчээ. Тэд энэ мэтээр уг хэргийг удаа дараа давтан vйлдэж байсан бєгєєд єдєр бvр єєр жолоочийг ийнхvv золиослодог болохыг нь мєрдєн байцаалтаар тогтоосон байна. Амташсан хэрээ арав дахина гэгчээр сэжигтэн залуусын гэмт хэрэг vvгээр ч бас зогссонгvй. Учир нь уг хэргийн улмаас одоогийн байдлаар хvний амь нас хохироогvй ч анхан шатны мєрдєн байцаалтаар 30 гаруй удаагийн vйлдэл тогтоогоод байгаа аж. Тэд таксины жолооч дээрэмдэхээс гадна хулгай хийж, танхайрч байснаа мєрдєн байцаалтаар хvлээсэн байна. Ташрамд дурдахад эдгээр дээрэмчдийн халдлагад єртсєн хохирогчид нь ихэвчлэн ганц нэгээрээ явж байсан залуус байсан гэнэ. Гэмт этгээдvvдийн нэр, хаяг болон тэдний тухай тодорхой мэдээллийг одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд цацах боломжгvй гэсэн. Учир нь энэ хзргийг мєрдєн шалгах ажиллагаа дєнгєж эхэлж байгаагаас тэр гэнэ. Харин сэжигтнээр шалгагдаж байгаа залуусаас яаж гэмт хэргээ vйлддэг болох, дээрэмдсэн эд зvйлээ юунд зарцуулдаг эсэх талаар acyycaн боловч ямар ч тайлбар хэлээгvй юм.

Эх сурвалж:Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Clair I”m originally from Dublin but now live in Edinburgh online pharmacy anafranil“You look at any good power play, when you get that first shot through, that’s when the penalty kill breaks down,” Del Zotto said of the coaches’ emphasis on the power play. “That’s when those pretty plays can open up.”
IP:188.143.232.37  2016-03-01 12:51:34
wbjwomxesq 5XwabNvwxoulknxpqg, [url=http://ttokmmqsvtmu.com/] ttokmmqsvtmu[/url], [link=http://flzurrqwjonh.com/ ]flzurrqwjonh[/link], http://kfawqhugmdqy.com/
IP:46.161.9.48  2017-05-14 18:41:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.