ДЦС-ын ойролцоо шорон барьж буйг эсэргүүцэв

2008/09/24
Share |
Хүмүүс:
ДЦС-ын ойролцоо шорон барьж буйг эсэргүүцэв

Эрдэс баялаг, түлш эрчим хүчний сайд Д.Зоригт өчигдөр "ДЦС-4" ХК-ийн  үйл ажилла­гаатай танилцлаа. Цахилгаан дулаан түгээх гол ачааллыг үүрч байгаа тус станцын өв­лийн бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ. Энэ өвлийг ямар нэгэн бэрхшээлгүй давна гэж удирдлагууд нь ярилаа. Гол тулгараад байгаа асуудал нь үнсэн сан багтаамжгүй  болох дөхжээ. Тус станц дөрвөн үнсэн сантай. Дөрөв дэх үн­сэн сан нь үндсэндээ дүүрч байгаа аж. Тиймээс үнсэн сан барих газрын асууд­­лыг яаралтай шийдэх хэ­рэгтэй байгааг онцолж бай­сан. Нэг үнсэн санг хоёроос гурван зуун ам метр талбайд барьдаг байна. Шинээр үнсэн сан барья гэхээр энэ зай талбай газрын асуудал хяз­гаар­­лагдмал болоод байгаа аж.

Мэргэжилтнүүдийн ярьс­наар үнсэн сан барих газар олдох нь битгий хэл улсын онцгой объектод тооцдог тус стан­цын эргэн тойронд газар ол­гож, хууль бус барилгууд баригдаж эхэлжээ. Станцаас нэг километр хүрэхгүй зайд мянган хоригдлын шорон барьж байлаа. Иргэдийг ца­хилгаан дулаанаар тас­ралт­гүй хангах үүрэгтэй тус стан­цын хаяанд нь гэмт хэрэгт­нүүдийг байрлуулах болсонд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Хэрвээ тус шорон ашиглалтад орвол эндхийн ажилчдад төдийгүй станцын үйл ажиллагаанд нь доголдол гарахгүй гэх баталгаа байхгүй гэж ярилаа. Шоронг хэний зөвшөөрлөөр барьж бай­гаа талаар  холбогдох газруу­дад хандсан хэдий ч ямар нэгэн үр дүнд хүрч чадаагүй хэмээн шүүмжилж байсан. Дээрээс нь цахилгаан ду­лааны шугам, нарийвчилсан утастай газар айлууд хашаа хатгаж байгаа нь хамгийн гол бэрхшээл  болсон гэнэ. Хэ­дэн ч удаа очиж энд байрлаж болохгүй гэж мэдэгдсэн ч кадастрын  зурагт орсон газар хэмээгээд халгаахгүй байгаа гэсэн. Тиймээс энэ асуудлыг ший­дэж өгөхийг салбарын сайдад аминчилж хүсч байлаа.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.